Хоролмаа

Ийм нэр өгвөөс нялх үр нь аальгүй, ер нь яаж ч мэдэх зан авиртай бүсгүй болж өсөх мэт сэтгэгдэл төрдөг ч байж мэднэ. Энэ нь үндэсний урлагийн бүтээлийн сайн дүр үзэгчдийн, нийт хүмүүсийн оюун санаанд хэрхэн нөлөөлж ирсний илрэл болов уу.

Учиртай гурван толгой дуурийн Хоролмаагийн дүрийг тайзнаа яг л бодит хүн мэтээр бүтээсэн бахархалтай уран бүтээлчдийн нэг нь дуурийн гоцлооч, гавьяат жүжигчин Б.Цэцэг юм. Тэрбээр уг дуурьт тоглож энэхүү дүрийг бүтээж эхэлсний 35 жилийн ойдоо зориулсан Хоролмаа хүндэтгэлийн тоглолтыг энэ сарын 25-нд хийхээр товложээ. Түүндээ үе үед өөртэйгөө хамт тайзнаа дуулж байсан Юндэн, Нансалмаа, Балгануудаа урьсан байна.

Үнэн хэрэгтээ эсрэг, сөрөг талын дүр биш, дурлалдаа үнэнч, гавшгай, сэргэлэн Хоролмаа хэмээх монгол бүсгүйн дүрийг өөрийнхөөрөө хамгийн чадварлагаар бүтээсэн хэмээн үзэгчид дүгнэдэг гавьяат жүжигчин Б.Цэцэгийн талаар хамтран зүтгэгч уран бүтээлч нөхөд нь ямар сэтгэгдэлтэй явдгийг хүргэхийг зорилоо.

ТЭР ГАЛ, УС РУУ ЯВААД ОРОХООС Ч БУЦАХГҮЙ

ДБЭТ-ын гоцлол дуучин Д.Долгормаа

-Нэрт дуучин Сүрэнхорлоо гуай Хоролмаагийн дүрийг Цэцэгээд л өвлүүлсэн шиг санагдаад байдаг юм. Энэ дүрд өөр дуучид дуулж, өөр өөрийнхөөрөө бүтээсэн л дээ. Гэхдээ манай Цэцэгээ шиг дүрээ жинхэнэ юм шиг гаргасан нь ховор гэж боддог. Би Учиртай гурав-т Бүүвэйд гардаг ч Хоролмаатай харьцаж дуулдаггүй болохоор тэр жүжгийн тухайд хамтарч ажиллахад тийм байдаг гэж хэлэх аргагүй байна. Харин бид хоёр Трубадур-ын Леонора, Азученад тоглодог л доо. Тэгэхэд сонгодог бүтээлийн хувьд ч гэсэн дүрдээ хэрхэн хувирч, аваа өгөө сайтай ажилладгийг нь биширдэг. Нэг өрөөнд олон жил болохдоо найзыгаа тусархуу, ухаантай сайхан монгол эмэгтэй болохыг мэдсэн. Ажил үйлс бүтээхийн төлөө гал ус руу яваад ороход ч бэлэн зантай. Энэ бүх чанар нь Хоролмаагийн дүрийг бусдаас илүү гаргахад нөлөөлдөг байх.

МОНГОЛ ЭМЭГТЭЙН ДҮР БҮТЭЭХЭЭР ЗАЯАГДСАН ЖҮЖИГЧИН

Ардын жүжигчин Б.Жавзандулам

-Би Цэцэгээг магтана. Байгалиас заяасан авьяастай, төрмөл дуучин. Заримдаа түүнийг монгол эмэгтэйн онцгой дүр төрхийг бүтээхээр заяагдсан хүн ч юм болов уу гэж боддог юм. Боловсрол сайтай, чадалтай дуучин. Түүнээс илүү нэг юм нь тэр хоолойгоо Хоролмаад дуулахаар хуваарилж чаддаг. Болгарт сургуульд явахаасаа өмнө энэ дүрд тоглосон байх шүү. Хөдөөнөөс орж ирээд хөгжиж амжаагүй байхдаа, өөрөөр хэлбэл 16, 17-тойдоо хойшоо сургуульд явсан мань мэтийн нөхдүүд монгол дуу дуулж, дүр бүтээх нь бүү хэл монгол гутал, хувцсаа яаж өмсөхөө мэддэггүй байлаа. Би л лав дээл өмсч, гутал өмсөөд яаж явах ёстойг Цэцэгээс сурсан санагдана. Би Нансалмаа болж, Цэцэгээ Хоролмаа болж дуулдаг байлаа шүү дээ. Хоёулаа өөр шкоолтой учир өөр өөрсдийнхөөрөө уран бүтээлдээ хандана. Аль аль нь дүрээ бардам гаргаж байсан болов уу гэж санадаг. Хоролмаа муу талын дүр биш юм. Цовоо сэргэлэн, ухаалаг, хайр сэтгэлдээ үнэнч сайхан монгол эмэгтэй. Энэ дүрийг монгол түмний дунд мөнхөлж буй уран бүтээлч бол яах аргагүй Б.Цэцэгээ.

ӨӨРИЙН ОРОН ЗАЙТАЙ УРАН БҮТЭЭЛЧ

Ардын жүжигчин, Монголын урлагийн ажилтны холбооны зөвлөх Б.Зангад

-Монголын урлагт байр сууриа олсон, өөрийн орон зайтай уран бүтээлчдийн нэг бол Бадамсүрэнгийн Цэцэг. Түүний нэрийг хүмүүс буруу хэлээд байдаг юм. Цэцэг юм шүү дээ. Монгол Улсын гавьяат жүжигчин Сүрэнхорлоо гуайн шавь л даа. Гэхдээ тэр Хоролмаагийн дүрийг багшийнхаасаа өөрөөр илэрхийлж гаргасан. Монголын сонгодог урлагийн тайзнаа өөрийн гэсэн Хоролмааг бүтээж босгосон, шинэ дүр гаргаж ирсэн дуучин. Үйл хөдлөл, дүрдээ итгэсэн байдал, дуулахын зэрэгцээ драмын жүжигчин шиг жүжиглэдэг зэрэг нь тархиа сайн ажиллуулж өөрийн Хоролмааг бүтээснийг харуулдаг. Би түүнийг Болгарт оюутан байхаас нь мэднэ. Одоогоос 30 гаруй жилийн өмнө Урлагийн ажилтны холбооноос В.Долгор бид хоёр ажлаар тийшээ явахдаа Цэцэгийн нөхөр хүүхэдтэйгээ явж байхтай таарсан юм. Дөрвүүл Болгарт нисээд буусан. Тэгж ийм дуучин байдаг юм байна гэж мэдэж авч байсан юм. Тэр цагаас хойш олон жил өнгөрчээ. Төгсч ирээд удалгүй Хоролмаад дуулсан гэхээр мөн олон жил энэ дүрийн ачааг нуруундаа үүрсэн байгаа биз. Өдий олон жилийн дараа залуу бүсгүйн дүр бүтээж тайзан дээр гүйж явахыг нь харахад урамтай. Заяаны жүжигчин, дуучин хүн л ингэж тайз удаан эзэгнэх байх. Сонгодог стилиэр ч сайн дуулдаг, хоолойгоо сайхан авч явдаг соёлтой дуучин. Өөрт ногдсон дүрээ гаргахын төлөө судалж, ажиллаж чаддаг.

Би сопрано Цэцэг, баритон Баярмагнай нартай ардын жүжигчин Лувсаншарав багшийн Малчны уралдаан гэдэг харилцаа дуу дуулдаг байлаа. Хөдөөгүүр их явсан даа. Тэгж явахад Цэцэгээ ямар их ханилгаатай, хамтрагчдаа өгөө, аваа сайтай дуучин болох нь мэдэгддэг байсан. Зөвхөн өөрийгөө л бодоод байх биш, хамтран дуулж байгаа хүндээ түшиг болж, өргөж өгдөг сайхан хүнлэг уран бүтээлч. Би нөхрийн тухай ярихдаа магтсаар байгаад таарах юм байна. 35 жил Хоролмаагийн дүрд тоглосон түүнд цаашдынх нь уран бүтээлд өндөр амжилт хүсье. Өөрөөсөө ч илүү олон сайхан Хоролмаа төрүүлэхийг хүсье.

Дуурийн урлагийн уран бүтээлчид, сонгодог болоод үндэсний дуурийн хүнд хэцүү, бартаа саадтай ч даваад буухад аз жаргал мэдрэхийн гайхамшгийг бие сэтгэлээр туулсан, туулж яваа нөхөд нь Хоролмаа-гийн тухай ийн ярьсан юм. Сонгодог урлагийн тайзнаа төдийгүй монгол түмний сэтгэлд мөнхөрсөн дүр бүтээж чадсан танд уран бүтээлийн өндөр амжилт хүсье.

Р.Оюунжаргал

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button