Дүрдэг цай шиг ашигласан хүмүүсээ хайрлахсан

Үнэндээ Шагдарсүрэн сэтгүүлчийн хувьд ярилцлага өгнө гэдэг улиг болсон зүйл, манай сонины хувьд ч ялгаагүй. Ярихаар зориглосон шалтгаан маань сэтгүүлчийн амьдрал. Үзэг, цаас, дуу шингээгчээр зэвсэглээд Монгол орноо тойрон хэсч, өчнөөн жилийг өнгөрөөсөн радиогийн сэтгүүлч, тэр тусмаа хөдөө аж ахуйн редакцийн сурвалжлагчийн ажлын намтар өөд өнгийн харвал мөн ч сонин буй за. Ингэж бодоод эрхэм гавьяатыг дахин нэг өдсөн маань энэ. Нэг удаа Шаагаа над руу утасдаад Өвгөн чинь буудалдаа хонож хувцсаа сольж хуучнаа угаалганд өгчихөөд буцаж явна даа гэж билээ. Энэ нь томилолтоос ирж гэртээ хоноод томилолтоор буцаж байгаагаа хэлсэн хэрэг.

-Чиний нутгийн ах сэтгүүлч яруу найрагч Б.Төмөртогоо нэг удаа Хүний аманд микрофон тулгаж баахан юм яриулаад түүнийгээ буцаагаад л агаарт цацчихдаг радиогийнхнийг сэтгүүлч гэх үү? гэж чамд хэлээд инээж байж билээ. Тэгэхэд юу гэж хариулсныг чинь мартаж орхиж.

-Харин би санаж байна шүү хө. Хүний ярьсныг баахан засаж засаж цаасан дээр хэвлэдэг сониныхныг харин юу гэмээр юм бэ дээ гэж хэлсэн.

-Ер нь радиогийн сэтгүүлчийн мэргэжлийн онцлог юу вэ?

-Радио, телевиз, сонин гээд мэдээл­лийн гурван төрөл байна. Радио чихэнд нь, телевиз нүдэнд нь, сонин хэлэнд нь үйлчилдэг. Мэдээж тэгээд зүрх тархинд хүрнэ биз дээ. Манай радио өргөн нэвтрүүлгийн түүх их эртнийх л дээ…

-Гэхдээ сонины түүхийг яаж гүйцэх вэ дээ?

-Тэр ч үнэн л дээ. Бичиг үүсэхэд л сонин гарсан байж таарна. Харин Попов радио долгион нээснээс радиогийн түүх эхэлнэ гэхээр мэдээж чиний сонинтой өрсөлдөх боломжгүй. Онцлог гэвэл бидэнд цаас, том үйлдвэр хэрэггүй. Агаар байхад л болно.

-Цаг уурч хүн яагаад радиогийн сэтгүүлч болж орхив?

-Радиогийн удирдлагууд намайг цаг агаарын мэдээ уншиж байхад маань тоосон шиг байгаа юм.

-Цаг агаарын мэдээ унших болсон шалтгаан…?

-Цаг уурын албанаас радиод мэдээ өгнө. Чулуунбат, Билгээ, Норовринчин гээд аварга дикторууд Левитан шиг хүнгэнэтэл уншина даа. Малчдын чихэнд нөгөөдөх нь наалдахгүй. Тэгээд л намайг дуудсан. Би бол уншдаггүй. Ярьдаг юм л даа. Шуурах юм байна. Жаахан цастай байх шүү гээд хэлэхээр малчид маш сайн ойлгож авдаг.

-Ярих гэдгээс чинь өлгөөд асуухад хөдөөгийнхөнтэйгөө ярихдаа чиний үг яриа мөн ч нийцтэй, их сургууль төгссөн инженер гэдэг чинь мэдэгддэггүй юм. Тэр юуных вэ?

-Хөх бууцанд өссөнийх юм байлгүй дээ. Чи битгий шоолоорой. Би чинь долоон насандаа шүлэг бичсэн хүн. Аав маань миний нагац ахтай өвөлжөөгөө засаад ард нь өвсний хашааг шургаагаар босгож байхад би

Хангайн уулын модоор

Хашаа саравч тойруулж байна

Идэмхий улаан үнээ

Энд зогсоод хивж байна гэж хэлээд хашаан дээр сууж байсан гэдэг юм. Ахуйн талын юм харагдаад байгаа биз.

-Тийм байна Хөдөө явна гэдэг чиний хувьд ажил биш амралт шиг надад санагдаад байдаг юм…

-Би нэг хөгийн юм ярих уу, яг чиний саяын хэлснээс ургаад санаанд орлоо. Хэдэн онд билээ дээ. Мянгат малчны анхдугаар зөвлөгөөн боллоо. Тэгэхнээ нэг малчин индэрт гараад Та минь ээ энэ Шагдарсүрэнд мянгат малчны цол олгоё гэж байна. Бүгдээрээ нирхийтэл инээлдээд алга ташиж, унтаж байсан төлөөлөгчид хүртэл сэрж байж билээ.

-Цаг уурын мэдээ уншиж байгаад радиогийн сэтгүүлч болно гэдэг бас л сонин. Яг хэдүйд ийм болчихов, зааг байна уу?

-Ёстой мэдэхгүй. Би бас үүнийг бодоод л байдаг. Зааг олддоггүй юм. Тэр үед би радиод дурлаад л, радио надад дурлаад л байсан юм шиг, тийм л байсан Мятавын Цагаан, Мөнхийн Шийрэв гэж хоёр их хүн намайг радио руу хушууг нь эргүүлчих гээд овсгоо гаргасан юм билээ. Намайг Цаг уурт байхад гурван хүнийг дагуулаад байн байн сурвалжлагад явуулж байсан. Базарын Цэдэндамба, Дүгэрийн Амбасэлмаа, Дүрвээний Галсан гээд…

-Ямар сайхан юм бэ, бүгд л Монголын сэтгүүл зүйн бүргэдүүд.Одоо залуус мартсан байж мэднэ. Гурван бүргэдийн онцлогыг чи л хэлж чадна даа…

-Оролдоод үзье хө. Дамбаа ах /Б.Цэдэндамбаа/ бол шууд дээрээс харьцана. Айлд орж суугаад л За, би Монголын радиогийн сурвалжлагч Базарын Цэдэндамбаа байна. Тэр цулцгар шар залуу бол та нар мэднэ дээ, нөгөө цаг уурын мэдээ уншдаг Шагдарсүрэн чинь шүү дээ гээд л танихгүй ч байсан танихаар болгоод өгнө.

Амбалаа эгч /Д.Амбасалмаа/ бол өөр. Айлд очоод зүүн талаар нь гарна. Багананаас дээш суухгүй. Гал унтарсан байвал аргал хомоол үйрүүлээд ноцооно. Сүү нь дэвэрвэл самарна. Айлын эзэгтэй үйл хийж байвал утас, зүүг нь сэмлэж, сүвлэж туслана. Яг тэр ахуйд нь ороод уйлуулбал уйлуулаад, дуулуулбал дуулуулаад гарна. Янзтай шүү дээ.

-Дамбаа гуай, Амбалаа эгч хоёрыг гадарлах юм. Харин Галсан гуайн барааг харснаас цаашгүй. Аль нутгийн хүн бэ?

-Увсынх. Бид нар мэднэ дээ. Дөрвөн Галсан гэж. Монгол хэлний монхор Галсан, /Т.Галсан/ Орос хэлний онхолддог Галсан /С.Галсан/, Немц хэлний тува Галсан /Ч.Галсан/, Нэг ч хэлгүй дөрвөд Галсан /Д.Галсан/ гэдэг дээ. Тэр дөрвөд Галсан гуай бол хөндлөнгөөс харьцана. Ярилцах хүндээ асуултаа хариулттай нь зааж өгнө. Асуухаар нөгөө хүн нь зааж өгсөн хариултыг нь хэлж таарна шүү дээ. Ярианыхаа төгсгөлд Галсан гуай заавал дүгнэлтээ оруулна. Тэр нь юу гээч. Та маш зөв хариуллаа. Баярлалаа гэж байгаа юм. Гурван өөр арга, гурван өөр араншин байгаа биз.

-Чамайг ч аргагүй л бэлтгэж авсан юм байна. Цэдэндамба гуай хар хайрцгандаа матуулж ажлаасаа халагдаж байсан радиогийн алтан түүх бий. Чи ер нь алдаа эндэгдэл гаргаж байсан уу?

-За даа, байхгүй дээ. Өөрөө өөртөө л бүдэрч явсан юм бий. Нэг их чухал биш. Ярих уу, яах вэ дээ, байдаг л юм чинь. Саяхандаа, нэг хөдөөгийн нөхөрлөлөөр сурвалжлага хийж явлаа. Ажил ч сайн, цуг яваа нөхөд ч сайн, сэтгэл гэдэг уудам. Айл өрх, мал ахуйг нь тоолоод бүртгээд бичээд үдээс хойхно ядраад унтаад өгсөн байгаа юм. Нэг сэрэхнээ сайхан гэгээ татаад л өглөө болчихсон гэж бодоод өндийж, ажлаа хийх санаатай багаж хэрэгслэлээ оролдож эхэллээ. Тэгтэл нэг нөхөр маань гаднаас орж ирээд Шаагаа орой боллоо унтаач гэж билээ. Үдшийн бүрийгээр сэрсэн мань тэр юмсанж. Хэлмээр ч түүх биш дээ.

-Залуу сэтгүүлчдэд сургамж болог гэж ерөөе дөө.

-Хамгийн хэцүү сурвалжлагаа би Баян-Өлгий аймагт хийсэн хүн. Хүмүүст сонин байх магадгүй. 2008 онд Алтай, Соёны бүсийн судалгааны багт оролцож, тэдний ажил төрлийг долгионоор олон түмэндээ хүргэж явлаа. Боломжийг ашиглаад Монгол Улсын хамгийн баруун захын малчин айлд очихоор шийдлээ. Очлоо. Оман гэж казах малчин монголоор А ч байхгүй. Бид тавуулаа очсон. Ингээд төв халх би асуултаа тавилаа. Миний асуултыг элжигэн халх, баяддаа хэлнэ. Баяд нь дөрвөддөө, дөрвөд нь урианхайдаа хэлэхээр урианхай казах хэлээр Оманд миний асуултыг ойлгуулна. Энэ завсар бас бөөн юм болно. Халхаар ойр гэдгийг дөрвөд, баяд нь өөр гэнэ. Сайн ярьж байж казах Омандоо ойлгуулна. Оман хариу хэлнэ. Тэр хариулт нь буцаад тойрч саяын журмаар над дээр ирнэ. Би тэмдэглэж авна. Ямаат гэдэг сүрлэг уулын бэлд тэгж ярилцлага хийсэн, хоёр цаг болоход дөрөвхөн асуулттай дуусгасан.

-Олон юм асуух аргагүй, хэцүү байжээ .Манай сэтгүүлчид цас бороо, салхи шуурга, халуун хүйтнийг тоолгүй явж л байдаг хүмүүс.Чи ч бас байгалийн аюултай учирч л байсан байлгүй дээ?

-Зөндөө зөндөө, Санаанаас гардаггүй нэг юм бий. Алтайн цаадах говь, Эдрэнгийн нуруу хавьцаа байх, нөгөө айхавтар говийн угалзанд дайруулсан шүү. Дүнгэнээд байснаа гэнэт тас харанхуй болоод л, бид орос фургоноо салхи уруудуулаад зогссон. Машин маань хүүхдийн өөжин шиг савлаад л, хорин минут болсон байх аа, эвгүй юм билээ. Танай сониноор дамжуулж, нэг үг дайх гэсэн юм. Болох уу?

-Болох байлгүй. Хэл дээ.

-Монгол Улсаас Мөсөн тив Антарктидад очсон анхны хүн Ж.Цэрэндэлэг бурхан боллоо. Гэвч одоо нэг хүн байж байна Даваасамбуугийн Чулуунбат. Энэ хүн Антарктидад очсон хоёр дахь монгол цаг уурч төдий биш Энэтхэгийн далайн халуун бүсээр олон ч удаа аялж, муссон салхины судалгаанд Монгол Улсынхаа өмнөөс хувь нэмрээ оруулсан том эрдэмтэн, том судлаач. Өнөөдөр цаг уурын мэдээ сайжраад байгааг малчид мэддэг болсон. Энд Д.Чулуунбатын оролцоо голлож байдаг юм. Энэ хүнийг Монгол Улс мөсөн тивд, халуун далайд, мөн ч олон томилж ажиллуулсан даа. Ёстой л нэг дүрдэг цай шиг ашигласан.Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Цаг уур, орчны шинжилгээний газрын Хурын шим төвийн захирал аэрологи инженер Д.Чулуунбат одоо ч малчин, тариаланчдын төлөө мөндөр буталж хур буулгаад зүтгэж л явна. Энэ хүндээ Монголын төр гавьяат цолоо хайрламаар юм. Ерөнхийлөгчдөө л хэлж байгаа үг шүү дээ

-Ерөнхийлөгч манай сониныг уншина гэдэгт итгэж байна. Уншаад олон олон дүрдэг цайг дурсах нь дамжиггүй. Сайхан ярилцсанд баярлалаа.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button