С.Ганбаатарын гандан бууршгүй хүсэл

С.Ганбаатарыг бодвол улс төрийн намд толгой хоргодон, карьер хөөж ерөнхийдөө уг чанартаа хэн байсан гэдгээ илчилчихээд байгаа. Харин С.Ганбаатарын тухайд байдал огт өөр. Тэрбээр ард түмнийхээ төлөө сүүлчийн цусаа юулж дуустал тэмцэнэ энэ тэр гэх нь холгүй уран цэцэн ярьж, уухай хашгиран ажилчдыг жагсаан тоглолтоо ч хийчихдэг, толгойгоо ч ажиллуулчихдаг нэгэн.

2008 оны өмнөхөн УИХ-д нэр дэвшихгүй гэсэн батламж өөрөө өөртөө гарган телевиз сониноор баахан гүйж, эцэст нь Үйлдвэрчний эвлэл хэмээх хөдөлмөрчдийн томоохон давхаргыг хувьчлан авсан. Тухайн үедээ түүний УИХ-д нэр дэвшихгүй гэх батламжийн үнэ ийм өндөр өртөгтэй байсныг хэн ч тааварлаагүй.

Ингээд Үйлдвэрчний эвлэлийг гартаа авсан тэмцэгч маань цалин гэх хөдөлмөрчдийн хамгийн эмзэг, хэзээд дуусашгүй сэдвийг өмнөө лоозон болгон барьж, эцэс төгсгөлгүй давшилтаар өнгөрч буй дөрвөн жилийг үдээд байгаа. Харин одооноос түүний үнэн төрх олны өмнө ил болох гэж байгаа гэнэ. Учир нь батламжаар баталгаажуулсан амлалтаасаа С.Ганбаа­тар алд дэлэм ухарч, 2012 оны сон­гуульд орохоор сэм бэлтгэж эхлээд байгаа ажээ.

Харин түүний өмнө аль улс төрийн хүчнийг налах вэ гэх сонголт толгойны өвчин болоод байгаа бололтой. Ардчилсан нам, Ардын намаас эхлээд Хувьсгалт намаар ч ороод гарсан мань хашир хэрхэхээ шийдэж чадахгүй явна. Сонголт хийхэд тойрог, намаасаа зогсолтгүй дээшээ явна гэсэн цахилгаан шатны амлалт ирэхгүй байгаа учир дүлэгнээд байгаа юм байх.

Эдийн засгийн овоохон мэдлэгтэй хэмээн байнга л хэдэн зуун тэрбумын тухай ярьж явдаг тэрбээр цалин нэмэх гэсэн ид шидийн мэт олонд хүрдэг түлхүүр үгийг хэрэглэхдээ улсынхаа эдийн засгийн тогтвортой байдал, амьжиргааны хэлбэлзлийг ерөөсөө ч олж хардаггүй. Олж хардаггүй ч гэж дээ, олж харахыг хүсдэггүй. Инфляци хэмээх шуурганы талаар мэдэхийн дээдээр мэддэг ч цалин нэмүүлэх бойкотыг Засгийн газарт асуудал болгон тавьж шоуддаг нь нөгөө утгаараа жирийн иргэдийнхээ эсрэг хар гүйдэл болчихоод байдаг. Гэхдээ хамгийн харамсалтай нь олон нийт буруу ишилсэн сүх шиг дайрах С.Ганбаатарынхаа үнэн төрхийг төдийлөн олж харж чаддаггүй ээ.

Тэгэхэд захаас өдөр бүр талхаа авдаг хөгшид Цалин битгий нэмээсэй. Сургаар нь л хүнсний үнэ өсчих юм. Энэ Ганбаатар ер нь хаашаа янзын нөхөр вэ. Хамаг амьдрал дэнжигнүүлээд хаячих юм гэж төвөгшөөж суудаг.

Фэнг шүй-г Монголд оруулж ирэн хэсэгтээ шуугиулсан С.Ганбаатарыг тухайн үед нэг хэсэг нь сохроор даган хуйларч зүгээр байсан гэр орноо зүг чигийг нь алдуулж байсан удаатай. Фэнг шүй хэмээх агуу их шинжлэх ухааны зах зухаас мэддэг хүмүүс сүүлд нь С.Ганбаатар шинжлэх ухаан талаас нь биш, шинэхэн бизнес гэж ойлгоод эрэмдэг импортолсон гэж шүүмжилсэн удаатай. Мөн тэрбээр лектор болон лекц уншиж хэсэг давхисан. Чанга дуугаар царайгаа төв болгон дуржигнуулах түүний ярианаас эдийн засагчийн үнэр үнэртэж байсан болохоор олон нийт сонсдог байлаа. Гэвч олныг араасаа хуйлруулах гэсэн түүний хүсэл эцсийн мөчид ганцхан цэг дээр л огтлолцож байгаа юм. Тэр ердөө л төрд шургалах гандан бууршгүй их хүсэлтэй гэнэ. Бүр энгийн доороос бус парламентаас дээшээ ахих ганхашгүй хүсэлтэй нь ч мэдрэгдэж эхэлж. Ингэхээр ойрын үед Үйлдвэрчний эвлэлийн ерөнхийлөгч өгүүлшгүй тэмцэгч С.Ганбаатар улс төрийн сонголтоо хийн аль нэг намыг сонгох нь, эсвэл угаас дөргүй бух шиг зүтгэдгээрээ бие дааж баатрын дүрд тоглох нь. Харин түүний нэр дэвшихгүй гэх амлалт үүгээр эцэслэгдэн, хэлснээсээ буцдаг эр хүн гэдгээ ил болгох нь ээ.

С.Баяр

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button