З.Баянсэлэнгийг 14 хоног хорихоор болжээ

Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсээс хууль бусаар жагсаал, цуглаан зохион байгуулсан үндэслэлээр саатуулаад буй талаар өнөө өглөө бид мэдээлсэн. Дөнгөж сая МАХН-ын Хэвлэлийн албанаас ирүүлсэн мэдээлэлд З.Баянсэлэнгийг хууль бус жагсаал цуглаан зохион байгуулсан хэргээр баривчилж, Дэнжийн мянга дах түр саатуулах байранд 14 хоног хорихоор шийдвэр гарсан тухай дурьдсан байна.

З.Баянсэлэнгэ Би хууль бус нэг ч үйлдэл хийгээгүй. Сүхбаатар дүүргийн засаг даргын тамгын газарт жагсаал цуглаан байгуулах хүсэлтээ албан ёсоор хүргүүлсэн. Бүх зүйл хууль журмын дагуу хийгдэж байгаа. Үндсэн хуулиар олгогдсон иргэний эрхээ эдэлсний минь төлөө намайг хорих ялаар шийтгэсэнд гомдолтой байна. Эрх баригчид хүмүүнлэг, ардчилсан нийгмийг цогцлоох бус фашист нийгмийг тогтоосон гэдэг нь эндээс харагдаж байна. Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлсэн хүнийг баривчлан хорьж зоригийг нь мохоох гэсэн улс төрчдийн оролдлогоос би хэзээ ч айхгүй. Цаашид ч тэмцэх болно гэж хөдөлгөөнийхөндөө хэлжээ.

Ц.Эрдэнэ

Olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button