Хонь туулсан усыг чоно тоож долоодоггүй

үдшийн бор гэгээн дунд гөрөөс дуугарч, цагаан тал нь цайран үзэгддэг ариун дагшин газар шороо. Гэвч манай нутагт чоно гэдэг амьтан нүдний гэм. Хэн нэгэн хүн, хаа нэгэн газар чонын мөр үзвэл алмасын мөр олсноос дутуугүй, айл саахалтаараа шуугилдаж, хонинд нь хээрийн амьтан орсон мэт хороо хотны захад мануухай босгох энүүхэнд. Ямар сайндаа манай нутгийн ная хүрсэн чавганц үхэхээсээ өмнө чонын биеийг нь үгүй юмаа гэхэд улих дууг нь сонсоод нүд аних юмсан гэж үглэж суухав дээ.

Арга тасарсан хүний үг тийм байдаг байх. Манай сум-нэгдлийн дарга, Хөдөлмөрийн баатар Даваасамбуу гэж сэрж санах нь түргэн, гараа хумхин зүгээр сууж чаддаггүй, ажил алдартай нэгэн байлаа. Даваасамбуу гуай өөрөө сайн анчин боловч чоно уруу буу чиглүүлэх нь нүгэл. Манай нутагт боохой байхгүй болохоор айл саахалтаараа хонь малаа хандсан зүгт нь бэлчээнэ, мал хариулдаг хүн байхгүй. Өглөө бэлчээсэн хонио өдөр усалчихвал үдээс хойш манайхан гэрийнхээ хаяа, хаалга үүдээ сөхчихөөд, унтах нэг нь унтаж, муушигдах нэг нь муушигдаж гарна. Чоно, хулгайч хоёр байхгүй газар хонь, үхэр хоёр салхидаад салхидаад хэдийхэн холдох билээ.

Өдөржин явж явж, оройн сэрүүн унахаар гэр хотондоо буцаад ирнэ. Гар хурууны үзүүрт гүйх авгай хүүхдүүд байхад эрчүүд хийх ажил ховор. Архи айраг, тарвага зурамтай л хөөцөлдөхгүй бол зуны гурван сар урд уулыг жийн, хойт уулыг дэрлээд унтсан ч сэрээх хүн байхгүй. Ер нь манай нутгийнхан адгаж яардаггүй амгалан тайван улс. Эрчүүд нь хавар гантай шар сүүнд хийсэн сур байвал аяга цай уух зуураа ганц нэг шувтарсан болж, арслантай авдрынхаа өмнө завилж суучихаад хурдан морь ярьж, хол ойрын наадам сураглан суух жишээтэй. Бяцхан хэтрүүлэгтэй хэлэхэд манай нутагт тахилгагүй уул, медальгүй морь, малгай дээрээ тэмдэггүй, маань мэгзэм уншдаггүй хүн ховор. Чавганцын насны ой, хүүхдийн үс үргээсэн ч хэдэн морь үсэргэж, дээлтэй ч хамаагүй цөөн бөх барилдуулах нь энүүхэнд.

Зун болсон ч, зуд болсон ч хэн бугай ч нэг их сандарч босон харайхгүй. Тэртэй тэргүй өвс, ногоо тачир ургадаг учраас хадлан хадахыг мэдэхгүй. Ихээхэн ажилтай гэгддэг сум, аймгийн аварга малчид нь таана, хөмүүлээр цөөн зоодой хийж, тойрмын агь, шарилж зулгаахаас хэтрэхгүй. Ер нь намар өвс хадна гэсэн ойлголт байхгүй, өвс түүнэ гэж ярина. Хоёр шуудай өвс түүсэн хүн бол өвлийнхөө бэлтгэлийг хангасан сүрхий хүнд тооцогдоно. Энэ жил оготно хөеөгөө эрт зөөж эхэллээ, цас их унаж зуд болох юм байлгүй. Муу ёрын амьтад яагаа ч үгүй эрт, халуун намраар цас, зуд зөгнөөд гэж хөеөгөө зөөж байгаа оготно, хулганыг буруутган гэдсээ илж, гэдрэгээ хараад хэвтэж буй өөрсдийгөө зөвтгөх хүн захаас аван тааралдана. Эрчүүд нь алдуул мал эрэх юмуу аян жинд алс даамайхан явах юм бол ар гэр, авгай хүүхдэдээ хоргодож, ар тийшээ яарна гэж үгүй.

Надтай хамт багадаа нэг довон дээр тоглож өссөн Сүрэнжав гэдэг хархүү аль далан хэдэн онд нутгаасаа бэлтгэлийн мал тууж гараад саяхан тавь хол гарсан хижээл эр Хэнтий аймгийн хавиас буцаж ирсэн. Авгай нь ч гэж сайхан амьтан. Гэрээсээ гараад үхсэн, амьдын ямар ч сураггүй болсон нөхрөө хорин хэдэн жил хүлээж амьд мэнд буцаж ирсэнд нь баярлаж хонь төхөөрүүлж, жагар торгоор дээл эсгэн бараг шинэ гэр төхөөрөн найр хийж, дахин гэрлэхээс наагуур юм болсон. Цаадах нь ч гэж хөл хөөр болж угтахааргүй хэцүү амьтан ирсэн дуулдсан.

Дээл нь гандаж, морь нь гундсан эр нөхөр нь бараг тохош тохож, дээс дөрөөлөх нь холгүй өвөр хоосон, өвдөг тохой цоорхой, үс сахалдаа баригдсан үзээрийн гайхал арай чүү амьтай голтой ирсэн гэлцдэг. Гэвч эхнэр нь түүнийг Халхын голын дайнд яваад арван япон алж, алдраа мандуулан Бид ялав медаль зүүж ирсэн мэт нүдэндээ нулимстай, баяр хөөртэй угтахад нь хэн ч ад шоо үзсэнгүй. Болох ёстой юм болдгоороо болсон мэт, багын танил нөхөд нь нэг нэг шил юм өвөртлөн гэрт нь цугларч

Эр бор харцага нь жигүүрэндээ хүчтэй

Идэр залуу насандаа даанч ажиг үгүй явлаа хэмээн бор гэрийнх нь жаврыг үргээж гурав хоног найрласан. Манай нутгийнхан ийм бодох, санах юмгүй сайхан улс. Сум-нэгдлийн дарга Даваасамбуу гуай нэг хурал дээр, манай сумын нутагт чоно байхгүй болсноос хойш нэгдлээс өөдтэйхэн малчин төрөхөө больжээ.Хот өнгийж, хонь мал үргээх амьтангүй газрын авгай хүүхнүүд байтугай хоточ нохой нь хүртэл малд нүдгүй, нойрмог унтаахай болдог юм байна. Би саяхан Хэнтий аймагт очиж малчидтай уулзан туршлага судлаад ирлээ. Тэнд чоно элбэг тул эрчүүд нь шөнө хээр гарч адуугаа манаж, эмэгтэйчүүд нь нохойтойгоо хамт хотоо манан буу тавьж хонодог, хонь малаа хоньчлон хариулдаг учраас баг, сум бүхнээс арав, хорин аварга малчин төржээ. Иймд ажилгүй, алмай нойрмог Та бүхнийг нойроос сэрээж, архи дарснаас ангижруулахын тулд манай сум чонотой болох хэрэгтэй байна. Чоно бол Малын санитар гэж нэг ухаантан хэлсэн. Өвчтэй, сул дорой малыг малын эмч биш чоно жинхэнэ байгалийн шалгарлаар заазалж идэх ёстой. Учир иймээс энэ жил би Аргалын уул орж хэдэн бэлтрэг авчирч Магнайн ууланд нутагшуулна. Энэ бол улсын нэг том ажил. Манайх шиг баян нэгдэл жилд ганц мянган хонь чононд идүүлэхэд юу нь хотойх юм бэ. Ирээдүйд хэрэг болно. Ямар ч үнээр хамаагүй хэдэн сайн залуу малчин төрүүлж Улсын аварга болгоё гэхэд хүмүүс алга ташин хүлээж авчээ.

Тэр өдрөөс хойш манай сумынхан боохойн эрэлд мордож авгай хүүхнүүд хүртэл хүүхэд биш чоно зүүдэлдэг болов. Хавар хаа холоос олж ирсэн хэдэн бэлтрэг намар анхны цагаан хяруунаар айлын хотонд орж хорь, гучаад хонины хоолой тасдав. Түүнийг сонссон нэгдлийн дарга ач гуч нь өсч өндийн хоолныхоо захад хүрснээс дутуугүй баярлаж, тэр арван хэдэн чоныг сэтэрлэхээс наахнуур дархлан тавьж, алах нь бүү хэл айлгаж үргээлгүй амар жимэр нутагшуулахыг өргөн олонд сурталдан зарлажээ.

Ийнхүү дархлагдсан сүрэг чоно гэгээн цагаан өдөр ч айлын хотонд давхин орж, хадаг сэтэртэй халзан цагаан хониор нь зоог барихаас буцахгүй болсон тул нөгөө хөзөр даалуу алгадаж суудаг алмай нойрмог хүмүүс дуртай ч дургүй ч малынхаа араас овоо толгой дээр гардаг болж, хээрийн боохойн үнэрийг аван, үдшийн бүрэнхийгээр улих дууг нь сонссон хоточ ноход шөнөжин боргож хонодог болов. Удалгүй манай суманд Чоно хамгаалах нийгэмлэг- т шинээр гишүүнээр элссэн малчид төрийн далбаа үнсч, тангараг өргөх нь холгүй юм болов. Гэтэл анхны цаснаар нөгөө нэгдлийн үл хөдлөх хөрөнгөд данстай сүрэг чоно гэв гэнэт ул мөргүй алга болж баг, сум даяараа золтой л гашуудал зарласангүй. Түүнээс гадна нэгдэл, нийгмийн хорь, гучин хонийг чононд идүүлж, мал өсгөх улсын төлөвлөгөөг тасалсан хүн сумын аварга малчнаар тодорч бөөн хэл ам, хэрүүл маргаан дэгдэв. Тэр явдлаас хойш даруй хорин жил улиран одсон боловч манай нутагт чонын мөр дахин үзэгдсэнгүй. Харин манай сумаас аймаг, улсын аварга малчин олон төрсөн ч нөгөө малаа дурангаар хариулдаг хүмүүс огтхон ч цөөрсөнгүй.

Социализмын тэр хатуу чанга үед чоно өсгөх сонин бодол өвөрлөж, Тоншуул сэтгүүлийн бай болж буруутаж явсан Даваасамбуу дарга орчлонгоос буцсан хэдий ч нутгийн хүмүүс түүнийг мартсангүй. Манай талийгаач дарга хэдэн чоно авчирсны буянаар манай сумынхан тэр жил малаасаа нүд салгалгүй дагасны хүчинд урьд хожид үзэгдээгүй олон төл авч улсад дээгүүр байранд шалгарч, зарим хүн Алтан төлийн эзэн болж мандсан. Хэсэг залуус амжилт бүтээлдээ урамшин Хэрлэн мөрнийг говь руу урсгахаар хүрз, зээтүү хангинуулан Хэнтий аймаг уруу мордсон. Гэвч Даваасамбуу даргын дайтай эр зоригтой лидер тэдний дунд байгаагүй учраас Хэрлэнг өмнө зүг рүү татаж чадаагүй. Намар орой болсон хойно тэдгээр залуус бүсээ гээж, нэрээ мартахын даваан дээр буцаж ирсэн. Гэтэл өнгөрсөн намар манай нутагт өндөр сэрвээ, бяралхуу бүдүүн хүзүү, бахим том тавхайтай ганц азарган чоно газрын хаанаас ч юм бэ хүрч ирээд хэд хэдэн айлын мал үргээж, хоточ ноходтой дээлээ хүүлэлцэн, энгэр заамаа хуваалцав.

Тэр чоно гэгээн цагаан өдөр айлын гадаа ирж хотны захад аяглан гэрийн нохой адил аймшиггүй загнасан тухай явган яриа ч эдүгээ тасраагүй. Сар уруу хар хоншоороо өлийлгөөд сумын захиргааны конторын үүдэн дээр үүр шөнөөр ульж байхыг нь хүмүүс харсан л гэнэ. Лам хувраг, мэргэч төлөгчдийн айлдсанаар талийгаач даргын сүнс сүүдэр өөрийн сүлд хийморь болсон чонын дүрд хувилж ирээд алмай нойрмог хүмүүсийг сэрээж, ажил хөдөлмөрт дуудаж буй хэрэг хэмээжээ. Иймд мөнөөх хээрийн хэцүү нэртийг хуй салхи мэт хурдан мориор дайран, амьдаар нь уургалан барьж аваад, хүзүүнд нь Аюуш хадаг уяж сэтэрлэн хангай дэлхийд эргүүлэн тавибаас Алтанширээ сумынхан хошуу хотлоороо баяжих нигууртай гэсэн яриа гарчээ. Хонь туулсан усыг чоно долоодог тухай явган яриа бол шал худлаа. Жинхэнэ чоно бол амь насаараа дэнчин тавин байж, чадлаараа хоолоо олж иддэг юм. Залуус та нар ч гэсэн хөлсөө урсгаж, хөдөлмөрлөж байж амьдралаа өөд татах ёстой. Ажил, хөдөлмөр гэхээр зовхи нь буудаг хүнтэй хэзээ ч эвлэрч чадахгүй гэж талийгаач дарга байн байн хэлдэг байсан. Хатуу чанга үгтэй тэр хүн олон ч хүнийг хоолных нь захад хүргэсэн дээ. Баяжих гэсэндээ ч тэр үү эсхүл сүжиг бишрэлдээ итгэсэн ч юмсан уу хэдэн залуу нэг өдөр мөнөөх чоныг машин, мотоциклиор хөөж, эцээн барьж аваад хүзүүнд нь хадаг уяж, сэтэрлэн тавих үед мөнөөх хээрийн боохой тэдний өөдөөс талийгаач даргын нүдээр танимхайран харж зогссон тухай үзсэн хүний амнаас сонссоноо эвлүүлэн ядан бичив.

Хонь туулсан усыг чоно долоодог гэдэг үг яав ч худал байх. Хээрийн боохой хэзээ ч тийм арчаагүй амьтан биш…

Балжирын ДОГМИД /Монгол Улсын Төрийн соёрхолт зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button