Ерөнхийлөгч Их Британийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

Элчин сайд Торда Аббот Уоттыг эх орондоо бүр мөсөн буцах гэж байгаатай нь холбогдуулан өнөөдөр хүлээн авч уулзав. Ерөнхийлөгч Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улс өрнөдийн орнуудаас хамгийн анх Монгол Улсыг хүлээн зөвшөөрч, дипломат харилцаа тогтоосон орон гэдгийг дурдаад ирэх 2013 онд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэнэ хэмээн хэллээ. Мөн монголчууд Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улстай тогтоосон харилцаа холбоогоо машид үнэлдэг гээд хөрөнгө оруулалтын асуудлаар санал солилцлоо.

Хатагтай Торда Аббот Уотт бол Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсаас Монгол Улсад суусан эмэгтэй Элчин сайд нарын нэг төдийгүй манай оронд энэ албыг хоёр удаа хашсан хүн юм.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button