АН-аас Ерөнхий сайд С.Батболдод санал хүргүүллээ

хамт явуулах бүрэн боломжтой талаар дараахь саналыг хүргүүлсэн байна. Саналд Хоёр сонгуулийг хамтатган явуулснаар сонгуулиас сонгуульд буурч буй сонгогчдын ирцийг нэмэгдүүлж төрийн эрх барих дээд болон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын легитим шинжийг бэхжүүлж нэр хүндийг өсгөхөд чухал ач холбогдолтой хэмээн үзжээ.

Нэг. Орон нутгийн хурлын төлөөлөгчдийн бүрэн эрхийн хугацааны тухайд

Орон нутгийн хурлын сонгуулийн тухай хуулийн 8.2-д Орон нутгийн хурлын ээлжит сонгуулийн санал авах өдөр нь Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн санал авах өдөр байх бөгөөд энэхүү заалтыг 2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө гэж 2008 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр УИХ-аас баталсан. Энэ зохицуулалтыг 2008 оны орон нутгийн сонгуулиар сонгогдсон бүх шатны иргэдийн хурлын төлөөлөгчид болон тэднийг сонгосон сонгогчид тодорхой мэдэж байсан. Мөн энэ хуулийг батлахад тухайн Улсын Их Хуралд олонхийг бүрдүүлж байсан МАН-аас сонгогдсон гишүүд идэвхтэй оролцсон.

Мөн Монгол Улсын Үндсэн хуулийн 59 дүгээр зүйлийн 3-д Аймаг, нийслэлийн Төлөөлөгчдийн Хурлыг дөрвөн жилийн хугацаагаар сонгоно гэж заасан нь бүх шатны иргэдийн төлөөлөгчдийн хурлын бүрэн эрхэд бус зөвхөн аймаг, нийслэлийн төлөөлөгчдийн хуралд хамаатай болох тул Үндсэн хууль зөрчсөн гэж үзэхэд учир дутагдалтай юм.

Түүнчлэн хоёр сонгуулийг хамтатган явуулснаар сонгуулиас сонгуульд буурч буй сонгогчдын ирцийг нэмэгдүүлж төрийн эрх барих дээд болон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын легитим шинжийг бэхжүүлж нэр хүндийг өсгөхөд чухал ач холбогдолтой гэж үзэж байна.

Хоёр. Сонгогч саналын олон хуудастай ажиллах тухайд

Хоёр сонгуулийг хамтатган явуулснаар санал тоолох машинаар саналыг тоолох боломжтой бөгөөд ингэснээр тус тусдаа олон саналын хуудсаар бус харин нэг саналын хуудсан дээр Улсын Их Хурлын болон орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвшигчдийн төлөө санал өгөх боломжтой. Монгол Улсын иргэд бичиг үсэгт тайлагдсан 98,7 хувийн үзүүлэлтээр дэлхийд тэргүүлдэг оронд тооцогддог бөгөөд иргэд сонгогчид саналын хуудас бөглөхдөө бичиг үсэг мэдэхгүй, боловсролын түвшин хүрэхгүй гэдэг үндэслэл байж болохгүй юм.

Гурав. Санал авах байранд ачаалал үүсэх, сонгогчийн санал өгөх хугацааг уртасгахын тухайд

Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 13.2-д Нэг хэсэг нь суманд 2000 хүртэл, аймгийн төвд 2500 хүртэл, нийслэлийн дүүрэгт 3000 хүртэл сонгогчтой байна гэж заасны дагуу нэг хэсэг дээрх сонгогчийн тоог заавал энэ тоонд хүргэхгүйгээр буюу санал авч дуусах хугацааг 2000 цагт ачаалал үүсгэхгүйгээр тооцож

-хэсгийн тоог хүн ам шигүү суурьшсан нийслэл, аймгийн төвүүдэд нэмэх;

-нэгж хэсэг дэх санал тоолох төхөөрөмжийн тоог нэмэгдүүлэх;

-сонгогчийн биеийн давхцахгүй өгөгдөл (гарын хурууны хээ)-ийг уншиж таних төхөөрөмжийн тоог нэмэгдүүлэх

Эдгээр арга хэмжээг авахдаа Засгийн газрын нөөц хөрөнгөнөөс санхүүгийн эх үүсвэрийг шийдэх замаар нэмэх боломжтой гэж үзэж байна.

Дөрөв. Сонгууль эрхлэн явуулах байгууллага (тойрог, хэсгийн хороо)-д ажиллах хүн хүч хүрэлцэхгүйн тухайд

Улсын Их Хурлын болон орон нутгийн хурлын сонгуулиудыг хамтатган явуулахдаа нэг хэсгийн санал авах байранд сонгогчийн нэг нэрийн жагсаалтыг санал тоолох төхөөрөмжөөр авах бүрэн боломжтой тул Улсын Их Хурлын болон орон нутгийн хурлын сонгуулийн тойрог, хэсгийн хорооны бүрэлдэхүүнийг тусад нь байгуулахгүйгээр нэг бүрэлдэхүүнээр сонгуулийг зохион байгуулж болно гэж үзэж байна. Энэ зорилгоор Орон нутгийн сонгуулийн тухай хуульд зохих нэмэлт, өөрчлөлт хийх бололцоо Улсын Их Хуралд байгаа болно.

Тав. Саналын хуудсыг хэвлэх хугацааны тухайд

Улсын Их Хурлын болон Орон нутгийн хурлын сонгуулиудыг хамтатган явуулахад саналын хуудсыг богино хугацаанд олон хувилбараар хэвлэх техник, технологийн орчин үеийн шийдэл (тоон хэвлэгч төхөөрөмж)-ийг ашигласнаар энэ асуудлыг шийдэх боломжтой бөгөөд энэ талаар зохион байгуулалтын арга хэмжээ шуурхай авах нь зүйтэй гэж үзэж байна.

Түүнчлэн иргэний ухаалаг үнэмлэхийг хэвлэж тараахдаа хүн ам шигүү суурьшсан нийслэлийн дүүргүүд болон аймгийн төвүүдээс эхлэн тараах нь сонгуулийн үеэр гардаг булхай, луйврыг зогсооход үр дүнтэй арга хэмжээ болно.

Иймд Төрийн байгуулалтын байнгын хороон дээр хэлэлцэж шийдвэрлэсний дагуу Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд хүчин төгөлдөр үйлчилж байгаа Улсын Их Хурлын болон Орон нутгийн хурлын сонгуулийн тухай хуулиудын биелэлтийг зохион байгуулах, хэрэгжилтийг хангах зохион байгуулалтын арга хэмжээ авах болон Орон нутгийн хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачлахдаа Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгээс гаргасан дээрх саналыг харгалзан үзэхийг Монгол Улсын Ерөнхий сайд Танд санал болгож байна.

Т.АМУР

Olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button