Дарамтаас үүдэлтэй үнийн хөөрөгдөл

Гэтэл сүүлийн саруудад харин ч эсрэгээрээ тус захын бараа бүтээгдэхүүний үнэ бусдаасаа илүү өндөр байх болов. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын шалгалтаар ч үүнийг нотолсон. Өөрөөр хэлбэл, Хүчит шонхор хүнсний зах өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг хөөрөгддөг гэдгийг тогтоосон. Тухайлбал, Хамгийн хямд гэх уриатай дээрх захад худалдан борлуулж буй гурил, будааны үнэ энэ сарын эхээр 50-80 төгрөгөөр нэмэгдсэн байна.

Монголчуудын гол хэрэглээ болсон махыг нэг килограмм тутамд нь 2000 гаруй төгрөгөөр нэмснийг тогтоосон. Уг нь иргэдийн хувьд өглөө босоод ирэхэд өдөр тутмын хэрэглээний барааны үнэ нэмэгдэхгүй байх нь хамгийн чухал. Гэтэл Хүчит шонхор захын удирдлага, түрээслэгчдийн хоорондын маргаанаас болж өргөн хэрэглээний бүтээгдэхүүний үнийн хөөрөгдөл жирийн иргэдийн нуруун дээр хүнд ачаа болж буусаар багагүй хугацаа өнгөрчээ.

Нэг үгээр хэлбэл торгууль, барьцаа, түрээсийн нэмэгдлийг нөхөхийн тулд наймаачид иргэдийг шулах болов. Хоёр сар гаруйн өмнө Хүчит шонхор-ын захирал Т.Сайнхүү түрээслэгчдээсээ лангууны барьцаа гэж гурван сая төгрөг нэхэж дарамталсныг түрээслэгчид эсэргүүцэн хэвлэлийн бага хурал зарлаж байсан. Тухайн үед тэд удирдлагаас энэ мэт дарамтыг байнга учруулдаг. Иймээс өглөө ажилдаа ирэхдээ л ямар торгууль, мөнгө авах бол гэсэн айдастай ирдэг хэмээн өгүүлж байсан. Гэтэл өнөөдрийг хүртэл эл асуудал шийдэлд хүрээгүй аж. Зарим түрээслэгч мөнгө өгөх боломжгүйгээсээ хөөгдөж гарсан тухай өгүүлэв. Энд худалдаа хийж байсан олон түрээслэгч гарсан. Ер нь манай захирал лангуу сураглаж ирсэн хүмүүст түрээсээ өндөр хэлдэг.

Хэрвээ энэ үнийг зөвшөөрвөл хуучин түрээслэгч хүмүүсийг ямар нэгэн дарамт шахалтаар гаргадаг. Түүнээс бид барааныхаа үнийг дураараа нэмээгүй, захын удирдлагууд түрээсийн төлбөрөө байнга нэмдэг учраас үнэ нэмэхээс аргагүй болдог гэв. Үнэндээ өнөөдөр өдөр тутмын хэрэглээний зардал, өмсөх зүүх бүхний үнэ тэнгэрт хадаж, хөлс, хүчээ дуслуулж байж олсон орлого зарлагаа дийлэхээ больсонд хүн бүр өөрийн эрхгүй бухимдах болсон. Иймээс иргэдийн нуруун дээр ачаа болж очиж байгаа Хүчит шонхор захын үнийн дарамт-ад хариуцлага тооцох хэрэгтэй байна.

Б.Цэцэгдэлгэр

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button