Хөх томруулах мэс засал 50 жилийн түүхтэй

хэмээх нэгэн бүсгүй зориглон, мэс заслын орон дээр хэвтсэнээр эмэгтэй хүн бүрийн хүсэл мөрөөдлийн нэг сайхан хөх бий болсон билээ.

Анхны мэс засалд оролцсон бүсгүй хөхөө томруулах тухай огт бодолгүйгээр эмнэлэгт иржээ. Шивээсээ арилгуулахаар ирсэн түүнд эмч нар хөх томруулах мэс засалд сайн дураар оролцохыг санал болгосон аж. Ингээд эмч Фрэнк Жиро, Томас Кронин нар хөх томруулах анхны мэс заслаа хийсэн түүхтэй. Түүхчдийн баталснаар Жиро эмч хөхний суулгацын талаар анх бодож олсон гэдэг.

Мэс засал ч амжилттай болж, бүсгүй хоёр цагийн дараа гэхэд хөхний том даруулга худалдан авах талаар бодсон аж. Өдгөө 80 нас зооглож буй Тимми Жин Линдси Мэс засал надад үнэхээр их таалагдсан. Хөх минь зөөлөн бөгөөд өөрийн юм шиг л санагдсан. Эмнэлгээс гарахад эрчүүд намайг даган харж, араас минь шүгэлдэж байлаа хэмээн дурсчээ.

Фрэнк Жиро эмч донорын цустай уут гартаа барьж үзээд, эмэгтэй хүний хөхтэй төстэй болохыг анзаарсан гэдэг. Ингээд тэрбээр найзуудын хамт Эсмеральда гэдэг нохойг туршилтад оруулж, гель бүхий силикон уутанцар суулгажээ. Энэ талаар Жиро, Кронинтой хамт ажиллаж байсан эмч Томас Биггс Пуужин таталт, түлхэлтийн хүчээр хөөрдөг. Хөх томруулах ажиллагаа ч үүнтэй адил. Бид Эсмеральдад мэс засал хийж, арьсных нь завсар суулгац оруулан, хэдэн долоо хоног байлгасан. Эсмеральда оёдлоо өөрөө задалж эхэлсэн болохоор суулгацыг гаргахаас өөр аргагүй болсон гэж ярив.

Нохойд хийсэн туршилт амжилттай болсон тул Жиро эмч суулгацыг ямар ч хор нөлөөгүй гэж үзсэн байна. Ингээд тэд туршилтад оролцох анхны эмэгтэйгээ хайж байгаад Тимми Жин Линдситэй учирчээ. Линдси Мэс заслын дараа хөх хүнд болсон юм шиг л санагдсан. Үүнээс хойш 3-4 хоноод өвчин нь арилсан хэмээсэн байна.

Эмч нар ч хийсэн ажилдаа сэтгэл хангалуун үлдэж, шинэ нээлтийнхээ талаар 1963 онд Вашингтоны тойрогт болсон Гоо сайхны мэс засалчдын олон улсын нийгэмлэгт танилцуулжээ. Биггс эмч энэ талаараа Бид гоо сайхны мэс заслаар дэлхий ертөнцийг байлдан дагуулж чадсан хэмээн тэмдэглэсэн байна.

Яг энэ үеэр Playboy сэтгүүлийн анхны дугаар гарч, Барби хэмээх урт хөлтэй, том хөхтэй хүүхэлдэй худалдаанд гарч эхэлсэн. Ер нь 1950-аад онд Америкт том хөх, өгзөгтэй бүсгүйчүүд моодонд орсон. Тиймээс ч бүсгүйчүүд Мэрилин Монро, Жейн Рассел нарын том хөхийг хараад, хөхөө томруулах хүсэлтэй болж эхэлжээ. Бүсгүйчүүд сайхан харагдахын тулд хөхний даруулгандаа юм хавчуулдаг байсан ч илүү ихийг хүсч байлаа.

Мэс засалчид ч үүнийг анзаарч, силикон хөхнөөс өмнө өөр өөр материалуудыг ашиглаж эхэлсэн юм. 1950-аад оны эмч нар поливиниль материал хөхөнд хийж үзжээ. Үүнээс болж зарим хүн Мэрилин Монрог ийм мэс засалд орсон гэж үздэг байв. Гэхдээ жүжигчин бүсгүй огт ийм мэс засалд орж байгаагүй гэж түүний намтрыг судлаач Энтони Саммерс баталдаг. Поливиниль материал эхэндээ үр дүнгээ өгч байсан ч удалгүй хөх хатуурч эхэлсэн байна.

Харин силикон хөхийг зөвхөн Америкийн мэс засалчид төдийгүй япончууд ч хэрэглэдэг болжээ. Японы биеэ үнэлэгчид Америкийн дайчдад таалагдахын тулд энэ мэс засал руу хошуурч эхэлсэн байна. Гэвч тэд силикон шахуулснаасаа болж халдвар тусч байжээ.

АНУ-д суулгасан силикон ч аюулгүй байгаагүй юм. Бүсгүйчүүд хөхөө томруулсныхаа төлөө халдвар авч, шарх нь анихгүй удаж байлаа.

Тэгвэл одоо шинжлэх ухааны судалгаа шинжилгээний ачаар суулгацын сонголт ч нэмэгджээ. Өмнө нь зөвхөн том, дунд, жижиг, маш жижиг зэрэг дөрвөн хэмжээг сонгодог байсан бол өдгөө 450 төрлийн сонголттой болсон байна.

Ер нь хөх томруулах мэс засал бол өөх соруулах мэс заслын дараа хоёрдугаарт бичигддэг, гоо сайхны хамгийн түгээмэл ажиллагаа болжээ. Их Британи зэрэг зарим оронд энэ мэс засал нэгдүгээр байранд ордог.

Энэ мэс заслыг зөвхөн хөхнийхөө хэмжээнд сэтгэл дундуур явдаг бүсгүйчүүдэд хийдэггүй. Хөхний хорт хавдраар шаналж яваа өвчтөнүүд ч хийлгэдэг байна. Силикон хөхийг санаачилсан Жиро, Кронин нар ч бас үүнийг хүсч байсан гэдэг.

Дашрамд дурдахад хөх томруулах мэс заслын хамгийн анхны оролцогч Тимми Жин Линдси ийм мэс засал хийлгэснээ хэдэн жилийн дараа л найз нөхөд, гэрийнхэндээ ярьжээ. Линдси мэс засал хийлгээд 50 жил болсон ч хөхөндөө одоо ч гэсэн сэтгэл хангалуун явдаг гэнэ. Гэхдээ цаг хугацааны шалгуураар түүний хөх унжжээ. Тэрбээр Хиймэл хөх хатуу, сэргэр хэвээрээ үлддэг гэж хүмүүс боддог байх. Гэхдээ миний силикон хөх хөгшрөх тусам унжиж эхэлсэн нь намайг үнэхээр их гайхшируулсан. Уг нь би хөхнийхөө хэлбэрийг огт өөрчлөгдөхгүй байх гэж бодож байсан юм хэмээн ярьсан байна.

Гэсэн ч Линдси хагас зууны түүхийн нэг хэсэг болсондоо маш их баяртай явдаг аж.

Э.Мөнхзаяа

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button