Хурандаа Д.Мөрөн С.Зориг агсны аллагын талаар Өөрснөө л нухчихсан ш дээ гэж ам алдсан уу

илэрхийлж асан залуухан улстөрч С.Зориг харамсалтайгаар амиа алдсанаас хойш төрсөн болон, нас барсан өдрөөр нь түүнийг бид дурсахаас хэтрэхгүй байсаар олон жил өнгөрчээ. Жил бүрийн дөрөвдүгээр сарын 20-ны өдөр буюу түүний төрсөн өдрөөр намынхан нь, найзууд нь, түүнийг одоо ч мартддаггүй жирийн иргэд гэрэлт хөшөөнийх нь өмнө цэцэг тавьж, хүндэтгэл үзүүлэн цаг хугацааг үдсээр…

С.Зоригийг хэн, яах гэж хөнөөв гэдгийг Монголын цагдаа, тагнуулын байгууллага илрүүлэхийг ард түмэн хүлээсээр, горьдсоор, цаг хугацаа явсаар…

С.Зориг агсны амийг хөнөөх үед Цагдаагийн байгууллагыг толгойлж байсан, цагдаагийн хурандаа Д.Мөрөнг энэ хэргийг илрүүлэхэд хамгийн их үүрэг, рольтой хүн гэж ард түмэн итгэдэг. Тэр ч бас Хэрвээ би УИХ-д сонгогдчихвол хэргийг илрүүлнэ гэж хэлсэн тухай одоо ч яригддаг хэвээрээ. Түүнийг яг тэгж хэлэхийг хүн бүр өөрийн чихээр сонсоогүй болохоор үнэн, худалыг мэдэх аргагүй. С.Зориг агсны аллагын талаар хурандаа Д.Мөрөнгийн хэлсэн гэх бас нэг үг нь Өөрснөө л нухчихсан ш дээ гэдэг үг. Д.Мөрөнгийн ойрын хүмүүсийн нэг нь С.Зоригын аллагын талаар Д.Мөрөн ингэж хэлсэн гэж ярихыг харин өөрийн чихээр сонсч билээ. Өөрснөө л гэдэг нь хэн юм бэ гэж асуухад Намынхныг нь л хэлж байхгүй юу гэж тэр хүн хэлсэн юм даг.

Үнэхээр хурандаа Д.Мөрөн ойр дотныхондоо ингэж хэлж байсан уу гэдэг нь эргэлзээтэй, худал ч байж магадгүй болохоор энэ үгийг хэнээс сонссоноо дэлгэх шаардлагагүй гэж бодлоо. Гэхдээ, хэрвээ Д.Мөрөн үнэхээр тэгж хэлсэн бол… гэдэг бас нэг бодол сэтгэлд уяатай явсан юм.

Монголын иргэн бүр /түүнийг хөнөөлгөсөн болон хөнөөснөөс бусад нь/ С.Зориг агсны хэрэг илрээсэй гэж туйлын их хүсч байгаа. Би ч тийм хүмүүсийн нэг. Тийм учраас л Магадгүй, Д.Мөрөн ингэж хэлсэн нь үнэн бол гэдэг бодол толгойноос салахгүй байсан юм. Д.Мөрөн үнэхээр ингэж хэлсэн бол, үнэхээр С.Зориг агсныг ямар хүмүүс хөнөөснийг энэ хүн мэддэг бол мэдэж байгаа зүйлээ энэ хэргийг шалгаж байгаа хүмүүст хэлж яагаад болохгүй гэж. Ийм л бодлоор үүнийг бичлээ.

Сэтгэлийн гүнд дүр нь гэрэлтээд

Солгой гуниг цээжинд исгэрнэ

Бодох тутам нулимс мэлтрээд

Борхон зүрхэнд гуниг үерлэнэ….

Эл мөрүүдийг С.Зориг агсныг харамсалтайгаар амиа алдсаны дараа түүнд зориулж нэгэн залуу эмгэнэн бичиж үлдээсэн байдаг. Энэ шүлгийн мөрүүд хожмоо дуу болон олны сонорт хүрсэнсэн…

Сэтгэлийн гүнд дүр нь гэрэлтээд…, 14 жил өнгөрлөө дөө…

Ц.Шижир

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button