Ажиллах хүч хайсан ажил олгогчид

Үүний зэрэгцээ ажилгүйчүүдийн цуваа үргэлжилнэ. Нэг нь хайж, нөгөө нь орох гэж зүтгэж байгаа хэрнээ эрэлт, нийлүүлэлт яагаад нэг цэгт огтлолцохгүй байгаа нь гэдэг сонин. Учир нь ажил хайгчид өндөр цалин, таатай нөхцөл хүсдэг бол ажил олгогч талаас мэргэжил, туршлагатай байхыг шаардаж буй юм. Хөдөлмөр эрхлэлтийн бүртгэл мэдээллийн нэгдсэн санд энэ сарын 17-ны байдлаар 10407 ажлын байрны захиалга ирсэн байна. Үүний хамгийн олон буюу 2107 нь барилгын салбарт ажилчин авна гэжээ. Харин бүртгэлтэй ажилгүй иргэд буюу ажил идэвхтэй хайж буй 30 гаруй мянган хүн байна. Тэдний олонх нь буюу 4097 хүн барилга, түүнтэй холбоотой ажил хайж буйгаа тэмдэглүүлжээ.

Гэтэл эдгээр хүн хүссэн ажилдаа орж чадахгүй байгаа шалтгаан нь ажлын байрны шаардлагад нийцдэггүйтэй холбоотой. Тухайлбал, тодорхой мэргэжил эзэмшээгүй, ажилгүй иргэд олон байгаа юм байна. Энэ нь 24-өөс дээш насныханд 40 хувьтай байгаа ажээ. Мөн 40-өөс дээш насныхныг ажилд авах газар олдохгүй байгаагаас ажилгүйчүүдийн эгнээ улам тэлсээр. Үүнийг зохицуулахын тулд Засгийн газар, НХХЯ, Хөдөлмөрийн бирж хамтран 40-өөс дээш насны бүртгэлтэй ажилгүй иргэдэд дахин мэргэжил эзэмшүүлэх, ажлын байр бий болгох, ажил олгогчийг урамшуулах замаар ажлын байраар хангах арга хэмжээ авч байна. Гэвч энэ нь төдийлөн үр дүнд хүрэхгүй байгааг Хөдөлмөрийн төв биржийн захирал А.Зангад дуулгасан.

Аль ч салбарт ажиллах хүч хүрэлцэхгүй, энд тэнд орон тоо дутуу байгаа нь хүмүүс ажил хайх бус, ажил олгогчид ажилчин хайх хэмжээнд хүргэжээ. Үүний нэг жишээ нь 100 мянган айлын орон сууц хөтөлбөр. Зургаан хувийн хүүтэй орон сууцанд хамрагдах гэж хүн бүр хошуурч буй ч амар бүтэх ажил биш нь тодорхой болсон. Дундаж давхаргынхныг дэмжиж байгаа гэх ч сарын орлого нь 800 мянгад хүрэхгүй хүмүүс хоосон хана мөргөх нь цөөнгүй байна. Хэдэн жил зээл төлж амьдрах болохоор чанартай байранд орохыг хүснэ. Харин эдгээр барилгыг хэн, хэр чанартай гүйцэтгэж буй нь эргэлзээтэй. Барилгын салбарт ажиллах хүчний хомсдол үүсч, нийслэлд үйл ажиллагаа явуулж буй 300 гаруй барилгын компани хэдэн ажилчнаа булаацалдах нь холгүй байгаа гэнэ. Жишээлбэл, Эко констракшн ХХК гэхэд 1000 ажлын байр аян өрнүүлж, цалин өгөөд сургая гэсэн ч үүнд хамрагдах хүмүүс ховор байгаа аж.

Орон сууц, барилга байгууламж баригдах хэрээр тэнд ажиллах хүн хэрэгтэй. Ингэснээр ажилгүйчүүд ажил хайх бус, ажил олгогчид ажилчин хайхад хүрчээ. Энэ хавар олон мянган оюутан сургуулиа төгсч, шинэ ажиллах хүч нэмэгдэх боловч хөдөлмөрийн зах зээл цагаан гартнууд бус мэргэжилтэй ажилчдыг хүлээж буй. Ингээд л нэг хэсэг нь ажил хайж, нөгөө нь ажилчин хайсан хэвээрээ л үлдэх нь. Тухайлбал, бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр нь авч үзэхэд, бүрэн дунд боловсролтой нь 21385 бол бакалаврын зэрэгтэй нь үүнээс нэг дахин цөөн байгаа юм. Харин хүйсийн хувьд ажил хайж буй хүмүүсийн олонх нь эмэгтэйчүүд. Барилга, байгууламж барьж байгаа нь сайн хэрэг ч ажиллах хүнээ бэлтгэхгүйгээр нүдэн балай, чих нь дүлий дайрсны алдагдал нь Монголд, ашиг нь гадныханд үлдэх нь.

Ч.БОЛОР

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button