Өмгөөлөгч нараа өмгөөлж чаддаггүй Б.Пүрэвнямыг огцруулъя

ерөнхийлөгч Б.Пүрэвнямыг огцруулъя. Хуулийн өмнө өмгөөлөгч нараа хамгаалж чаддаггүй ийм хүнээр МӨХ-г удирдуулах шаардлага алга. Манай улсын хэмжээнд МӨХ-ны гишүүн буюу өмгөөллийн үйл ажиллагаа явуулах эрхтэй 1100 орчим өмгөөлөгч бий. Харин эдгээрээс идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа нь 500 орчим гэнэ. Гэтэл МӨХ-ны ерөнхийлөгч Б.Пүрэвням эдгээр өмгөөлөгчийнхөө эрхийг хамгаалж, шүүхийн өмнө өмгөөлж чадахгүй байгаа нь харамсалтай.

Үүнийг цагдаагийн экс дарга нарыг шүүх хурлын эргэн тойронд өрнөсөн үйл явц тод харууллаа. Одоогийн байдлаар генерал Ч.Амарболдын өмгөөлөгч САлтангэрэл, хурандаа Г.Ганбаатарын өмгөөлөгч Т.Мөнхдэлгэр нарыг Сүхбаатар дүүргийн шүүхийн шийдвэрээр цагдан хорьчихоод буй. Харамсалтай нь МӨХ-ны ерөнхийлөгч Б.Пүрэвням холбооныхоо удирдах зөвлөлийг хуралдуулж, өмгөөлөгч нараа өмгөөлөх хоёр өмгөөлөгч томилсноос өөр юу ч хийж чадсангүй. Чадах ч үгүй юм байна.

Хоёрын хоёр өмгөөлөгчийг нь хорьсонд бухимдаж, хэдэн удаа хэвлэлийн бага хурал хийж, ширээний араас камерын өмнө дэмий бухимдахаас өөр ямар ч гавьяа байгуулсангүй. Удахгүй өмгөөлөгч нарыг албадан саатуулах 14 хоногийн хугацаа дуусна. Тэгэхээр О.Алтангэрэл, Т.Мөнхдэлгэр нарыг өмгөөлүүлэхээр томилсон хоёр өмгөөлөгчийн хэрэг алга. Энэ бүхэн МӨХ жижигхэн гэдгийг нотлов.

Хэдийгээр МӨХ төрийн бус байгууллага боловч МӨХ-ны гишүүн биш л бол хуульч мэргэжилтэй байсан ч өмгөөлөл явуулах эрхгүй. Энэ байгууллагын гишүүн болж байж шүүхийн өмнө сэжигтэн, хэрэгтнийг өмгөөлөхөөр хуульчлагдсан байдаг. Иймээс ч МӨХ-ны гишүүн өмгөөлөгч cap бүр 25 мянган төгрөгийн татвар, хураамж төлдөг аж. Тэгэхээр өмгөөлөгчийн МӨХ-нд cap бүр төлдөг 25 мянган төгрөг Б.Пүрэвням болон тус холбооны удирдах зөвлөлийнхнийг тэжээж, цалинжуулахад зарцуулагддаг бололтой.

Гэхдээ энэ бол зөвхөн өмгөөлөгч нарыг ар араас нь хоригдох үед бодогдсон үйл явц. Тэгвэл өмгөөлөгч болгон шударга, үнэнчээр өмгөөллийн үйл ажиллагаа явуулдаг уу гэвэл бас л эргэлзээтэй. 2008 оны 7 сарын 1-ний хэргийг эргэн саная.

Үймээнд оролцсон хэргээр хичнээн хүн ял шийтгүүллээ. Заримд нь хүчээр шахам ял өгчихсөн гэхэд болно. Харин энэ хүмүүсийн өмгөөлөгч нар чин сэтгэлээсээ өмгөөлж чадсан бил үү. Олон хүн үгүй гэж хэлэх байх. Учир нь өмгөөллийн хөлс төлөх чадваргүй хүмүүс үймээний хэргээр шүүгдсэн тул өмгөөлөгчдийг хүчээр шахуу томилсон. Иймээс ч ихэнх өмгөөлөгч нар асуудалд хайнга хандсан гэдгийг хохирогчдын ар гэрийнхэн шүүх хурлын дараа хэлж байсан санагдана. Ёстой л мөнгөнд нь тааруулж илээд өнгөрсөн гэхэд хилсдэхгүй.

Гэхдээ бүх өмгөөлөгч нарыг хэлж байгаа юм биш. Тэдний дунд сэтгэл гаргаж өмгөөлөл явуулсан өмгөөлөгч олон байсан гэдгийг хэлэх хэрэгтэй. Харин дөрвөн жилийн дараа 7 сарын 1-ний хэрэг үргэлжилж, шүүх хурал эрс тэс ялгаатай болж байна. Энэ удаа цагдаагийн экс дарга нарыг өмгөөлж байгаа өмгөөлөгч нар үйлчлүүлэгчийнхээ төлөө үхэн хатан тэмцсэн. Бүр өөрсдөө шоронд орон ортлоо тэмцэлдлээ. Энэ бол өмгөөлөгчийн үүрэг. Үймээний хэргээр хоригдсон хүн бүрийг ингэж өмгөөлсөн бол шоронд суух хүн бараг гарахгүй байсан биз. Өмгөөлөгч шүүхээс, шүүгчээс хүчтэй гэдгийг хэзээ өмгөөлөгчид харуулах бол.

Б.Даваахүү

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button