Сайн моргейж гаргахгүй бол Америк шиг дампуурах вий

иргэд орон сууцтай болох учиртай юм. Үндсэн зорилт нь бага дунд орлоготой иргэддээ чиглэж байгаа. Ингэснээр гэр хорооллууд цөөрч, хот барилгажсанаар агаарын бохирдол буурах,

иргэдийн амьдрал амьжиргаа дээшэх, цаашлаад барилгын салбар хөгжих, ажлын байр бий болох гэх мэт маш олон ач холбогдолтой. Хөтөлбөр батлагдсан нь яах аргагүй зөв, түүнчлэн хөтөлбөрийн хүрээнд бага, дунд орлоготой иргэдийг орон сууцжуулах нь бас л зөв зүйтэй бодлого. Гэхдээ хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ маш болгоомжтой хандахгүй бол хэдэн жилийн дараа 2008 оны америк шиг санхүү, эдийн засгийн хямрал нүүрлэх вий дээ. Америк бол тэртээ тэргүй том эдийн засаг учраас хямралыг даваад гараад ирчихсэн. Харин Монгол шиг дөнгөж хөгжиж байгаа эдийн засагт гэнэтийн ийм цохилт орж ирвэл яах вэ гэдгийг ёстой хэлж таашгүй нь.

Өнгөрсөн сард Монголбанкны дэд Ерөнхийлөгч Н.Золжаргал хэвлэлиин хурал зарлах үеэрээ Эхлээд сайн моргейжээ хэрэгжүүлж, чанартай, эргэн төлөгдөх найдвартай зээл олгох хэрэгтэй гэж хэлж байсан нь санаанд орлоо. Сайн зээлд үндэслэн моргейжийн зах зээлийг хөл дээр нь босгосныхоо дараа зорилтот бүлэг буюу бага, дунд орлоготой иргэдэд чиглэсэн бодлого хэрэгжүүлэх ёстой гэж Н.Золжаргал захирал хэлжээ. Харин манай Засгийн газраас хэрэгжүүлж буй хөтөлбөр яг эсрэгээрээ буюу эхний ээлжинд бага, дунд орлоготой эсвэл бүр дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүлд зориулагдаж байгаа. Товчхондоо бол нийгмийн хамгийн эмзэг, ядуу хэсгийг хүчээр шахуу орон сууцтай болгох тухай асуудал гэлтэй. Нийгмийн энә хэсэг хамгийн гол нь зээлийн харилцаанд орсон туршлага багатай, банкны зээлээ төлөх нь битгий хэл олж байгаа орлогоо ч амьдралдаа олигтойхон хүргэчихэж чаддагүй байх нь бий. Тийм ч учраас дөнгөж хөгжих гэж байгаа моргейжийн зах зээлийг дампууруулчих вий гэж болгоомжлоод байна.

Өөрөөр хэлбэл, бага, дунд орлоготой иргэдэд чиглэгдэж байгаа хөтөлбөр учраас олгогдсон зээлүүд эргэн төлөгдөх магадлал тийм ч өндөр хувьтай биш байна. Банкууд өнөөдрийг хүртэл 100 мянган айлын орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажилд шуурхайлан оролцож өгөхгүй байгаагийн шалтгаан ердөө л энэ шүү дээ. Ямар ч банк эрсдэлтэй зээл олгохыг хүсэхгүй. АНУ-ын 2008 оны хямралыг эргэн саная. Хамгийн гол нь америкчуудад асар ихээр олгосон моргейж буюу үл хөддөх хөрөнгийн урт хугацаат зээлүүдийн эргэн төлөлт муудсантай холбоотой шүү дээ. Иргэд олноороо зээлээ төлж чадахаа больсноор тэдэнд зээл олгосон банкууд дампуурч, цаашлаад эдийн засгийн хямралын эхлэлийг тавьсан. Монголын банкны салбар 2009 оны хямралаас хойш харьцангуй сэргэсэн л дээ. Гэхдээ бүх зүйл өргөс авчихсан юм шиг алга болчихоогүй байна. Он гарсаар арилжааны банкууд зээлийн нөхцлөө чангатгаж, хүүгээ нэмэгдүүлж эхэлсэн. Тэд үүнийгээ учирч болзошгүй эрсдлээс хамгаалсан арга хэмжээ хэмээн тайлбарлаж буй билээ.

100 мянган айлын орон сууц хөтөлбөр ирэх таван жилд хэрэгжинэ гэдгийг сануулъя. Өөрөөр хэлбэл, энэ жил биш юм гэхэд ирэх жилээс орон сууцны зээл асар олноороо олгогдож эхэлнэ. Тэрний дараагийн жилээс зээлийн эргэн төлөлт дээр асуудал үүсээд эхэлбэл, энэ хөтөлбөр чинь юу болж хувирах вэ. Хөтөлбөр яах вэ, хэрэгжихээ больдог юм байж. Дөнгөж сэргэж эхэлсэн банк, санхүүгийн системийг сүйрүүлэх аюул байна. Цаашилбал, эдийн засгийн хямрал нүүрлэж, мөнөөх хамгийн өндөр өсөлтийг богино хугацаанд бий болгосон рекордын эзэн болдог хөг нь өнгөрнө. Засгийн газар тодорхой хэмжээнд эрсдлийг үүрч байгаа ч ихэнх зээл бүтэлгүйтээд эхэлбэл төсөв дээр ирэх дарамт, ачааллыг тийм ч амар даагаад гарчихгүй. Магадгүй Иргэд яагаад зээлээ төлж чадахгүй гэж, төлж л таарна, яасан муу амтай юм гэж хэлэх хүн тааралдаж болох юм.

Тэгвэл яагаад гэдгийг тайлбарлая.

1.Монгол Улс зах зээлийн эдийн засгийн харилцаанд ороод 22 жилийг үдэж байгаа ч өнөөг хүртэл зээл гэж юу байдгийг төдийлөн ойлгоогүй хүмүүс маш олон байна. Хамгийн ойрын жишээ гэхэд малчид малаа барьцаалж, гэрээнд гарын үсэг зурж зээл авчихаад тэрийгээ төлж чадахгүй болохоороо Малчид бид чинь ХААН банкны малыг хариулж байна хэмээн гомдоллодог. Үүнийг нь төрөөс дэвэргээд малчдынхаа өрийг дарж өгнө гэх мэт сонин зүйл ярих аж. Малчид малаа барьцаалж, зээл аваад тэрийгээ төлж чадахгүй бол малаа хураалгана гэдгийг сайн ойлгоогүй учраас ийн ярьж байгаа хэрэг. Гэтэл тэдний яриад байгаа зээл бол үнэндээ тун бага хэмжээнийх бөгөөд маш богино хугацаанд эргэн төлөгддөг нөхцөлтэй. Ийм зээлийг төлж чадахгүй малаа хураалгаж байгаа хүмүүс орон сууцны зээлээ 20 жил ийн турш найдвартай төлж чадна гэж үү. Моргейж бол хариуцлагын тогтолцоо. Хариуцлагагүйгээр моргейж хэрэгжинэ гэдэг үндсэндээ боломжгүй зүйл. Харин манай иргэдийн ихэнх нь өнөөг хүртэл зах зээлийн эдийн засгийн харилцаа, тэрийг дагасан хариуцлагын тогтолцоог ухамсарлаж амжаагүй л явна.

2. Банкийг эс тооцвол Монгол Улсад санхүүгийн зах зээлийн систем иж бүрнээрээ бүрэлдэн тогтолгүйгээр 22 жилийг үддээ. Санхүүгийн зах зээл гэдэгт банк, хөрөнгийн зах зээл, даатгал, таваарын зах багтдаг. Энэ систем эрүүл байж гэмээнэ эдийн засаг хөгждөг жамтай. Банкны систем бол харьцангуй бүрэлдэн тогтсон. Харин хөрөнгийн зах зээл, даатгал өнөөг хүртэл нэг л сайн хөгжиж чадаагүй, иргэдийн энэ талын мэдлэг хомс байна. Гэтэл иргэдэд зээлээ төлөх хөрөнгийг хуримтлуулах, өсгөн үржүүлэх хамгийн том боломжийг хөрөнгийн зах зээл олгодог. Үүнээс гадна олсон хөрөнгөө эрсдлээс хамгаалах даатгалын систем байна. За хөрөнгийн зах зээлийг түр орхиё гэж бодоход даатгалгүйгээр орон сууцны урт хугацаат зээлийг төлнө гэдэг бараг л боломжгүй зүйл. Хүний амьдралд маш олон эрсдэл тохиолдоно. Тэр бүх эрсдлийг даатгаж, олж байгаа орлогоо, амь нас, эрүүл мэндээ даатгаж байж хүний амьдрал тогтвортойгоор өсч дэвжинэ. Тогтвортой байж чадвал зээлийг төлж, барагдуулахад тэгтлээ хүндрэл учрахгүй шүү дээ. Гэвч манай иргэд одоохондоо даатгалын талаар төдийлөн ойлголтгүй, даатгалын систем хүчирхэгжиж чадаагүй байна.

3. Хэрвээ цалингийн хэмжээ л нэмэгдэхгүй бол инфляци гэгч мангас иргэдийн амьдралыг жилээс жилд доройтуулж байна. Иргэн Дорж 800 мянган төгрөгийн орлоготой бөгөөд сардаа зээлээ төлөөд, үлдсэнээр нь амьдраад хүрэлцдэг байлаа гэж бодъё. Гэтэл инфляци өсөлттэй байгаа үед 800 мянган төгрөгийн цалин бодит байдалд 700 эсвэл бүр их өсөлттэй үед 600 мянган төгрөгийн л үнэ цэнтэй болж хувирна. Инфляци 20 хувиар өслөө гэхэд 800 мянган төгрөгийн бодит үнэ цэнэ 20 хувиар л буурна гэсэн үг. Дээр дурьдсанчлан санхүүгийн систем бүрэлдэн тогтож, хүчирхэгжиж чадаагүй, дээрээс нь төсвийн бодлого, бэлэн мөнгөний тараалт инфляцийг хөөрөгдсөөр байна. Энэ тохиолдолд иргэн Дорж өнөөдөр зээлээ төлж чадаж байсан ч маргааш төлж чадахгүйд хүрэх эсрдэл байгаа юм.

Энэ мэтээр зургаан хувийн хүүтэй орон сууцны зээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлж, иргэдээ орон сууцжуулах гэсэн биш эдийн засгаа дампууруулах эрсдэл тодорхой хэмжээнд байна. Гэхдээ энд 100 мянган айлын орон сууц хөтөлбөрийг ерөөс хэрэгжүүлээд хэрэггүй огт хэлэх гэсэнгүй. Гагцхүү тодорхой бодлого, төлөвлөлттэйгөөр энэ хөтөлбөрийг хэрэгжүүлж, иргэдээ орон сууцжуулах ёстой. Иргэд орон сууцтай болсноор хариуцлага хүлээж, зээлээ төлөх, хуримтлал үүсгэх, эрсдлээ даатгуулах гэх мэтээр эдийн засгийн эрүүл харилцаанд орж эхэлнэ. Энэ бүхэн нь эцсийн дүндээ улсын эдийн засгийг маш хурдтайгаар урагш татах хамгийн том хөшүүрэг болох учиртай билээ.

Энд нэг талаас Америк шиг хямрал нүүрлэх вий гэж байгаа ч нөгөө талаар Монголчууд яагаад Америк шиг болж болохгүй гэж. Америкчууд шиг хүн бүр цалинтай, орлоготой, машинтай, байшинтай болох боломж байна. Тийм боломжийг өнөөдөр хэрэгжиж эхэлж байгаа 100 мянган айлын орон сууц хөтөлбөр бий болгох учиртай. Тийм ч учраас энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ тун болгоомжтой хандаж, алдаа мадаг гаргахгүй байх тал дээр анхаараасай л гэж хэлээд байна.

Л.ЭНХДЭЛГЭР

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button