Женко-гийн CAML компани Оюу толгойн хятад ажиллах хүчинг хангадаг

УИХ-ын гишүүн Х.Баттулгын хятадууд, уул уурхайтай холбоотой хамаг булхайг илчилсэн Женко компанийн www.genco.com.sg вэб сайтад Mining буюу Уул уурхай гэсэн дэд бүлэг байх аж. Тэдгээр компани нь

CAMS (Central Asian Mine Supplies) yyл уурхайн компаниудад тоног төхөөрөмж нийлүүлдэг.

CAML(Central Asian Mining Logitics) yyл yypхайн компанид ажиллах хүчин зуучилдаг. Нэгэн цагт зуучлуулагчдаас хэтэрхий их хөлс авдаг, албан бус тоогоор 6000 гаруй хятад ажилчин ажилладаг Оюу толгой зэрэг уул уурхайн аваргуудын хятад ажиллах хүчнийг Монголд монополь эрхтэйгээр дангаар зуучилдаг гэгдэн хэвлэлээр шүүмжлэгдэж байсан энэ компани ийнхүү Женко-гийн хүүхэд болж таарав.

САМЕХ (Central Asian Mineral Exploration) Камекс XXK нь 2006 оны наймдугаар сарын 17-нд байгуулагдсан бөгөөд үйл ажиллагаа нь уул уурхайн хайгуул, олборлолтод төвлөрдөг.

– Төв аймгийн Баян суман дахь Төгрөг нуурын хүрэн нүүрсний,

-Хэнтийн Өмнөдэлгэрт вольфрам, молибдений,

-Сэлэнгийн Хүдэрт төмрийн хүдрийн төсөл хэрэгжүүлж байгаа, зохих лицензүүдтэй энэ компани өнөөдөр албан ёсоор Хятадуудад худалдагджээ, Учир нь Хонгконгийн усны барилга байгууламжийн Ming Hing Waterworks Holdings компани 2009 оны 12 дугаар сард гэрээ байгуулан 2010 оны дундуур Камекс компанийг 1.9 тэрбум хонгконг доллараар (тухайн үеийн ханшаар 255 сая ам.доллар) худалдаж авсан байна. Ингэснээр 42 жилийн түүхтэй компани үндсэн бизнес хариуцсан бүтцээ охин компани болгон зохион байгуулагдаж, үйл ажиллагааныхаа голлох чиглэлийг Монголын уул уурхайд төвлөрүүлээд нэрээ Mongolian Inүestment Group (Mongolian INT) буюу Монголын хөрөнгө оруулалтын групп хэмээн өөрчилсөн байна.

Монголын хөрөнгө оруулалтын групп гэж юу вэ?

Mongolia Inүestment Group Limited

Mongolia Inүestment Group Limited нь хөрөнгө оруулалтын Холдинг компани бөгөөд Хонг Конг, Хятадын төрийн салбарт ус хангамжийн системийн инженерингийн үйлчилгээ үзүүлдэг. Түүнээс гадна тус компани уул уурхайн дөрвөн лиценз эзэмшдэг юм. Үүнд, Монгол Улсын Төгрөгийн хөндий дэх нүүрсний уурхай, Говь-Алтай аймагт орших алт, зэсийн нөөцийн хайгуулын хоёр лиценз, Дундговь аймгийн нүүрсний нөөцөд хайгуул хийх гурван лиценз, Завхан аймгийн алт, зэсийн нөөцөд хайгуул хийх хоёр лицензийг тус тус эзэмшдэг. 1967 онд Хонг Конг улсад байгуулагдаж, Ming Hing Waterworks Holdings Limited гэдэг нэртэй байсан. Харин 2010 оны наймдугаар сард нэрээ Mongolia Inүestment Group Limited болгон өөрчилж, Монгол Улс дахь уул уурхай, хайгуулын бизнестээ түлхүү анхаарлаа хандуулж, цаашдын хөгжлөө энэ үйл ажиллагаагаараа тодорхойлжээ.

2011 оны зургадугаар сарын 11-ний өдрийн байдлаар тус компанид нийт 694 ажилтан, албан хаагч байдаг аж.

Тус компанийн удирдах зөвлөлд

Show Ming Yuen-Үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх удирдлага, Нас 47

Wai Keung Yuen– Дэд дарга, Гүйцэтгэх захирал, Шагнал урамшуулал, томилгооны хорооны дарга, Нас 44

Yiu Cheung So– Орлогч дарга, Нас 59

Chi Man Cheung– Санхүү хариуцсан захирал, Мэргэшсэн нягтлан бодогч, Компанийн нарийн бичгийн дарга, Нас 43

Siong Lim– Гүйцэтгэх захирал, Нас 44

Burenkhuu Enebish– Гүйцэтгэх захирал, Нас 50

Chung Tak Leung– Гүйцэтгэх захирал, Нас 48

CAML нь Хятадын 26 компанитай хууль зөрчин гэрээ байгуулсан байна

Гадаадын хөрөнгө оруулалттай Си Эй Эм Эл (CAML) ХХК 2006 оны гуравдугаар сарын 7-нд Монгол Улсын Үндэсний Татварын Ерөнхий газарт бүртгүүлж, гадаад худалдаа, сургалт, үйлчилгээ, газрын тосны тоног төхөөрөмж нийлүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулах гэрчилгээ авчээ. Хөдөлмөр халамж үйлчилгээний газраас тус компанид олгосон нэг удаагийн зуучлалын гэрчилгээ CAML-ын тарыг таниулсан юм. Тус компани төрөл бүрийн ажлын байранд хүмүүсийг бүртгэхдээ өөрийн компанид ажилчнаар элсүүлж, тэднийг цааш нь ажиллах хүч болгон зуучилдаг.

Дорнод аймгийн Матад сумын нутагт үйл ажиллагаа явуулж буй Петро Чайна Дачин Тамсаг ХХК-ийн туслан гүйцэтгэгч БНХАУ-ын 26 компанитай Ажиллах хүч авч ажиллуулах тухай гэрээ байгуулан ажиллах хүч нийлүүлэхдээ Монгол Улсын Хөдөлмөрийн тухай, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай, Ажиллах хүч гадаадад гаргах, ажиллах хүч мэргэжилтэн авах тухай хуулиудыг зөрчсөнийг 2009 оны есдүгээр сарын 29-нөөс аравдугаар сарын 8-нд CAML-ын үйл ажиллагааг шалгасан Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын дүгнэлт нотолжээ.

CAML Монгол Улсад бүртгэлгүй, Хятадын хөрөнгө оруулалттай 26 компанид орчуулагч, цахилгаанчин, гагнуурчин, сантехникч, будагчин, өрлөгчин, өрөмдөгч, жолооч, ачигч, тогооч, барилгачин зэрэг ажилд 424 монгол иргэнийг зуучлахдаа ажлын нэг байрнаас цалингийн 150-178 ам.доллар, нийгмийн даатгалын шимтгэлийн 18, хөдөлмөр хамгааллын хэрэгслийн 12, эмнэлгийн үзлэгийн 2, тээврийн зардлын 8, хоол хүнс, байрны 105, даатгалын 6, захиргааны зардлын 30, ашгийн 30 гээд нийт 397.1- 472.78 ам.долларыг cap бүр авах гэрээ хийжээ.

Ингэснээр нэг монгол ажилчинд ногдох зардлын 50 хүрэхгүй хувь нь цалин болж эзэндээ очих бөгөөд талаас илүү хувь нь CAML-ын дансанд ордог хэрэг гэж тухайн үедээ хэвлэлд бичиж байжээ.

АЖЛЫН НЭГ БАЙРНААС

Цалин

150-178

Нийгмийн даатгалын шимтгэл

18

Хөдөлмөр хамгааллын хэрэгсэл

12

Эмнэлгийн үзлэг

2

Тээврийн зардал

8

Хоол хүнс, Байр

105

Даатгал

6

Захиргааны зардал

30

Ашиг

30

Нийт

397.1-472.78

… ам.долларыг CAML cap бүр авах гэрээ хийжзэ. Нэг монгол ажилчинд ногдох зардлын 50 хүрэхгүй хувь нь цалин болж эзэндээ очих бөгөөд талаас илүү хувь нь САМL-ын дансанд ордог хэрэг.

… Монгол ажилчдын цалин болон бусад зардлаас хэмнэсэн мөнгө бүхэн элэг нэгтнүүдийн минь дуслуулсан хөлс хүч, борог амьдралын төлөөх тэмцэл билээ…

… Хэрэв тэд 10000 монгол ажилчныг зуучилж нэг хүний цалингаас 100 ам.доллар (хамгийн багаар) тоншвол CAML-ын сарын орлого хэд болох вэ? Нэг сая ам.доллар!

Н.Жаргал

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button