Мэдээллийн Сайтуудын Ассоциаци архидалтын эсрэг тэмцэлд нэгдлээ

өнөөдөр Архидалт Мансуурлын Хор Хөнөөлийг Бууруулах Үндэсний Эвсэлийн удирдах зөвлөлтэй хамтран ажиллах Санамж бичигт гарын үсэг зурлаа.Мэдээллийн Сайтуудын Ассоциаци нь Монголын томоохон 30 гаруй вэбсайтуудыг эгнээндээ нэгтгэсэн төрийн бус байгууллага юм.

Монгол улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан үндэсний хөгжлийн цогц бодлого, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль, Архидан согтуурахаас сэргийлэх, хяналт тавих үндэсний хөтөлбөр Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн 4,2,10 дугаар заалтыг эрчимжүүлэх, биелэлтийг хангах зорилгоор энэхүү санамж бичгийг үйлдсэн бөгөөд үүний хүрээнд архидан согтуурахтай тэмцэх үйлд хамтран зүтгэхээр болжээ.

Тодруулбал Архидалтын эсрэг хамтран оролцож Монголын Ирээдүйг архидалтаас урьдчилан сэргийлэх, хор хөнөөлийг сурталчилах, архигүй амьдралын хэвшлийг түгээн дэлгэрүүлэх, дэлхийн хөгжингүй орнуудын архидалыг бууруулсан туршлагыг дэлгэрүүлэхэд хувь нэмрээ оруулах юм.

Архидалт мансуурлын хор хөнөөлийг бууруулах үндэсний эвслийн удирдах зөвлөл 30 гаруй байгууллага хамтран ажиллах хүсэлтээ илэрхийлсэнээс хэвлэл мэдээллийн байгууллагуудаас Мэдээллийн Сайтуудын Ассоциаци ийнхүү манлайлан нэгдлээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button