НАМЗХ-ноос Хөдөлмөрийн яармаг-2012 зохион байгууллаа

санаачлан Ажлын байр-Амьдралын баталгаа уриан дор Хөдөлмөрийн яармаг-2012-ыг өчигдөр Тусгаар тогтнолын ордон дахь Залуус хөгжлийн төв-д зохион байгууллаа. Тус үйл ажиллагааг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны /НХХЯ/ дэд сайд, НАМЗХ-ны дэд ерөнхийлөгч Н.Номтойбаяр нээж үг хэллээ. Яармагт 26 аж ахуй нэгж байгууллага, компани оролцож 800 гаруй ажлын байрыг иргэдэд санал болгов. Иргэдийг ажлын байраар хангаж ажил олгогч байгууллагуудтай хамтран ажиллахад туслах зорилготой тус яармагийг жил бүр уламжлан зохион байгуулах юм байна.

Анх удаа зохион байгуулж байгаа өнөө жилийн хувьд cap даруйлан ирэх тавдугаар сард дахин ажил олгох яармаг зохион байгуулахаар төлөвлөсөн байна билээ. Арга хэмжээнд оюутан залуус, хөдөлмөрийн насны иргэд өргөнөөр оролцож, ажил олгогч байгууллагуудтай танилцан, сонирхсон ажлыхаа талаар мэдээл авч байлаа.

Залуучууд ажилд орохоор хамгийн их сонирхож буй Сансар интернэт компанийн Маркетинг хөгжлийн албаны дарга Н.Шинэцэцэгээс зарим зүйлийг тодрууллаа.

-Байгууллагаа танилцуулна уу. Өнөөдрийн яармагаар залууст ямар ажил санал болгож байна вэ?

-Сансар медиа группын охин компани болох Сансар интернэт компани нь өнөөдрийн арга хэмжээнд инженер техникийн ажилчид, оператор, үйлчилгээний ажилтан, программ хангамжийн мэргэжилтний ажил санал болгож байна. Манай байгууллага ажлын байрны таатай нөхцөл амлахын зэрэгцээ боловсон хүчнээ гадаад, дотоодод сургалтад хамруулдаг.

-Иргэд, залуус ямар ажлыг түлхүү сонирхож байна вэ?

-Энэ хавар сургуулиа төгсөх оюутнууд манай байгууллагад илүү ажилд орох хүсэлт гаргаж байна. Голчлон мэргэжлийнхээ дагуу ажил сонирхож байна. Үүнээс гадна оюутнуудын амралт эхэлж байгаатай холбоотойгоор цагийн ажил ихээр сонирхож байгаа.

-Танай компанид цагийн ажил хийх боломжтой юу?

-Бид сурталчилгаа зорилгоор оюутан залуусыг цагийн ажилд авдаг. Гэхдээ тодорхой нөхцөлтэйгээр. Түүнээс биш байнгын авдаггүй л дээ.

Мөн залууст ажил санал болгож тус яармагт Монол-Алтай компанийн охин компани Монсүү-гийнхэн амталгаат танилцуулга явуулж иргэдийн сонирхлыг их татав. Цэвэр экологийн сүү гэдгээрээ иргэдийн таашаалыг хүртсэн энэ компани худалдагч, борлуулагч, угаагч, үйлчлэгч, үйлдвэрийн туслах ажилтан авах аж. Мөн Нутгийн зам компани замчин, цахилгаанчин, гагнуурчин авахад бэлэн учраас Манайд хэзээд ч хандаж болно… хэмээн хэлж байсан юм. Түүнчлэн Рояаль академийн дэргэдэх Рояаль HD залуучуудын телевиз рекламны мэргэжилтэн, Рояаль олон улсын дээд сургуульд англи хэлний мэдлэгтэй, багшлах шалгуурыг тодорхой хэмжээгээр хангасан хүнийг ажилд авахаар иргэдийг бүртгэв.

У.ЭНХ-УЯНГА

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button