Аархусын конвенцид нэгдэх нь байгаль орчны сайн засаглалыг төлөвшүүлэх ач холбогдолтой

шийдвэр гаргахад оролцох, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх тухай Конвенц(Аархусын конвенци)-д нэгдэн орохын ач холбогдлын талаар зөвлөлдөх уулзалт хийлээ.

Зөвлөлдөх уулзалтыг тус конвенцийн талаархи иргэний нийгмийн байр суурийг тодорхойлох зорилгоор Хүний эрх хөгжил төв, Монголын байгаль орчны иргэний зөвлөл, Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхим-тай хамтран зохион байгуулсан юм. Уулзалтад Монголын байгаль орчны нийт 34 төрийн бус байгууллага, түүний дотор 680 гаруй ТББ-ыг эгнээндээ нэгтгэсэн Монголын байгаль орчны иргэний зөвлөл, түүний гишүүд оролцов.

Оролцогчид Монгол улс Аархусын конвенцид нэгдэн орох нь манай иргэдийн байгаль орчны асуудлаар мэдээлэл авах, шийдвэр гаргахад оролцох, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх эрхийг баталгаажуулах, улмаар байгаль орчны сайн засаглалыг төлөвшүүлж, тогтвортой хөгжилд хүрэх, ирээдүй үеийнхээ өмнө хүлээх үүрэг хариуцлагыг сайжруулахад чухал ач холбогдолтой гэдгийг санал нэгтэйгээр илэрхийлж байлаа.

Аархусын конвенци болон түүний Бохирдол гаргах, бохирдол үүсгэх бодисыг шилжүүлэх үйл ажиллагааг бүртгэх тухай протоколд нэгдэн орох асуудлыг санаачлан хэрэгжүүлэх уриалгыг төрийн холбогдох байгууллагуудад хүргүүлэхээр шийдвэрлэснээс гадна конвенцид нэгдэн орохыг уриалсан нөлөөллийн үйл ажиллагаа зохион байгуулахаар болов.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button