Лобби тээсэн боловсролын хууль

хэлэл­цэж буй. Тус салбарт ажил­лагсдын нийгмийн баталгааг хангахад чиглэсэн заалтууд нэмэлт, өөрчлөлтөд илүүтэй тусгагдсан. Тухайлбал, боловсролын байгууллагад ажиллагсдыг таван жилд нэг удаа эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд үнэ төлбөргүй хамруулж байх аж. Мөн Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш, удирдах албан тушаалтны мэргэшлийг улсын төсвийн хөрөнгөөр мөн жил тутам дээшлүүлэх юм.

Түүнчлэн бүх шатны сур­гууль, цэцэрлэгийн багш 25 ба түүнээс дээш жил ажил­ласан бол тэтгэвэрт гарахад 24 сар, үүнээс сум, тосгон, багийн сургууль, цэцэрлэгт 10 жил ба түүнээс дээш жил ажилласан бол 36 сарын үндсэн цалинтай тэнцэх хэм­жээний тэтгэмжийг нэг удаа ажиллаж байгаа байгууллагаасаа авах эрхийг нээж өгчээ.

Хэрэв энэ хуулийн төсөл батлагдвал тодорхой хэмжээний хөрөнгийн эх үүсвэр төсвөөс шаардагдах нь тодорхой. Төсөл санаачлагчдын үзэж байгаагаар сум, тосгон, багийн цэцэрлэгийн эрхлэгч, сургуулийн захирал, сургалтын менежер, туслах багш нарт таван жил тутамд нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг ажиллаж байгаа байгууллагаас олгохтой холбоотой зардал хуулийн төсөл батлагдсан эхний жилд 4,8 тэрбум төгрөг болох гэнэ. Харин дараа жил 1.6 тэрбум төгрөг, удаахид нь 1.4 тэрбум төгрөг шаардагдах аж. Түүнээс гадна сургуулийн нийгмийн ажилтанд олгох мэргэжлийн зэргийн нэмэгдэл, нэмэгдэл хөлс олгох зардалд улсын төсвөөс жилд 0,4 тэрбум төгрөг хэрэг болох нь. Тэгвэл өндөр насны тэтгэвэрт гарахад олгох тэтгэмжийг 12 ба 18 сараар тооцдогийг 24 ба 36 сараар тооцож олгохоор энэ оны төсөвт гэхэд 3.7 тэрбум төгрөг нэмэхээр байна. Гэхдээ парламентын түвшинд ид хэлэлцэж байгаа хууль дээр гишүүд олон шүүмжлэл хэлж байгаа. Учир нь хуулийн төсөлд хувийн хэвшил болон улсын ерөнхий боловсролын сургуулиудын хэмжээнд багш нарыг давтан сургах, тэтгэвэрт гарахад нь улсын төсвөөс санхүүжүүлэх нь зохисгүй гэж үзэж буйгаа илэрхийлсэн.

Өндөр төлбөртэй хувийн ЕБС суралцагчдаас мөнгийг нь авдаг. Монголд жилдээ 17 мянган ам.долларын төлбөртэй дунд сургууль хүртэл бий аж. Зарим гишүүн хувийн сургуулийн захирлууд суралцагчдаасаа авдаг тэр их мөнгөнийхөө тодорхой хувийг багш нарынхаа мэргэжил, ур чадварыг дээшлүүлэх, тэтгэвэрт гарахад нь ганц удаагийн тэтгэмж болгон зориулж яагаад болохгүй гэж хэмээх асуултыг төсөл санаачлагчдад анхнаасаа тавьсан. Мөн манай улсад ерөнхий боловсролын сургуулиудыг хуульчлаагүй байдаг гэнэ. Сайн дураараа хувийн сургууль байгуулж, хүүхдүүдээр бизнес хийж, их хөрөнгө төвлөрүүлээд улсын зардлаар багш нарыг давтан сургана гэдэг шударга бус гэдэг өнцгөөс хандах гишүүн олон байгааг буруутгах аргагүй. Манай улсад Ерөнхий боловсролын 751 сургууль байдгийн 142 нь хувийнх. Улсын төсвөөс гаргах мөнгөний 20 орчим хувийг тодорхой тооны хүмүүсийн бизнест зориулна гэсэн үг. Эндээс харахад Боловсролын тухай хуулийн төсөл зарим гишүүдийн лоббигоор явж байгаа гэдэг үнэн бололтой. УИХ-д суугаа 76 гишүүний 13 нь хувьдаа ямар нэгэн сургуультай, эсвэл тухайн байгууллагаас хувь эзэмшдэг. Ингээд бодохоор боловсролын салбарт ажиллагсдын нийгмийн баталгаа гэсэн нэрийн дор төрийн түшээд өөрсдөдөө зориулж хууль гаргаад байгаа ч юм шиг.

Гэхдээ одоохондоо төсөл төдий байгаа тул эрхэм түшээд мэргэн ухаанаар хандаж усыг нь шахаж байж хууль болгон батална гэдэгт найдъя. Тэгэхгүй бол УИХ-ын гишүүдийн ах дүү, амраг садангийн бизнест зориулж гардаг, түр хуулиудын нэг болно гэдгийг хэлэхэд илүүдэхгүй биз.

Э.Долгион

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button