Нэрээ нууцлагсдын нууцыг тайлахуй

нь магадгүй тэдний чамирхал, PR-тай холбоотой байх л даа. Гэхдээ дуудах нэрийг эцэг эх өгдөг дуурсагдах алдрыг өөрөө олдог гэсэн Монгол ардын зүйр цэцэн үг байдаг шүү дээ. Дуурсах алдрыг олоход заавал нэрээ өөрчлөх шаардлагатай гэж үү. Ингээд дуурсах алдраа олохын тулд нэрээ өөрчилсөн Монголын зарим нэгэн рок попын дуучдын жинхэнэ нэрийг уншигч танд сонирхуулъя.

ЗАЛУУ ДУУЧИН ӨЭЛҮНГ ҮЗЭГЧ ТА БҮХНИЙХЭЭ ӨМНӨ УРЬЯ

Нэгэн хөтлөгч рок попын дуучдын тоглолтыг хөтөлж байгаад дараагийн дуучин Өэлүнг үзэгч та бүхнийхээ өмнө урья гэвэл та хэнийг гарч ирнэ гэж бодож байна. Хэсэгтээ л шинэхэн дуучин байх нь, ямар охин гарч ирэх бол гэж сонжин харах биз. Гэхдээ та рок попынхны тоглолтыг сонирхон үздэг бол энэ дуучин шинэ залуу дуучин биш бас ч гэж олонд танигдсан дуучин болохыг нь тайзан дээр гарч ирэх төдийд мэдэх болно. Өөрөөр хэлбэл Өэлүн бол залуу дуучин Маралжингоо. R&B дуучин гэвэл хүн бүр л мэднэ дээ. Түүнд эцэг эх нь дэлхийн талыг байлдан дагуулж байсан агуу хаан Чингисийг төрүүлсэн Өэлүн эхийн нэрийг өгсөн юм билээ. Их хаан төрүүлсэн бэлгэдлийг нь бодолцон байж ийн нэрийдсэн биз. Харин одоо анд нөхөд нь битгий хэл ах дүүс нь ч Өэлүн гэдэг нэрийг нь мартаж байгаа бизээ.

ЭГШИГТ АЯЛГУУ

Дараагийн нэрээ голсон дуучин бол Эгшиглэн. Гэхдээ тэр өөрөө нэрээ голсон уу эсвэл түүнийг дуучин болгох зам мөрийг нь тавьсан Төрийн соёрхолт дуучин Д.Болд голсон уу бүү мэд. Ямартаа ч залуу дуучин Эгшиглэнг хүний хорвоод дуугаа хадаан мэндлэхэд нь аав ээж нь Болортуяа гэсэн нэр хайрласан юм билээ. Урлагийн тогоо руу өнгийх хүртлээ лав тэр энэ нэрээрээ олонд дуудагдаж байсан гэх. Харин нэгэн өдөр В продакшн хэмээх нэгэн айлын хаалгыг татсанаар тэрбээр эгшигт аялгуугаа хадаах болсон юм. Энэ цаг үеэс хойш түүнийг Болортуяа гэж дууддаг хүн байхгүй болсон. Камертон хамтлагийн үүсгэн байгуулагч Д.Болд хэд хэдэн залуу дуучдыг бэлтгэн гаргасны нэг нь тэр. Дуучин залуу рок попын залгамж халаа болж буй охидыг бэлтгэхдээ нэрэн дээр нь анхаараад зогсохгүй стиль имижийг нь хүртэл бүрдүүлж өгсөн гэх яриа бий.

МӨРӨӨДӨЛ…

Нэрээ голдог бас нэг эмэгтэй дуучин бол Нара. Задгай яриатай, эрээ цээргүй хэмээн олонд адлагддаг энэ бүсгүй арлын Японд урлагийн боловсрол эзэмшсэн нэгэн. Япончуудад дуудахад хялбар гэж нэрээ ингэж товчилсон уу эсвэл Нарантуяа гэх нэр нь ясны дургүйг нь хүргэдэг үү бүү мэд. Ямартаа ч тайзан дээр нэг ч удаа Нарантуяа гэж эцэг эхийнхээ өгсөн нэрээр дуудуулаагүй дуучин. Монголчууд хэзээнээсээ л хүний нэрийг бүтнээр дууддаггүй хагасалж дууддаг болохоор түүнийг Нараа гээд дуудчихаж болохоор. Гэвч тэр нэрэндээ орсон хоёр А үсэгний эхний А дээр нь өргөлттэй дуудах ёстой шүү гээд л хүн болгонд шахуу захиж явдаг гэх. Бүр миний жинхэнэ нэр надад хөдөөний нэр шиг санагддаг гээд ам алдсан сураг дуулддаг. Магадгүй Монгол шиг цөөхөн хүн амтай улсад бусдаас содон онцгой нэртэй байвал Од болоход амархан гэж мөрөөдсөн ч юм билүү хэн мэдлээ. Мөрөөдөл тэр бүр биелэх нь юу л бол.

ДӨРВӨН ҮСЭГНИЙ ЦОМХОТТОЛ

Онцгой содон нэрээ ашиглан од болохыг горилогчид зөвхөн бүсгүйчүүд ч бас биш ээ. Эрчүүдээс ч бас нэрээ үзэн яддаг хүн цөөнгүй. Эрхэм хүндэт Quiza-гаас эхлээд. Айхтар довтолсон үг хэллэгтэй дуу үглэн олонд танигдаж ирсэн энэ залууг уг нь Батцэнгэл гэдэг. Дуучин залууд есөн үсэгтэй нэр нь хэтэрхий урт санагдсан уу яасан нэрнийхээ нийт үсэгнүүдийг дөрвөөр цөөрүүлсэн нь хэнд ч тодорхой харагддаг. Эсвэл гадаадын үглэж яншаад байдаг нөхдүүдийн төрөл жанрыг Монголд нэвтрүүлж байгаа гэдэг утгаараа гадаад нэртэй байх ёстой гэж бодсон уу бүү мэд. Ямар ч л байсан Quiza гэж дуудагдаад цөөнгүй жилийг үдэж буй.

ЖОШУА&БОБО

Сүүлийн үед Бобо гэсэн өхөөрдөм хөөрхөн нэр рок попынхон дотор сонсогдох болсныг та лав анзаарсан байх. Залуучууд бол юу сонсогдох болсон гэж мэдэлгүй яах юм гэж хэгжүүрхэх байх л даа. FM-ийн хөтлөгч хийж байсан энэ залууг реппер гэж онцолдог. Түүний Монгол Улсын иргэний үнэмлэх дээрх нэр нь Болорхүү. Тэрбээр FM-д очихоороо Жоуша болчихдог. Яг л хамеолон шиг очсон салбар бүрдээ өөр өөр нэртэй болж явдаг энэ залуу сүүлийн үед залуучуудын дунд хүчээ авч байгаа юм билээ.

ЖАГСААЛТЫН ТООГ АХИУЛАГЧ ВХ

Энэ жагсаалтыг нэгээр нэмж байгаа дуучин бол ВХ. Бүрх малгай, бариун өмдийг өөрийн стиль имижээ болгон гарч ирсэн энэ залууг Батбаатар гэдэг. Гарч ирсэн цагаасаа л дуу болон имижээрээ охид бүсгүйчүүдийг хуйлруулж байсан энэ залууг Grand-ын захирал Баттөрийг өөд татсан гэх. Нэг үгээр хэлбэл тэр хөрөнгөлөг басхүү урлагийг ойлгодог урлагт сонирхолтой хүний хараанд өртдөг азтай эр. Өдгөө түүний өд сөд нь ургаж гүйцэн биеэ даасан уран бүтээлч болсон төдийгүй New star гэх хэдийнэ нэр алдарт хүрсэн студийг өөрийн болгож өөрөө захирлын сэнтийд нь заларчихсан яваа.

Х.Гиймаа

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button