BMW-ын гуравдугаар сарын худалдаа рекорд тогтоолоо

тайлан дээд хэмжээнд хүрсэн тухай компанийн албаныхан баталж байна. Худалдааны ашиг өнгөрсөн сард 12 хувиар өссөн нь өмнөх саруудынхаас сайн үзүүлэлт гэдгийг компанийнхан онцолжээ. Байгаль экологид ээлтэй машины үйлдвэр, шинэ загвар зэрэг нь худалдааны ашгийг нэмэхэд түлхэц болжээ.

Дашрамд дурьдахад, өнгөрөгч гуравдугаар сард тус компанийн үйлдвэрлэсэн машинаас гэмтэл илэрснээр албаныхан дэлхий дахинд худалдаалсан машинуудаа буцаан татаж байсан. 2003, 2010 онд үйлдвэрлэсэн 1.3 сая машинуудыг буцаан татсан. Тэдний уламжилснаар BMW 5, 6 цуврал загварын электрон системийн кабель утаснууд гэмтэлтэй болохыг компанийн мэргэжилтнүүд тогтоосон байна. Иймээс тус загваруудын компьютерийн төв нь автомашиныг асаахад алдаа зааж, энэ нь хөдөлгүүрт гэмтэл учруулах эрсдэлтэй аж. Үүнээс болж уг автомашиныг хөлөглөдөг хүмүүс гэмтэж бэртсэн тохиолдол гараагүй ч эрсдэлтэй гэнэ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button