МАН-ын гал тогооноос хиншүү үнэртэж эхэллээ

Ингэж алга нижигнүүлэхдээ тэд Ардын нам гэдгийг ард түмний нэр барих гэж ойлгосон бололтой. Улс орны хүнд хэцүү үед ард түмнийхээ төлөө ачааны хүндийг үүрч ирсэн гэж ярих дуртай тэд өнөөдөр харин Монгол ардын үлгэрт гардаг шиг үүрэхийг нь чи үүр, ёолохыг нь би ёолъё гэдэгчлэн ард түмэнд хандаж байна. Ийм авир гаргасан гэдгээ МАН-ын туршлагатай улс төрчид нь сүүлийн үед өөрсдөө ч хүлээн зөвшөөрч давхарлаж өмссөн маскаа хуу татлаа. Зөвшөөрч буйгаа МАХН-ын дарга Н.Энхбаярыг баривчилдаг оройноос эхлэн үг хэл болон үйл хөдлөлөөрөө харуулж гэрчиллээ.

Гэхдээ түүнийг хүрээлэн зогссон байсан тохиолдол анхных байсан ч тэд өмнө нь сануулга өгч байсан удаатай. Д.Тэрбишдагва, Ц.Даваасүрэн нарын нэр бүхий гишүүд намынхаа Ёсзүйн хороонд ил захидал бичиж намынхаа дотоод асуудлыг шүүмжилж, МАХН-тай нэгдвэл яасан юм бэ гэдгийг тойруу замаар ч гэсэн шууд ойлгогдохоор хэлсэн байв. Харин тэдний энэхүү захидлыг МАН-ын удирдлагууд манай нам дотоод ардчилал сайтай гэхээс өөр ямар нэгэн тайлбар хийгээгүй. Гэвч тэдний дотоод ардчилал намынх нь түүхэнд байгаагүйгээр гадаад ардчилал болж буй нь нийгэмд дэндүү ил гарч байгаад ямар нэгэн тайлбар хэрэггүй биз.

Н.Энхбаярыг баривчилсны маргааш өглөө нь УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан Сонгуулийн тухай хуулийн зарим заалтын талаар гаргасан Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрийг хүлээж авах байв. Түүнээс хоёр өдрийн өмнө хуралдсан МАН-ын бүлгийн хуралдааны үеэр ширүүхэн маргаан гарч, С.Батболд намынхаа эсэргүү гишүүдтэй барьцалдаж авах нь холгүй юм болсон юм байх. Тэд Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг хүлээж авах эсэх талаар маргалдав. Яг үнэндээ Ч.Улаан, Д.Тэрбишдагва нарын нэр бүхий гишүүд, хэрэв Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг хүлээж авах юм бол намаасаа гарч МАХН-аас нэр дэвшинэ. Yгүй бол хоёр намаа нэгтгэх талаар юм бод. Тэгэхгүй шинээр тэрбумтнуудад МАН үйлчлэх ёсгүй шүү гэдгийг сануулсан гэх. Харин намын удирдлагууд түүнийг нь хүлээн зөвшөөрөөгүйгээр МАН-ын эсэргүү дөрвийн тэмцлийн эгнээ тэлж эрчимжсэн аж. Ингээд ч МАХН-ын толгой Н.Энхбаяр тэр шөнөдөө шахуу саатуулагдлаа. Тэрбээр саатуулагдахынхаа өмнө Намайг бүлэг байгуулах гэж байгааг мэдсэн учраас энэ ажиллагаа болж байгаа болов уу гэсэн үгийг унагасан нь оргүй зүйл биш гэдгийг Ч.Улаан нарын гишүүдийн хийсэн хэвлэлийн бага хурал нотлов.

Тэд МАХН Монголын ард түмний сайн сайхны төлөө шударга хүчинтэй хамтарч ажиллана гэдгээ мэдэгдсэн ч одоогоор УИХ-д МАХН гэсэн бүлэг байгуулагдаагүй байна. Өнөөдрийн МАН-ынхны зайдагнаж буй 45 суудал МАХН-ын нэрээр олдсон юм чинь гээд улайрахад бүлэг байгуулагдаж л таараа. Тэгвэл МАН юу болох вэ. Цөөнх болно гэсэн эхний гаргалгаа шууд харагдаж байгаа ч сонгуулийн өмнө суудалгүй үлдэх нөхөд хэд байгаа бол. Өөрөөр хэлбэл, УИХ-д жинхэнэ утгаараа МАХН-ын буурь эргэж сэргэнэ гэсэн үг. Энэ бүхнийг урьдчилж харсан намын дарга генсектээ тэдэнтэй хамтарч болох юм гэсэн саналыг хэлсэн ч Н.Энхбаяртай ясаа цайтал үзэх болно гэдгээ илэрхийлж байсан У.Хүрэлсүхэд түүний санал таалагдаагүй сурагтай. МАХН МАН болоод буруутдаг л юм бол хамаг хариуцлагыг хар толгойгоороо хариуцана гэсэн түүний омогтой хэлсэн болчимгүй үг орой руу нь ороо биз.

Тиймээс харсаар байж хамар дороосоо намынхаа гишүүдийг алдаж олигархийн бүлэглэлтэйгээ үлдэх үү. Эсвэл аль алийг нь хавсруулаад нэгдэж сонгуульд оролцох уу гэдэг маш ярвигтай байсаар. МАН-ын удирдлагууд энэ асуудлынхаа эвийг нь тааруулсан шийдлийг өнөө маргаашгүй гаргахгүй бол ямар ч тохироо хийгдэхгүй гэсэн үг. Хэрэв МАХН-тай нэгдэнэ гэвэл гэсэн үгээр нээнтэг хийсэн сонгуулийн тойрог, мандат зэргийг тохиролцох асуудлынхаа хариу эргэж иртэл УИХ-д МАХН-ын бүлэг байгуулагдах эсэх нь шууд шийдэгдэх аж. Нөгөө талаас ЦЕГ-ын дарга Д.Сандаг-Очир, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж нарын хүмүүс ч намынхаа бусармаг үйлдлээс залхаж өөрсдийн хүсэлтээрээ албан тушаалаа өгөхөөр болж буй бор шувуу хэдийнэ ниссэн. Хэрэв тийм бол маш цэвэрхэн аргаар намаасаа хөндийрч буй хувилбар. Төрийн хуулийг чандлан сахиулах үүргээсээ тэс хөнддөн алхмуудыг хийж байгаагаасаа тэд ичсэн ч байж болох.

Олныг хамарсан үймээн самуун болж байхад нам унтчихсан байсан гэж хэлсэн үг Ц.Нямдоржийн үг мөн үү гэдэг бас л эргэлзээтэй. Тэрбээр Женко Х.Баттулга, Х.Тэмүүжин гээд шударга ёс ярьж буй хүмүүсийн үгтэй дотроо эвлэрч байгаа ч гаднаа уралцахаас залхсан ч байж болох. Учир нь түүнийг нам нь ийм юманд ашигладаг байсан ч байж болох талтай. Нөгөө талаас албан хаагчид даргаа цэргээр нь баривчлуулах, цэргийгээ дарга нь гүтгэх хэмжээний үйл явдлууд долдугаар сарын 1-ний эргэн тойронд буцалж байхад ЦЕГ-ын даргын гар хөл хэнд ч өөрийн мэдэлгүй тушигдаад байгааг өнөөдөр сэхээрсэн байж болох. Ямартай ч тэд өөрийн хүсэлтээр ч бай, бусдын шахалтаар ч бай МАН-аас салж амрах бололтой. Учир нь Ардын намын дээл ар өвөр, дээр дороосоо сэмэрч байна. Тэдний гаргасан сэмэрхийг нөхөж болох тохироог зөвхөн эсэргүү гишүүд болон эрх мэдлээ буцаан өгөх гэж буй дарга, сайд нар сайн мэдэж буй. Ийнхүү Ардын намын гал тогоо гар хүрэхийн аргагүй шазлам халуун байна. Эцэст нь харин үнс нурам хиншүү болохгүй гэдэгтэй мөрийцөх хүн ч олдохгүй бололтой.

Гэтэл тэд өнөөх л өөг өрөөл рүү нялзаадаг зангаараа хариуцлагаас мултрахын тулд Ерөнхийлөгчдөө баярлалаа гэх соёлтой гүтгэлгийг хэвлэлээр тарааж эхэллээ. Н.Энхбаярыг баривчилсан асуудлыг МАН-тай холбож эхэлснээс хойш бурууг бусад руу чихэх гэж оролдсоор эцэстээ ингэж тэнэглэцгээж байгаа юм байх. Эрээ цээргүй энэ намынханд ичих булчирхайнаасаа хайрлах буянтай нэгэн байгаа юм биш биз.

Б.ДАВАА

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button