Монголын шигшээ баг аваргыг яллаа

Өнөөдөр Монголын шигшээ баг эхний тоглолтоо хийж, Тайландын багийг буулган авлаа. 2009 онд болсон анхдугаар тэмцээнд нутагтаа түрүүлж байсан Тайландын баг өчигдөр Киргизстаны шигшээ багийг 3-0 харьцаатай ялсан бөгөөд өнөөдөр Монголын багтай хоёр дахь тоглолтоо хийсэн юм. Тоглолтын эхний үе Тайландын багийн давуу ялалтаар өндөрлөсөн ч хоёрдугаар үеэс эхлэн Монголын волейболчид өрсөлдөгчөө илүүрхэж эхэлсэн. Таван үе үргэлжилсэн тоглолт 14-25; 25-19; 17-25; 25-20; 15-10 харьцаатай Монголын шигшээ багийн ялалтаар өндөрлөв.

Монголын волейболчид маргааш ээлжит тоглолтоо Киргизстаны багтай хийнэ. Харин одоо Буянт-Ухаа спорт цогцолборт Хонконг болон Киргизстаны багийн тоглолт болж байна.

Л.Тамир

Olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button