Эмч, эм, эргэлзээ гурав

найз маань хэд хоногийн өмнө хуучлав. Учрыг лавлавал булчирхай нь цочоод үзүүлтэл Булчирхайн үрэвсэл хэмээн оношлоод Диксин-100 гэдэг эм уухыг зөвлөсөн байна. Ингэхдээ Зөвхөн манай эмийн сангаас аваарай, баталгаатай хэмээн хэлсэн гэнэ.

Зааврынх нь дагуу эмээ уутал эдгэх нь бүү хэл ходоод нь өвдөөд, хоолой нь түлэгдээд хоол ч идэж чадахгүйд хүрчээ. Дээрх эмнээс хоёрыг уухад л ийм үйлчилгээ үзүүлж. Энэ тухайгаа эмчдээ хэлтэл учрыг тайлбарлах нь байтугай Би олон хүнтэй ажилладаг. Тэр болгонд анхааруулж хэлэх албагүй. Зав ч байхгүй хэмээн өөдөөс нь загнажээ. Мөн Надад буруу байхгүй. Эмийн санч чамд хэлж өгөх ёстой байсан. Түүнтэй очиж уулз хэмээн өрөөнөөсөө хөөсөн гэв. Эмийн санчтай нь очиж уулзахад Эмийн талаархи мэдээллийг эмч л анхааруулж өгөх ёстой. Надад ямар ч хамаагүй хэмээн мөн л өөрөөсөө түлхжээ. Өвдөж зовиурлахаасаа гадна хоол идэж чадахгүйд хүрсэн найз маань өөр эмнэлэгт дахин үзүүлээд 10 гаруй хоног эмчилгээ хийлгэсэн байна.

Уг нь Монгол Улсын эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд Эмийн үндэсний бодлого нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах нэгдмэл бодлогын салшгүй хэсэг мөн гэж заасан байдаг. Харамсалтай нь, сүүлийн үед эмийн чанар, аюулгүй байдалд олон хүн эргэлзэж, айх боллоо. Өвчнөө эмчлүүлэх гэж очсон үйлчлүүлэгчдээ дахин өвчин өгдөг Ионсей мэтийн эмнэлэг нь ийм байхаар эмийн зохистой манайд одоог болтол хэрэглэсээр байна гэв.

Ингээд бодохоор энэ бүхэнд хариулт, шийдлийг өгч, хариуцлага тооцох газар байхгүй мэт. Эмийн чанар, аюулгүй байдалд тавих хяналт ч хэр байгааг харуулж байна. Эмийн талаар төрөөс баримтлах бодлогын 1.4-т Улсын мэргэжлийн хяналтын газар нь эмийн эмчилгээний идэвх, аюулгүй байдал, чанарын баталгаажуулалтад хяналт тавина гэж заасан.

Гэхдээ хүний эрүүл мэнд, амь нас цаашилбал, монголчуудын удмын санд нөлөөлж болзошгүй ийм зүйлд ганцхан байгууллага хяналт тавина гээд орхимооргүйсэн. Хэн нэгний уусан эм биед нөлөөлөхгүй эсвэл үзүүлэх ёстой нөлөөллөөс өөр үйлчилгээ үзүүлбэл энэ талаар мэдээлдэг мэдээллийн сүлжээ ч гэж алга.

Ялангуяа ашгийн төлөө явдаг хувийн эмнэлэг, эмийн сан олширсон манай орны хувьд. Хяналтгүй байдлаас болж ямар хэмжээний хор аюул учраад байгааг ч ЭМШУИС-ийнхан нэгэн судалгаагаар тогтоожээ. Өөрөөр хэлбэл, эмчилгээндээ буруу тунгаар хэрэглэсэн, эмчилгээний төвшинд эмээ хэрэглэж чадалгүй дутуу хаях зэргээс болж манай улсын ихэнх иргэнд антибиотекийн үйлчилгээ суларсан нь илэрчээ.

Хүний биед байх нянд нэг эмийн химийн бүтцийн тухай мэдээлэл орж ирээд алга болчихоод хэсэг хугацааны дараа дахин орж ирвэл нянгийн дараагийн үе нь тэр эмэнд тэсвэртэй болдог аж. Эмч, багш нарын дээрх судалгаагаар халдварт өвчин үүсгэж буй нянгийн 40 хувь нь тэсвэртэй гэж гарчээ. Нянг антибиотект тэсвэртэй болгох үйл ажиллагааг өөрсдөө хийдэг гэсэн үг.

Ирээдүйд ямар нэгэн халдварт өвчнийг хэзээ нэгэн цагт огт эмчилж чадахгүй болж ч магад. Өндөр хөгжилтэй орнуудын эмийн сан антибиотекийг жоргүй олгодоггүй. Харин манайд энэ төрлийн эмийг захын эмийн сангаас л авна. Энэ мэт зохисгүй хэрэглээнээс үүдэж эм үйлчлэхээ больдог аж. Иймээс иргэдээсээ эхлээд эмч нарт ч эмийн талаар зөв боловсролыг олгох хэрэгтэй мэт. Амьдрал дээр эмийн сурталчилгаа биш хэрэглээ, хяналтын талаархи мэдээ мэдээлэл хамгийн ихээр үгүйлэгддэг. Өөр нэг хөндөх зүйл нь өнөөдөр манайд лицензтэй эм зүйч, эм найруулагчийн нэгдсэн мэдээллийн сан гэж алга.

Эм зүйч болон эм найруулагчийн мэргэжлийн стандартгүй өнөөдрийг хүрсэн гэвэл Та итгэх үү. Ингээд зогсохгүй эмийн найрлаган дахь идэвхийг үздэг лабораторигүй аж. Импортын эм, тариа, бэлдмэлийг шинжлэх лабораторийн хүчин чадал муугаас хяналт суларсан хэмээн учир мэдэх хүмүүс ч өгүүлнэ билээ. Хоёр сая гаруйхан хүн амтай Монгол Улсад 1891 нэр төрлийн эм бэлдмэлийг хэрэглэхийг зөвшөөрч албан ёсоор бүртгэсэн байдаг. Түүнчлэн 34 эмийн үйлдвэр, 190 гаруй эм ханган нийлүүлэх байгууллага, 1200 гаруй эмийн сан үйл ажиллагаа явуулдаг.

Тэгэхээр энэ олон эмийн сан, үйлдвэр, эм ханган нийлүүлэх байгууллагын бүтээгдэхүүн эрүүл ахуй, чанар стандартын шаардлага хангасан эсэхэд хэн баталгаа өгөх вэ?

Ж.Сүрэн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button