Үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг үймэх Өмгөөлөгчдийн холбоо

2008 оны долдугаар сарын 1-ний үймээний үеэр амиа алдсан таван залуугийн үхэлд буруутгагдан шүүхийн хаалга татсан цагдаагийн экс дарга нарын өмгөөлөгчөөр ажиллаж байсан хоёр ч гишүүнийг нь баривчлаад хорьчихсон.

Хуулиар хүлээсэн үүргээ бүрэн дүүрэн биелүүлэх боломжгүй нөхцөлд хуулиар олгогдсон эрхээ эдлэн үйлчлүүлэгчээсээ татгалзсаныхаа хариуд шүүхийн захирамжаар эрх чөлөөгөө хасуулсан өмгөөлөгчдийнхөө төлөө дуугарахаар амаа ч томхон ангайж амжаагүй байтал нь элдэв асуудал ар араасаа босов.

Өмгөөлөгчид нь татгалзаж, өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх хэн ч үгүй хоцорсон цагдаагийн экс дарга нарыг өрөвдсөн шүүгч нь өмгөөлөгч томилж өг гэсэн даалгаврыг Монголын өмгөөлөгчдийн холбоонд өгчээ. Хүсэлтийг нь хүлээн авч, даалгаврыг цагт нь биелүүлэхээр Нийслэлийн өмгөөлөгчдийн зөвлөлийн дарга Б.Энхдалай ч тэр дор нь шүүгдэгчдэд өмгөөлөгч томилсон шийдвэр гаргачихсан байдаг юм.

Уг нь Эрүүгийн байцаан шийтгэх хууль гэж шүүгч, өмгөөлөгч, шүүгдэгч аль алинд хамааралтай хамгийн гол хуулийн 39 дүгээр зүйлд өмгөөлөгчийг сонгон авах, солих талаар хэн нь ямар эрх эдлэх хийгээд үүрэг хүлээхийг тов тодорхой заачихсан байна. Тухайлбал, уг хуулийн 39.1-д Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хохирогч өмгөөлөгчөө өөрөө сонгоно, 39.2-т Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хохирогчийн зөвшөөрснөөр буюу хүссэнээр түүний хууль ёсны төлөөлөгч, гэр бүлийн хүн, төрөл садангийн хүн нь өмгөөлөгчийг сонгон авч болно гэсэн байна. Түүнээс гадна мөн хуулийн 39.4-т Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хохирогч өмгөөлөгчөө сонгон аваагүй бол түүний хүсэлтээр эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд өмгөөлөгч оролцох боломжийг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүх хангах бөгөөд өмгөөлөгчөө сонгоход нь тодорхой хүний нэр зааж тулгаж болохгүй ч гэж байх юм.

Гэтэл Сүхбаатар дүүргийн шүүхийн Ч.Хосбаяр тэргүүтэй шүүгчид шийдвэр гаргаад Ч.Амарболд, О.Зоригт, Ш.Бат­сүх, Г.Ганбаатар нарт Монголын өмгөөлөгчдийн холбооноос өмгөөлөгч томилуулчихсан. Үүгээрээ тэд дээр дурдсан хуулийн 40 дүгээр зүйлийг заалт бүрээр нь зөрчсөн юм билээ. Өөрөөр хэлбэл, уг заалтад сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид холбогдох хэргийн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, хэлгүй, дүлий, хараагүй зэрэг эрхтэн дутуу буюу сэтгэцийн өвчний улмаас өөрийгөө өмгөөлөх болон өмгөөлүүлэх эрхээ эдэлж чадахгүй, насанд хүрээгүй, монгол хэл бичиг мэдэхгүй, цаазаар авах ялаар шийтгэгдэж болох, төлбөрийн чадваргүй этгээд өмгөөлөгч оролцуулах хүсэлт гаргасан бол шүүх хуралдааны ажиллагаанд өмгөөлөгчийг заавал оролцуулна хэмээн хуульчилсан байна. Гэтэл цагдаагийн экс дарга нарт эдгээр заалтын аль аль нь огт хамаарахгүй. Тэдний хэн хэн нь хэлтэй, сонсголтой, сэтгэц нь эрүүл, насанд хүрсэн. Төлөвлөсөн ял нь цаазаар авах биш. Бас хэн нь ч төлбөрийн чадваргүй, амьжиргааны доод түвшний гэж хэлэхээргүй. Тиймээс Монголын өмгөөлөгчдийн холбооны салбар зөвлөл хууль зөрчөөд өмгөөлөгч томилчихсоныг санаатай хийсэн үйлдэл гэхээс өөрөөр тайлбарлах боломжгүй юм.

Үүнийгээ ч тэд саяхан ойлгосон юм байх. Сайндаа ч биш Нийслэлийн өмгөөлөгчдийн зөвлөлөөс нь томилсон өмгөөлөгчид нь уг хэрэг дээр ажиллаж, шүүгдэгчдэд үйлчилгээ үзүүлэх боломжгүйгээ тайлбарласан өргөдөл ч юм уу, тайлбар ч юм уу юутай ч нэг бичиг холбоондоо өгчээ. Энэ дагууд нь асуудал босч, яав ийв болтол аль хэдийнэ хуулиа зөрччихсөн байж таарч л дээ.

Ингээд л асуудал босч хурал хуйдаа хүрч буй юм байх. Энэ хэргээс нь гадна тус холбооны ажил албатай холбоотой асуудал үүсчээ. Үүсчээ ч гэж дээ, энэ холбооны ажил яажшуу явдгийг харуулсан баримт ч гэж болно. Долдугаар сарын 1-тэй холбоотой хэргийг шүүж буй Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгч Ч.Хосбаяр хуулийн дагуу өмгөөлөгчийн эрхээсээ татгалзалгүй хоёр жил хэртэй явсныг мэдээгүй. Тодруулбал, 2006 онд шүүгчээр томилогдсон хэрнээ 2008 онд гишүүний татвараа төлөөгүй гэсэн шалтгаанаар өмгөөллийн үйл ажиллагаа явуулах эрхээ хасуулсан байдаг. Ийм жишээ өөр хэчнээн байгааг мэдэхгүй. Юутай ч Ч.Хосбаяр гэж шүүгч цагдаагийн экс дарга нарыг яллах үүрэг хүлээснээрээ олны анхаарлын төвд орж ирж улмаар урдах хойдохоо онгичуулсны хүчинд л мэдэгдсэн баримт.

Экс Ерөнхийлөгч Н.Энхбаярын өмгөөлөгчөөр Б.Ганбаатар, Л.Шинэн гэж хоёр өмгөөлөгч ажилладаг гэнэ. Гэтэл үйлчлүүлэгч нь баривчлагдаад хоригдчихоод байхад Монголын өмгөөлөгчдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн хоёр өмгөөлөгч үзэгдэж харагдаа ч үгүй талаар ойр тойрныхон нь гомдолложээ.

Өмнөөс нь холбооныхон О.Баасанхүү өмгөөлөгч байгаа биз дээ хэмээн мэдэн будилцгааж суугаа юм байх. О.Баасанхүү бол баривчлах ажиллагааны үер нэмж авсан өмгөөлөгч нь гэнэ. Тэгэхээр шалгаж байсан хэргийн талаар Б.Ганбаатар, Л.Шинэн нарын дайтай мэдэхгүй гэсэн үг аж. Түүнээс гадна О.Баасанхүү АТГ-ын Э.Амарбатын хүүхэн хүчиндсэн, хүн хутгалсан хэргүүд дээр ажиллаж нэг үгээр түүнийг ялаас мулталсан гавьяатай гэнэ. Нэг талд ажиллаж байсан нөхдийг голын хоёр эрэгт гарахаас аргагүй байдалд хүргэж Э.Амарбатын гардан гүйцэтгэж албадан баривчилсан Н.Энхбаярыг О.Баасанхүү өмгөө­лөх болж байгаа гэх мэтээр өмгөөлөгчидтэй холбоотой аалзны шүлс шиг орооцолдсон олон асуудал бий бол, Монголын өмгөөлөгчдийн холбооны ноёдын нойрыг хугасалж буй аж.

Н.Сарангэрэл

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button