Olloo TҮ-ийн Hard talk хэлэлцүүлэг Хар тамхи, мансуурах бодисын эргэн тойронд… сэдвээр амжилттай болж өнгөрлөө

Энэ үйл явдалтай холбогдуулан хар тамхи, мансууруулах бодисыг дэлгэрүүлэхгүй байх, түүнтэй холбоотой хэргийг бууруулах, хүүхэд залуучуудын хар тамхи, мансууруулах бодисоос хол байлгах, хор хөнөөлийг нь таниулах, төрийн болон мэргэжлийн байгууллагуудын үйл ажиллагааны уялдааг сайжруулах зорилгоор мэргэжлийн хүмүүсийг оролцуулсан хэлэлцүүлэг өрнүүллээ. Хэлэлцүүлэгт иргэд хар тамхи, мансууруулах бодисын тухай ямар ойлголт, мэдээлэлтэй байдаг болон энэ төрлийн бодисыг 10 гаруй жил хэрэглээд, одоо түүнээсээ татгалзан эмчлүүлж байгаа нэгэн эмэгтэйн яриаг дүрс бичлэгээр бэлтгэн авч хүргэсэн нь хар тамхи, мансууруулах бодис бол чимээгүй ирдэг аюулт гамшиг гэдгийг олон нийтэд харуулсан үйл явдал боллоо.

Энэ удаагийн хэлэлцүүлэгт зочноор УИХ-ын гишүүн Лу.Гантөмөр, УМБГ-ын зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтсийн ахлах мөрдөн байцаагч, Цагдаагийн хошууч Б.Батбилэг, СЭМҮТ-ийн наркологийн их эмч, Анагаах ухааны магистр, Клиникийн профессор С.Мөнхтуяа, СЭМҮТ-ийн наркологийн сэтгэлзүйч Б.Мөнхзаяа, Хар тамхи мансуурах бодисоос иргэдийг хамгаалах нийгэмлэг- ийн тэргүүн Ш.Лхагвасүрэн, Өглөөний сонин-ы эрэн сурвалжлах албаны сэтгүүлч Р.Саруултөгс нар оролцлоо.

Оролцогчид санал нэгтэйгээр хар тамхи, мансууруулах бодисоос иргэдийг хамгаалах, ялангуяа өсвөр насны хүүхэд залуусыг хамгаалах, урьдчилан сэргийлэх үйл хэрэг нь төрийн бодлогийн хэмжээнд хойш тавилгүйгээр шийдвэрлэх ёстой асуудлын нэг мөг гэдэгтэй санал нийлж, цаашид УИХ-ын, салбар яамдын түвшинд асуудлыг авч үзэн шийдвэртэй алхам хийх ёстой юм байна гэдэг ойлголцолд хүрлээ.

Энэ төрлийн мэдээллийг цаашид манай телевиз, оlloo.mn сайт, Өглөөний сонин үргэлжлүүлэн эрэн сурвалжилж, иргэддээ хүргэж байна гэдгээ бас илэрхийллээ.

Нэвтрүүлгийн редакци

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button