Ч.Цэлмүүн Миний төсөөлснөөс илүү гоё цомог болсон

Түүний Exodus буюу Гэрлийн улирал цомгийн баяр өчигдөр Тэнгис кино театрт боллоо. Цомгийн баярт UBS телевизийн захирал Л.Балхжав, уран сайхны удирдагч Ж.Баяр, шүүгч Рагу, хөтлөгч Л.Одгэрэл болон цомгийн ивээн тэтгэгчид ирж баяр хүргэв. Мөн түүний цомог гарахыг тэсэн ядан хүлээсэн фэнүүд нь ирсэн болоод ч тэр үү цомгийн баяр нэлээд хөл хөдөлгөөнтэй байлаа. Энэ үеэр Ч.Цэлмүүнтэй анхны цомгийнх нь талаар хэдэн хором ярилцсанаа хүргэе.

-Цомгоо Гэрлийн улирал хэмээн нэрлэх болсны учир юу вэ?

-Миний анхны цомогт Мэдэх үү, Хариулаач надад, Чамгүйгээр зэрэг 15 дуу багтсан. Үүнээс 11 нь цоо шинэхэн уран бүтээл. Шинэ уран бүтээлүүд дотроос Гэрлийн улирал дуу их таалагдсан болохоор цомгоо ийнхүү нэрийдсэн. Одоо дөрвөн дуугаа дүрсжүүлээд байна. Удахгүй Гэрлийн улирал дууны клип цацагдана.

-Цомгийнхоо загварыг өөрөө гаргасан гэл үү?

-Хавтсан дээрх зургаа зурж, цомгийнхоо дизайныг гаргасан. Анх тэмдэглэлийн дэвтэр шиг хийе гэж бодсон ч ном шиг болчихсон. Миний төсөөлснөөс илүү гоё цомог болсон болохоор баяртай байна.

-Шинэ уран бүтээлүүдээс тань Таны бодлыг илэрхийлсэн дуу бий юу?

-Цомогт багтсан дуунууд намайг ямар зүйл мөрөөдөж, хүсч явдгийг илэрхийлсэн гэж бодож байна. Харин би өөрөө цомгийнхоо уран бүтээлийн талаар дүгнэмээргүй байна. Миний дууг сонссон хүмүүс ямар болсныг хэлэх байх.

-Гэрлийн улирал цомгийг Таны анхны бөгөөд эцсийн уран бүтээл гэсэн яриа гарах болсон. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Энэ миний анхны цомог, гэхдээ сүүлийнх нь биш. Зун электро маягийн шинэ цомог гаргах төлөвлөгөөтэй байгаа. Би Mongolian International Uniүersity сургуулийг төгссөн. Дуулах дуртай хэдий ч цаашдаа сурсан мэргэжилдээ илүү анхаарал хандуулах болно. Одоо БСШУЯ-нд ажиллаж байна.

-Саяхан Мөрөөдлийн театр-ын кинонд тоглосон. Цаашдаа кино урлагт хүч үзэх бодол бий юу?

-Надад кинонд тоглох санал ирснээс биш кино урлагт хүчээ үзье гэсэн бодол байхгүй. Одоо дахиад кинонд тоглохгүй байх аа.

Б.Сэлэнгэ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button