Монгол улсын ерөнхийлөгч нийслэлийн иргэдтэй уулзана

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж сонгогдсоноосоо хойш жил бүрийн дөрөвдүгээр сарын сүүлээр энэхүү уулзалтыг хийдэг бөгөөд Ерөнхийлөгчтэй уулзаж, санал бодлоо илэрхийлэн, сонирхсон асуултдаа хариулт авахыг хүссэн нийслэлийн иргэдийн төлөөлөл оролцдог юм. Нийслэлийн иргэдтэй хийх уг уулзалтад Улаанбаатар хотын удирдлага оролцох бөгөөд энэ үеэр хоттой холбоотой асуудлуудаар иргэд хүссэн асуултаа тавьж тэднээс мөн хариулт авах боломжтой юм. Уг уулзалтын явцыг манай хэвлэл мэдээллийн байгууллагууд дамжуулж, сурвалжлахаар хүсэлтээ өгч байна.

Энэ удаагийн уулзалтад манай улсад суугаа зарим орнуудын элчин сайд, дипломатууд, олон улсын байгууллагын төлөөлөл оролцох хүсэлтээ илэрхийлээд байна.

Уулзалт энэ сарын 25-ны өдөр Төрийн ордонд 15.00 цагт эхэлнэ.

Нийслэлийн иргэд та бүхний Ерөнхийлөгчид хандсан санал, асуултыг www.president.mn болон Иргэний танхимын www.irgen.org цахим хаягаар 4-р сарын 25-ны өдрийг хүртэл хүлээн авах болно.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button