Дэлхийн хамгийн их эдийн засгийн хохиролтой ослууд

цуглуулгаар уншигч таны танин мэдэхүйд өчүүхэн ч гэсэн бэлэг барьж байна. Амьдралыг илүү амар хялбар, илүү өнгөлөг мөнгөлөг болгохын тулд хүмүүсийн бүтээсэн ер бусын нүсэр зүйлс нь ямар нэгэн шалтгаанаар осолдож сүйдэхдээ байгаль орчин болон эдийн засагт үнэлж баршгүй хохирлыг учруулдаг билээ. Мөнгөний хохирол ч яах вэ гэхэд, хүний амь, байгаль эхийн шархыг барагдуулж дийлдэггүй нь харамсалтай. Ингээд түүхэнд хамгийн том хар мөрийг үлдээж, дэлхийн түүхийн гунигтай бараан хуудсуудад оршдог нүсэр ослуудын дүр зураг болон тайлбартай танилцацгаая.

10. Titanic – 150 сая доллар

Дэлхийн хамгийн дуулиантай ослуудын нэг болох Титаник хөлгийн сүйрэл нь 150 сая долларын хохирлыг дагуулжээ. Харин сэтгэлийн зовиур, байгаль эхэд учуулсан хор хөнөөлийг нь тооцоолж нэмбэл, хэд болохыг нь таахын аргагүй юм.

9. Шатахуун тээвэрлэгч машин болон гүүр – 358 сая доллар.

Нөхөн сэргээх үйл ажиллагааны зардалд 358 сая долларыг зарцуулсан байна.

8. Хоёр галт тэрэгний мөргөлдөөн – 500 сая доллар.

2008 оны 9-р сарын 12-ны өдөр Калифорнид 2 вагон мөргөлдөж, 25 хүний амийг залгихдаа Metro Link компанийг 500 сая долларын алдагдалд оруулжээ. (үүнд амиа алдагсдын гэр бүлийнхэнд олгосон нөхөн төлбөр орсон болно)

7. Бөмбөгдөгч онгоц – B2 –ын сүйлэр – 1,4 тэрбум доллар

Стелс технологиор үйлдвэрлэгдсэн B-2 бөмбөгдөгч онгоц нь 2008 оны 12 сарын 23-нд унасан юм. Сүйрлээс үүдэлтэй түймрийн улмаас онгоц бараг бүхэлдээ устгагдсан боловч хоёр нисгэгч нь амь гарч чаджээ.

6. Exxon Үaldez-аас нефть алдсан явдал – 2,5 тэрбум доллар

Exxon Үaldez нефть зөөвөрлөгчөөс алдагдсан нефть нь тийм ч ухаан алдаж унамаар их байгаагүй ч гэсэн хүрээлэн буй орчныг нь цэвэрлэж, нөхөн сэргээх үйлсэд 2,5 тэрбум долларыг зарцуулахад хэрэгтэй болсон юм байна.

5. Нефтьний тавцан дээр гарсан гал түймэр – 3,4 тэрбум доллар

Энэ бол нефть олборлогчдын түүхэн дэхь хамгийн аймшигтай ослуудын нэг юм. Техник хариуцсан мэргэжилтэн нь нэг ширхэг хамгаалалтын хавхлагийг хаалгүй үлдээснээс болж дэлбэрэлт үүсэн, гал гарчээ. Энэхүү осол нь 167 хүний амийг авч одон 3,4 тэрбум долларыг шатаажээ.

4. Челленжерийн дэлбэрэлт – 5,5 тэрбум доллар.

1986 оны 1 сарын 28-нд сансарлуу илгээгдэх байсан Челенжер нь хөөрөөд 73 секунд болж байхдаа гэнэт дэлбэрчээ. Энэхүү сансрын хөлөг нь 5,5 тэрбум доллараар бүтсэн юм байна.

3. Prestige – нефть зөөвөрлөгчийн дэлбэрэлт – 12 тэрбум

2002 оны 11-р сарын 13-нд дэлбэрсэн Prestige хөлөг онгоц нь 77000 тонн түлш алдаж, 12 тэрбум долларыг зарлагадан байж, хүрээлэн буй орчинг нь цэвэрлэхэд хүргэжээ.

2. Колумбия – сансрын хөлгийн сүйрэл – 13 тэрбум доллар.

2003 оны 2-р сарын 1-ний өдөр Колумбия хөлөг онгоцны багийнхны азгүй өдөр нь таарч, 13 тэрбум долларын хохирол амсчээ.

1. Чернобыль – 200 тэрбум доллар.

1986 оны 4-р сарын 26-ны аймшигтай үр дагавартай дэндүү бараан дурсамжийг, хүн төрөлхтөн хэзээ ч мартахгүй биз ээ. Атомын цахилгаан станцын дэлбэрэлтийн хохиролыг барагдуулах, хүмүүсийг нүүлгэн шилжүүлэх, атомын дэлбэрэлтийн хор хөнөөл, муу үр дагаврыг бууруулах гээд маш олон зардлууд нийлээд, хамгийн багаар тооцоход 200 тэрбум ам.долларын зарлага гарсан байна.

Л.Тамир

Olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button