Т.Бадамжунай 15 саяас доошгүй төл хүлээж авна гэсэн өөдрөг сэтгэлээр ажиллаж байна

-Урин дулаан цаг ирж, хөдөө орон нутагт ид ажил эхэлж байна. Таныг саяхан хөдөө орон нутагт ажиллаж, хаваржилтын байдалтай танилцсан гэж сонслоо. Төл авалтын байдал ямархуу байгаа вэ?

Улсын хэмжээнд төл хүлээн авалтын ажил ид өрнөж байгаа. Одоогоор малчид маань төлийнхөө 70 гаруй хувийг амжилттай хүлээж аваад байна. Энэ жилийн өвөл өнөтэй сайхан байсны дээр малчид өвөлжилтийн бэлтгэлээ сайн базаасан учраас харьцангуй хохирол багатай өвлийг давж чадлаа гэж бодож байна. Онд орсон малын тарга тэвээрэг сайн байгаа нь төл авалтын хувь өндөр байхад нөлөөлж байгаа. Сая хөдөөгөөр явж байхад төллөсөн мал жилбэ сайтай байна гэх яриа олон гарч байна. Энэ бол төл малыг өсгөн бойжуулахад тун чухал үзүүлэлт. Энэ жилийн хувьд нэг онцлог ажиглагдаж байгаа нь өнгөрсөн зун цагийн байдал тавтай байж, өвөл өнөтэй байсан болохоор тэр үү мал ихэрлэх нь элбэг байна, нийт хээлтэгчийн долоон хувь нь ихэр төлтэй байгаа. Өөрөөр хэлбэл, хэвийн жилд 2-3 хувьтай байдаг бол энэ жил 3-5 дахин их байна. Баянхонгор аймагт ингэ ихэрлэсэн сайхан мэдээ байна.

Ингэ ихэрлэнэ гэдэг ховор тохиолдол учраас сүүлийн дөрвөн жил дараалан ихэрлэсэнд би их билэгшээлтэй байгаа. Дөрөв дэх жилдээ ихэрлэх болов уу даа гэж эргэлзэж байсан ч арваадхан хоногийн өмнө ингэ ихэрлэсэн мэдээ ирлээ. Мөн таван ихэр хурга, таван ихэр ишиг гарч эрүүл сайхан бойжиж байна. Мөн гурван ихэр тугал гарсан мэдээ ч байна. Ингээд таван хошуу мал маань төллөж, мал сүрэг мэнд сайхан байгаад салбарын сайдын хувьд сэтгэл өндөр байна.

-Өнгөрсөн өвөл малын хорогдол хэдий хэмжээнд байсан бол. Энэ жил малын тоо толгой төдий хэмжээнд хүрнэ гэсэн тооцоолол байгаа байх?

Малын хорогдол харьцангуй бага байсан. Онд оролтын байдал 99 хувиас дээш байгаа нь их амжилт. Одоогоор нийт хээлтэгчийн 70 орчим хувь нь төллөөд, гарсан төл 99.2 хувь мэнд сайхан бойжиж байна. Үлдсэн цөөн хоногт бог мал үндсэндээ төлөлж дуусах төлөвтэй байна. Ер нь 15 саяас доошгүй төл хүлээн авч, Монголын малын тоог 50 саяд хүрнэ гэсэн сайхан мэдээг сонсохоор хичээн ажиллаж байна даа. Малчид маань ч ийм өөдрөг сэтгэлээр хөдөлмөрлөж байгаа байх. Төр засгаас ч төл авалтын байдлыг дэмжих талаас, малчдын сэтгэл зүйг дэмжих бодлого баримталж байгаа. Бид орон нутагт төл авалтын байдал хэр байгаа талаар цаг тухайд нь мэдээлж байх үүднээс МҮОНРТ-тэй хамтарч Таван эрдэнэ нэвтрүүлэг явуулдаг.

Энэхүү нэвтрүүлэг маань малчдад мэдээлэл хүргэж, цагийн аяс ямархуу байгааг харуулсан малчдын үзэх гол нэвтрүүлэг болж байгаа болов уу. Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас, тэвдэж явахад тэвнээр тусал гэдгийн адилаар хаврын ажил ид эхэлж буй энэ үед өчүүхэн ч болтугай зүйлээр малчдаа дэмжихийг хичээсэн. Холбогдох байгууллагатай нь тохирч төл хүлээн авалтын үед орон нутгийн сургуулийн сурагчдын амралтын долоо хоногоор сунгаж өгсөн. Малчид маань энэ их ажлын үед их тустай зүйл боллоо гэцгээж байна. Түүнчлэн, хаваржилт хүндэрч, бэлтгэсэн тэжээлээ дуусгасан зарим аймаг суманд хөнгөлөлттэй үнээр өвс тэжээл нийлүүлэх шийдвэрийг Засгийн газрын хурлаар гаргасан. Энэ нь малчдад зохих ёсны тусламж болно гэдэгт итгэлтэй байна.

-Хөдөө аж ахуйн салбарын бас нэг том ажил, хаврын тариалалт эхлэх дөхөж байна, бэлтгэл ажил хэр хангагдсан бэ ?

Ургацын комиссын гишүүд гэж байдаг. Хаврын тариалалт хийх удирдамжийг баталж, комиссын гишүүдийг аймаг, орон нутгуудад ажиллах хуваарь гаргаад ажилдаа орсон. Хаврын тариалалт харьцангуй бэлтгэл сайтай байгаа гэж хэлж болно. Өнгөрсөн намар уринш боловсруулалт маш сайн байсан.

Энэ нь тариалалтын гол бааз суурь болох юм. Тариалалт хийхтэй холбогдсон хэд хэдэн асуудал байсныг бид үндсэндээ шийдчихээд байна. Нэгдүгээрт, жил бүрийн хаврын тариалалт эхлэхэд шатахууны асуудал гарч ирдэг. Өмнөх онуудын уламжлалын дагуу төр засгаас шатахууныг урьдчилж бэлдээд, аж ахуйн нэгжүүдэд өгч дараа нь ажлын үр шимээс нь төлбөр тооцоогоо авах бодлого баримталж байгаа. Одоо шатахуун импорлогч компаниудтай гэрээ хийж, шатахуун оруулж ирэх хуваарь мөн гаргасан.

Хоёрдугаарт, хөдөө орон нутгаас ирүүлсэн мэдээгээр тариаланчид маань үндсэндээ техникийн бэлэн байдлаа хангаж эхлээд, ид ажиллаж байгаа. Ургацын комиссын гишүүдийн аймаг орон нутагт ажиллах удирдамжид техникийн бэлтгэлийг заавал анхааран үзэх ёстойг тусгасан. Сүүлийн үед манай тариаланчдад гарч байгаа том дэвшил бол техникийн ололт амжилт гэж би боддог. Хамгийн сүүлийн үеийн техник, технологиудыг тариалангийн салбарт өргөнөөр нэвтрүүлж байна.

Тариаланчид маань Монголын нөхцөлд техникээ тохируулан сурч, ажиллах горимыг нь ч гартаа оруулж чадсан. Ингээд техникийн байдлыг авч үзвэл уриншийн бүх талбайд тариалалтаа хийх боломжтой. Гуравдугаарт, үрийн асуудал байна. Үр бол яахын аргагүй тариалалтад голлох нөлөө үзүүлэх, ургацын хэмжээ, чанарт нөлөөлдөг том асуудал. Уринш, техник нь бэлэн байгаад үр муутай байвал олигтой ургац авахгүй шүү дээ.

Гэхдээ үрийн хангамжид тооны чанараар хандаж болохгүй. Манай улсад энэ хаврын тариалалтад хэрэглэх үр хангалттай бий. Бид чанарын тал дээр ч анхаарч, элит үр гаргаж авахаар ажиллаж, тариалалтдаа түлхүү ашиглахыг зорьж байна. Тариаланчид маань ч чанар сайтай үр будаагаа сонгож тариалалтаа эхлүүлэхээр зэхэж байгаа байх. Ер нь үр дутагдалтай байна гэвэл улсаас олгочих учраас асуудал гарахгүй. Багцлаад хэлэхэд хаврын тариалалт эхлүүлэх бэлтгэл ажил сайн байгаа. Одоо бид цаг уурын газраас гаргасан урьдчилсан мэдээнд үндэслэн тариалалтаа эхлүүлэхэд тохиромжтой, үр үндэслэж ургах нөхцөл бүрдэх өдрүүдийг тогоогоод, зөвлөмж мэдээлэл бэлтгэж нийтэд түгээх болно. Мөн ургацын комиссын гишүүдийн орон нутагт тариалалтын бэлтгэл ажилтай танилцсан ажлын дүгнэлтийг сонсож, дэмжих санаа, анхаарууштай зүйлс юу байна гэдгийг нэгтгэж, тариалалтаа эхлүүлье гэсэн эцсийн шийдвэрийг гаргах юм.

Бас нэг асуудал байгаа нь тариаланчдын өнгөрсөн намрын ургацаас Засгийн газар худалдаж авсны төлбөрийн заримыг нь өгч дуусгаагүй байгаа. Түүнийгээ бид ирэх долоо хоногт багтаагаад, аль болох түргэн төлж дуусгах шаардлагыг холбогдох газарт тавьж байна. Ингэснээр тухайн тариланчдынхаа санхүүгийн боломжийг нь бүрдүүлэх, хаврын тариалалтаа илүү өргөн хүрээнд хийх нөхцөлийг хангах юм.

-Атрын III аян хэрэгжүүлсний дүнд улаан буудайн дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах болсон. Энэ жилээс гадаад уруу экспортолно гэж сонссон. Гадагшаа экспортод гаргах гэрээ байгуулсан юм уу. Энэ талаар яригдаж байгаа юу?

Бид дотоодынхоо үр тариа, улаан буудайн хэрэгцээг хангах зорилт тавиад түүндээ хүрч чадсан. Өнгөрсөн 2011 оны ургацаас харахад 100 мянган тонн үр тариаг экспортлох боломжтой байгаа. Үүнийгээ бид ашиглаад гаднын зах зээлд гаргах, нийлүүлэх ажлыг хууль зүйн хувьд зохицуулаад, БНХАУтай гэрээ хэлцэл байгуулаад, ажил өрнүүлж байна. Энэ онд дотоодын хэрэгцээгээ хангаад цаана нь 100 мянгаас ч илүү хэмжээгээр экспортлох боломж гарахыг үгүйсгэхгүй. Үндсэндээ бид улаан буудай, үр тариа экспортолдог болж байна.

-Атрын III аян өнгөрсөн оноор дууссан гэж үзэх үү. Эсвэл шинэ зорилт тавиад дахин үргэлжлүүлэх үү?

-Энэхүү аян бол энэ жил ч, цаашдаа ч үргэлжлэх ёстой гэж боддог. Аяны гол зорилго бол гаднаас 70 хувь хараат байсан үр тариа, хүнсээ дотоодоосоо 100 хувь хангахад чиглэсэн. Бид тариа, хүнсээрээ дотоодоо хангаж чаддаг байсан ч үүнийгээ алдсан. Ингэснээр бид үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц асуудал үүссэн. Энэ утгаараа бид энэ аяныг үргэлжлүүлэх ёстой. Гэхдээ хуучин ашиглаж байсан газрынхаа дөнгөж 50 хувийг л одоо ашиглаж байна. Үлдэх хувийг хүнс, үр тариалалт, тэжээл тариалах зориулалтаар ашиглах хэрэгтэй. Ингэснээр цэвэр хөрсөнд ургасан, экологийн цэвэр хүнсний бүтээгдэхүүн экспортлогч улс болох боломжтой юм.

-Сүүлийн жилүүдэд хөдөө рүү чиглэсэн төрийн бодлого нэлээд өргөн хүрээнд хэрэгжих болсон. Саяхнаас эх орны энгээр амьдарч буй малчдаа хоршоолох, нэгдсэн зохион байгуулалтад хамруулах аяныг эхлүүллээ. Хөдөөг хоршоолох аян-ы ажлын явцын талаар танилцуулахгүй юу?

Энэ удаагийн УИХ, Засгийн газраас хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх, хөдөө рүү чиглэсэн бодлого түлхүү баримталж байгаа. Бид хөдөө аж ахуйн салбарт хандсан төрийн бүтцийг маш сайн бий болгосон. Ингэснээр төрийн бодлого сайн хүрч, гүйцэтгэх ажлын чанар сайжирна гэсэн үг. Хууль зүйн болон эдийн засгийн нөхцөл боломжийг мөн хангаж өгсөн. Батлагдсан хуулиараа эрх зүйн орчноо бүрдүүлээд, засгаас бий болгосон бүтцээр дамжуулж, эдийн засгийн боломжтойгоо уялдаад хөдөө аж ахуйн бодлогуудаа хэрэгжүүүлэх үндэс сайтар тавигдсан. Өнгөрсөн дөрвөн жилд малчдад хандсан, газар тариаланд хандсан олон төсөл хөтөлбөр гаргасан. Одоо энэ бүхнийг нэгтгэж хөдөлмөр эрхлэгч, хувь хүмүүс, малчид маань хорших хөдөлгөөнийг эхлүүлж, Хөдөөг хоршоолох аян- ыг эхлүүлсэн.

Дэлхий нийтээрээ хоршоолохын давуу талыг мэдэрч байгаа энэ үед манай улсын Засгийн газрын санаачлагаар НҮБ-аас 2012 оныг Хоршооллыг дэмжих жил болгон зарлаж, энэ чигт нэгдэн ажиллахыг дэлхий нийтэд уриаллаа. Дэлхий дэмжиж, уриалж байна гэдэг бол хоршоолол үнэхээр зөв юм гэдгийг харуулж байна. Бид өөрсдөө санаачилсны хувьд онцгой байх хэрэгтэй. Тиймээс ч энэхүү аянаа богино хугацаанд эрч хүчтэйгээр өрнүүлэх хэрэгтэй байна. Үндэсний чуулганаа хийгээд, хоршоологчид маань хамтын шийдвэрээ гаргаж, Засгийн газраас ч санал санаачлагыг дэмжихээ мэдэгдсэн. Үндэсний хороо хуралдаж, хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөгөө баталсан. Одоо төлөвлөгөөгөө аймагт, аймгаасаа сумд, сумаас баг, багаас айл өрхөд хүргэж танилцуулах ажил ид өрнөж байна.

-Биржийн тухай хууль удахгүй хэрэгжиж эхэлнэ. Энэ хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдсон бэлт гэл ажил хэр байна вэ?

Энэ хууль гарснаар өнөөдрийг хүртэлх хугацаанд биржийн утга учир, давуу тал, хэрхэн оролцох талаар сургалт зохион байгуулах зэргээр олон ажил хийсэн. Одоо бид зургадугаар сарын нэгнээс хууль хэрэгжиж эхлээд, Хөдөөг хоршоолох аян маань ч өрнөөд хөдөө аж ахуй түүхий эдийн тогтолцоог олон улсын зах зээлийн жаягт оруулах юм. Эмх цэгцтэй, чанар стандарттай, үнэ цэнийг зохицуулах боломжтой байх гэсэн хүчин зүйлсийг олон улсын жишигт хүргэхээр зорьж байна.

Б.Бат-Эрдэнэ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button