АТГ-ын Олон нийтийн зөвлөл зөвлөлийнхөө нэрийг барьж улс төр хийхээ болих юм бишүү

байгуулагдсан энэ зөвлөл нэртэй улстөр хийгчдийн нэлээд хэд нь АН-ын угшилтай, зарим нэг нь тус намын ҮЗХ-ны гишүүд. Өнөөдөр тэд ээлжит улстөрөө хийлээ. Авлигатай тэмцэх газарт ирж байгаа дарамт шахалтын талаар тус газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлөөс мэдээлэл хийнэ гэсэн сүржин мэдээллийн дагуу нэлээд хэдэн телевиз, сонин, сайтын сэтгүүлчид мэдээллийг нь авахаар очсон. Хэвлэлийн бага хуралд Олон нийтийн зөвлөлийн дарга Д.Сүхбаатар, гишүүн Т.Хасбаатар, Р.Бурмаа, Р.Батсайхан, Ц.Энхцэнгэл нар иржээ. Тэдний, ялангуяа зөвлөлийн гишүүн Т.Хасбаатарын хэвлэлийнхэнд ярьсан зүйл түүний ирэх сонгуулийн угтал болсон улстөрийн ашиг сонирхлыг шууд илэрхийлсэн. Өөрийнхөө төрсөн нутаг Өвөрхангай аймгаас УИХ-д нэрээ дэвшүүлнэ, дэнчингийн тавин саяынхаа талыг нь тушаачихсан байгаа гэж хэвлэлээр өөрийгөө сурталчилж байсан тэрбээр хэдэн сарын өмнө Өвөрхангай аймгийн засаг дарга Т.Тогтохсүрэнг албан тушаалын хэрэгт шалгуулахаар Авлигатай тэмцэх газарт өгч байгаагаа мөн л хэвлэлийнхнийг дуудан сүр дуулиантайгаар зарласан билээ. Түүний ингэж дуулиан болгосон нь Т.Тогтохсүрэн гэдэг хүн үнэхээр гэм буруутай юу, эсвэл зүгээр л Т.Хасбаатар гэгч хэн нэгний өмнөөс Т.Тогтохсүрэнг зайлуулах гэж улстөр хийж, жүжиг тоглож байна уу гэдгийг ялгаж, салгах нэг нь ялгаж, салгаад ойлгочихоно.

Өнөөдөр хэвлэлийн бага хурал хийхдээ Т.Хасбаатар гэгч Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Д.Цоодолсэнгээ нь Өвөрхангай аймгийн засаг даргатай садан төрлийн холбоотой. Энэ хүн болон нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Бат-Орших нар ажилдаа хариуцлагагүй хандаж, олон нийтийн ашиг сонирхлыг хамгаалж ажиллаж чадаагүйнхээ төлөө ажлаа өгч, албан тушаалаасаа огцрох ёстой гэж мэдэгдлээ. Түүнээс Өвөрхангайн засаг даргын хэргийг хэрэгсэхгүй болгосон уу, эсвэл эрүүгийн хэрэг үүсгэж, шалгаагүй юмуу, хэрэг шалгагдах явцдаа байна уу гэдгийг сонирхоход ямар ч мэдээлэлгүй байсан төдийгүй энэ асуултад олигтой хариулт өгөөгүй, бүрхэгдүүлээд орхисон. Ямар нэг байдлаар шийдвэр гараагүй байхад Д.Цоодолсэнгээ ажилдаа хариуцлагагүй хандсан гэж дүгнэж болох юмуу гэдгийг түүнээс мөн сонирхоход Энэ бол иргэдийн бидэнд ирүүлсэн мэдээлэл гэж бөөрөнхийлсэн.

Түүний энэ үг Т.Хасбаатар гэгч энэ хүн Авлигатай тэмцэх газрын болон Олон нийтийн зөвлөлийн нэр барьж улстөр хийж сурсан төдийгүй, одоо олон нийтийн нэр барьж улстөр хийхдээ гаршиж байгаа юм байна гэдгийг харуулсан. Ийнхүү шалгалтын эцсийн дүн гараагүй байхад Т.Хасбаатар Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн даргыг Өвөрхангайн засаг даргын хамаатан гэдгээр нь түрий барин өөртөө ашигтай шийдвэр гаргуулахаар айлгаж, сүрдүүлээд байгаа ч юм шиг ийм нэг утгагүй асуудлыг хөндөж тавилаа. Т.Хасбаатарын яриагаар бол Авлигатай тэмцэх газарт ажиллаж байгаа хүмүүс хэнтэй ч хамаатан садан байх эрхгүй бололтой. Олон нийтийн зөвлөлийнхний хөндөж тавьсан улстөрийн агуулгатай мэдээлэл ингээд дуусаагүй. Тэд төрийн өндөр албан тушаалтнууд хариуцлага хүлээхгүй байгааг анхаарч, тэднийг шүүхийн өмнө аваачдаг байлгамаар гэсэн асуудал хөндөхдөө бүх тайлбар, мэдээлэлдээ жишээ болгож ярьсан ганц хүн нь ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж. Тэр л болохгүй байгаа авлигачин, түүнийг хэвлэлд тэгж ярьсных нь төлөө Эрүүгийн хуулийн төдийн төдөөр яллах ёстой гэж ярьцгаан, Ц.Нямдоржийг өөр өөрсдийнхөөрөө яллацгаав. Үгэн дотор үг бий гэдэг. Тэд тохиолдлоор Ц.Нямдоржийн нэрийг дурьдаагүй гэдэг нь тэнэг хүнд ч ойлгомжтой. Авлигатай тэмцэх газрын Олон нийтийн зөвлөлийнхөн авлига, албан тушаалын хэргийг бууруулах, шалгах, таслан зогсоох ёстой гэж сайхан үлгэр ярьдаг ч үг бүхэн нь цаанаа тэдний улстөрийн ашиг сонирхлыг л илэрхийлдэг болж. Тэд өөрсдийнхөө улстөрийг Авлигатай тэмцэх газар болон Олон нийтийн зөвлөл гэгчийнхээ нэрийг барин хийхдээ дэндүү гаршжээ. Тэднийг улстөрийн агуулгатай тайлангаа тавьж дууссаны дараа Та бүхэн өөрсдөө ашиг сонирхлын зөрчилгүй ажилладаг уу.

Т.Хасбаатар Өвөрхангайн засаг даргыг шалгуулахаар өөрөө Авлигатай тэмцэх газарт өгч байсан. Авлигын хэрэгт яллах ёстой хүн гэж ганцхан Ц.Нямдоржийг л нэр цохоод байна. Энэ бүхэн чинь та бүхнийг өөрсдийг чин асуудалд улстөрийн үүднээс хандаад байгаа юм шиг харагдуулж байна. Та бүхэн улстөрийн ашиг сонирхлоор хандаагүй биз дээ гэж асуухад Үгүй, Тийм биш гэдэг хариултыг өгч чадаагүй.

Улстөр хийх гэж ийм юм яриагүй биз дээ гэж лавлаж асуусны төлөө уурлах байсан бол түүнд хэвлэлийн бага хурал хийж, хэвлэлийнхнийг цуглуулах шаардлага байсан гэж үү. Түүний уурласан шалтгаан хүсээгүй зүйлийг нь асууснаас болсон болов уу. Хэвлэлийнхэн Т.Хасбаатарын хэлсэн үг бүрийг тоть шиг давтаж, олон нийтэд хүргэх албагүй. Тийм үүрэг ч хүлээгээгүй гэдгийг түүнд сануулахад гэмгүй мэт. Ер нь Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийг улстөр хий гэж байгуулсан юм шиг сэтгэгдэл төрүүлэхээр аашилцгаадаг. Уг нь бол тэд Авлигын эсрэг хуульд зааснаар энэ газрын ажилд дэмжлэг л үзүүлэх ёстой. Гэтэл энэ үүргээ ухамсарлаа ч үгүй байж улстөр хийхээ л урьтал болгодог нь хэрээс хэтэрчээ.

Ц.Эрдэнэцэцэг

Olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button