Бүх нийтээрээ их цэвэрлэгээндээ

сайжруулах зорилго бүхий Хоггүй Улаанбаатар аян нийслэлийн хэмжээнд өрнөж байгаа. Аяны хүрээнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас энэ сарын 21 буюу бямба гарагийг Бүх нийтийн их цэвэрлэгээний өдөр болгоод байгаа.
Маргааш 1000 цагаас Улаанбаатар хот даяар бүх нийтийн их цэвэрлэгээ өрнөнө.
Нийслэлийн нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж буй бүх аж ахуйн нэгж байгууллага, албан газар, их дээд сургууль, нийслэлийн нийт оршин суугчдыг их цэвэрлэгээндээ идэвхтэй оролцохыг хотын удирдлагууд уриалж байна. Дүүргүүдэд энэхүү ажлыг дүүргийн Засаг даргын орлогч нар хариуцах юм. Энэ өдөртэй холбогдуулан нийслэлд үйл ажиллагаа явуулж буй томоохон зах, үйлчилгээний газрууд ажиллахгүй, ажилчид нь цэвэрлэгээнд гарах ажээ.