Монгол донж Мөнх тэнгэрт оджээ

ах дүү хоёр шиг нөхөрлөж байсны хувьд түүнийг тэнгэрт одсныг дуулаад сэтгэл хөндүүрлэж, ахыгаа дурсан бичих нь зүйтэй гэж бодлоо.

Заримдаа надад ийм хүмүүс олон байвал… гэх бодол надад төрж байсансан. Төгөлдөр ахад эдийн шунал байхгүй, тэр юунд ч санаагаа зовоодоггүй, тэр эрх мэдэл, эд хөрөнгө рүү тэмүүлдэггүй. Түүнд эзэн, дарга, захирал гэж байхгүй. Тэр өөрөө өөртөө л эзэн байж чаддаг. Түүнийг хүмүүс янз бүрээр л ярьдаг, тэр үүнд огт эмзэглэдэггүй. Тэр байгаараа л байж чаддаг. Үүнийг нь хүмүүс донж гаргаж байна гэдэг. Хүн байгаагаараа, энэ нийгмийн хэмнэлд заавал өөрийгөө тохируулахгүйгээр, захиралдаа, бүсгүйчүүдэд, бусдад таалагдах гэж амьдрах албагүйг тэр өөрийнхөө амьдралаар харуулсан, ингэж амьдрахыг хүмүүс гаж, буруу, өвөрмөц гэж ойлготлоо сэтгэлээрээ ядуурсныг тэр үгээрээ илэрхийлж байсан. Үнэндээ тэр ийм л донж-той хүн байсан. Ийм донж Монголд үгүйлэгдэж байгааг тэр өөрөөрөө дамжуулан илэрхийлээд зогсохгүй үлгэр дуурайлал нь болж байсан.

Ахад маань эдийн шунал, эрх мэдлийн дон байгаагүй. Өнөөгийн нийгэмд хүмүүс бусдад таалагдахын тулд өөрөөр сэтгэхээсээ, үг хэлэхээсээ, үзэл бодлоо илэрхийлэхээсээ айж байна. Харин Б.Төгөлдөр ах ингэж айдаггүй байсан, тэр энгийн, чөлөөтэй, илэн далангүй, өвөрмөц сэтгэснээ бусдад хэлж илэрхийлж чаддаг нэгэн байсан.

Талийгаачийн аав Ховд аймгийн Дарви сумын хүн байсан гэдэг. Алтайн өндөр уулсын ач Б.Төгөлдөр нэгэнтээ Би аавынхаа нутагт заавал очно. Аав маань хүүхэд байхдаа тоглож өссөн нутгийн чулуунаас би авна гэж хэлж байсансан. Ах маань амжсангүй дээ, тэрээр Алтайн өндөр уулс шиг ихэмсэг дүрээ мөнхөд үлдээгээд биднийг орхин одлоо доо. Мөнх тэнгэрт донж хэрэг болсон юм боловуу цагаас өмнө түүнийг аваад явчихлаа.

Талийгаачийн цэцэн ухаан, өвөрмөц сэтгэлгээ, хурц үг Монголд биш, Мөнх хөх тэнгэрт таалагджээ. Таны Монгол хүний үнэ цэнэ, монголын соёл уламжлал гэсэн зүрх сэтгэлийн дуудлагыг хойч үеийнхэн тань үргэлжлүүлэн бадамлуулах болно гэдэгт би итгэлтэй байна. Талийгаачийн гэр бүл, найз нөхөд, хамаатан саданд гүн эмгэнэл илэрхийлье.

Б.Төгөлдөр ах та эх нутгийнхаа газар шороонд мөнх нойрс доо.

Ум мани бадмэ хум

Ц.Мөнхбаатар

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button