Сансрын нисгэгчид Гагарины сүнсэд мөргөж, нисэх зөвшөөрөл хүсдэг

Восток хөлгөөр дэлхийг тойрон 108 минут ниссэн билээ.

Харин НҮБ-ын Ерөнхий Ассамблей 2011 оны дөрөвдүгээр сарын долоонд хуралдаж, 60 гаруй орны өргөн барьсан саналыг үндэслэн энэ өдрийг Олон улсын сансрын нисгэгчдийн өдөр хэмээн баталжээ. Дэлхийн зарим орон 2001 оноос хойш энэ өдрийг Юрагийн өдөр болгон тэмдэглэж, өсвөр залуу үеийнхнийг сансар судлалд татан оруулах олон арга хэмжээ зохион байгуулах болсон юм.

Сонирхолтой баримтууд

-Сансрын нисгэгчдийн хувьд нар 1,5 цаг тутамд мандаж, бас жаргадаг. Өөрөөр хэлбэл өдөрт 16 удаа гэсэн үг. Иймээс сансрын нисгэгчдийн нойрны дэглэм алдагдахаас сэргийлэн сансрын хөлөг, станц дээр дэлхийн цагийг баримтлах болжээ.

-Манай дэлхий сансраас яг хар дэвсгэр дээрх хөх зээрэнцэг шиг харагддаг гэнэ. Мэдээж, сансрын нисгэгчид сарны эсрэг талыг харах боломжтой. Сансарт нүдэнд үе үе гэрэл гялбас хийдэг. Үнэндээ энэ нь гэрэл биш, сансрын радиацийг тархи ингэж мэдэрдэг аж. Энэ гялбаа нүдэнд маш хортой юм байна.

-Та сансарт очоод 5-8 см өндөр болно. Яагаад гэвэл сансарт хүндийн хүч байхгүй учраас сээр нуруу тэгширдэг аж. Гэхдээ хожим нь нуруу өвдөх, мэдрэлийн систем хямрах шинж тэмдэг илэрдэг. Ихэнх сансрын нисгэгчид сансрын өвчинд нэрвэгддэг. Таталцлын хүч байхгүй тул сансарт хэдэн cap байсны дараа хөл, гарын байрлалыг мэдрэхгүй, удирдаж чадахаа байдаг гэнэ. Түүнчлэн дэлхийд ирээд барьсан юмаа унагадаг зуршилтай болдог аж.

-Сансарт хүндийн хүч байхгүй тул тэнд хүмүүс хурхирдаггүй.

-1996 онд сансрын хоёр нисгэгч секс хийжээ. Тэд жингүйдэлд 10 байрлал туршиж, зургааг нь сунадаг бүс ашиглахгүйгээр хийх боломжгүйг тогтоосон байна. Италийн эрдэмтэд Жингүйдлийн орчинд эрчүүдийн цусан дахь тестостерон багасдаг тул бэлгийн дур хүсэл төрдөггүй хэмээн мэдэгджээ.

Сансар ба мухар сүсэг

Шинжлэх ухааны хамгийн сүүлийн үеийн ололт, шинэ технологи, техник ноёрхдог сансрын салбарынхан толгой дараалан мухар сүсэгтэй. Сансрын нисгэгчид маш нарийн ёслол үйлдэж, сахиусаа зүүн, Гагарины сүнсэд мөргөж залбирдаг аж. Энэ ч аргагүй. Сансрын нисгэгч бол дэлхийн хамгийн аюултай мэргэжлийн нэг. Одоогоор 483 хүн сансарт хөөрснөөс 18 нь амь үрэгдсэн байгаа нь үхлийн коэффициент 3.74 хувь гэсэн үг. Харьцуулахад Иракт АНУ-ын цэргүүдийн хувьд энэ коэффициент 0.39, харин Вьетнамын дайны үеэр 2.18 хувь байсан.

Мухар сүсэг сансрын хөлгөө гарааны талбайд байрлуулахаас эхэлнэ. Сансрын хөлгөө хэзээ ч сүүлийн гэж хэлдэггүй. Техникийн ажилтнууд заавал зам дээр нь зоос тавих ёстой. Багийнхан заавал үсээ засуулж, дэлхийн гэсэн бүхнээс сэтгэл санаагаараа ангижирч ариусна. Зөрчвөл хөлөг сүйрэх аюултай гэнэ.

Мөн ЗХУ-ын Цөлийн гэгээ киног заавал үздэг уламжлалтай. Багийнхан өглөө нь хундага оргилуун дарс балгана. Харин орлон нисгэгчдийн баг 100 грамм техникийн спирт уудаг. Дараа нь бүгд өрөөнийхөө хаалган дээр гарын үсгээ үлдээнэ. Эдгээр хаалгыг будах, угаах хориотой. Тэгээд Земляне хамтлагийн Трава у дома дуугаар үдүүлэн автобусандаа сууна. Энд Гагарины сүнсэд дахин мөргөж, сансарт нисэх зөвшөөрөл авдаг. Дараа нь Орос, гадаад ялгаагүй бүх нисгэгч автобусныхаа баруун хойд дугуй руу морь хардаг. Харин эмэгтэйчүүд бодол санаандаа энэ ёслолыг үйлдэх буюу шээсээ саванд хийж, урьдчилан бэлдээд цацдаг байна. Эцэст нь дарга нь нисгэгчдийнхөө бөгс рүү нөхөрсөгөөр өшиглөдөг. Мэдээж Гагарин шиг гараа даллаад хөлөгтөө орох ёстой.

ЗХУ-ын агуу зохион бүтээгч Сергей Королев даваа гарагт сансрын хөлгөө нисгэдэггүй байсан. Энэ нь одоо Оросын сансрын салбарын бичигдээгүй хууль болжээ.

Сансрын Плесецк буудлынхан зөөвөрлөгч пуужингаа хөөргөхдөө бөөрөн дээр нь заавал Таня гэж бичдэг. Анх Таня гэдэг бүсгүйд дурласан офицер ингэж бичсэн байна. Нэг удаа Таня гэж бичихээ мартаад зөөвөрлөгч пуужингаа хөөргөтөл дэлбэрчээ. 13-ын тоонд сансрын салбарынхан их дургүй. Учир нь АНУ-ын Аполлон 13 хөлөг дээр аваар гарсан байна. Ядаж байхад энэ хөлгийг cap луу дөрөвдүгээр сарын 13-нд хөөргөжээ.

Нэг үе сахалтай хүмүүсийг сансарт нисгэдэггүй байсан. Бас эмэгтэй хүнийг. Иймээс оросууд Валентина Терешковаг илгээхээс айж байсан гэдэг.

Харин ЗХУ-ын удирдагчид мухар сүсэг энэ тэрийг үл тоон захирамж гаргасны ачаар дэлхийн анхны эмэгтэй сансрын нисгэгч хөөрчээ. 2008 онд Союз ТМА-11 хөлөг буухдаа осолдох шахсан байна. Тус багт хоёр эмэгтэй, нэг эрэгтэй байв. Иймээс Роскосмос-ын тэргүүн А.Перминов Үүнээс хойш багийн эмэгтэйчүүд эрчүүдээс цөөн байхад анхаарна гэж мэдэгдсэн юм.

М.Цогзолмаа

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button