Г.Шийлэгдамба, Л.Гансүх нарыг АТГ шалгаж эхэллээ

Тэднийг лицензийн хэрэгт холбогдуулан шалгуулахаар ийнхүү хандсан гэнэ. Тэдний албан бичгийг Авлигатай тэмцэх газрын Өргөдөл гомдол хариуцсан ажилтан хүлээн авч Өнөөдрөөс байцаагч томилон шалгуулж эхэлнэ хэмээсэн ажээ. Ингэхээр хоёр сайд асныг шалгаад эхэлчихсэн байх нь.

Иргэдийн хяналт, мэдээллийн сүлжээ байгууллагынхан тус газарт Г.Шийлэгдамбыг сайд байхдаа 284 лиценз, Л.Гансүхийг 200 лиценз бусдад эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж олгосон, бусадтай бүлэглэн хувьдаа завшсан гэх үндэслэлээр өгөөд байгаа ажээ. Мөн тэд Энэ бол наад захын жишээ, дахиад олон хэрэг энэ хоёроос гарна хэмээн хоорондоо ярьцгааж байжээ.

Г.Шийлэгдамбын хувьд cap хүрэхгүйн өмнө МАХН-д элсэн Өвөрхангайн салбар мянгатын дарга болоод байгаа. Улс төрийн цаашдын замаа Н.Энхбаяртай хамт өнгөрөөхөөр хийсэн түүний сонголт cap хүрэхгүй хугацааны дараа эргэшгүйгээр өөрчлөгдөн дарга нь хууль хяналтынхнаар шалгагдаж байгаа. Харин үнэнч дүу Г.Шийлэгдамба нь түүний эзгүйд намаа даргалах гэж санаархан битүүхэн түгшиж яваа тухай улс төрийн хүрээнд ид яригдаж байна.

Тэрбээр Бүгдийг халамжийн бодлогоор хуваарилана гэдэг зөв биш. Энэ бол ойлгомжтой. Миний хувьд тодорхой хувийг хуваарилаад гол ашгийг эргэж баялаг бүтээх хөгжлийнхөө суурь асуудлуудад зарцуулах хэрэгтэй. Энэ нь нэг талаасаа нийгмийг зөв зуйлд чиглүүлэх түүнчлэн хөгжлийн тогтвортой бодлогыг бие даан явуулахад ихээхэн ач холбогдолтой байх болов уу.

Бусад улс орны туулсан жишгийг ч бид харж байна. Зөв бодлого явуулж чадсан нь хөгждөг, чадаагүй нь улам ядуурдаг. Ийм л байдаг хэмээн ярих дуртай. Харин түүний эл хэрэг үнэхээр хийгдсэн болох нь тогтоогдвол ажил ам хоёр нь алд дэлэм зөрдөг гэдэг нь тодорхой болох нь ээ. Харин Л .Гансүхийн тухайд Оюутолгойн гэрээнд гарын үсэг зурснаасаа л эхлээд газар шорооны гараагаар бэл бэнчин нь овоохон нэмэгдэж байгаа тухай байнга хэл ам таталдаг болоод байгаа. Уг нь тэрбээр 2004-2008 оны хооронд парламентын сөрөг хүчний зөвлөлийн дарга байхдаа шударга үнэний төлөө хэмээн байнга л парламентыг бойкотлох ажиллагааг зохион байгуулдаг байсан. Тэгвэл өнөөх шударга үнэнээр бамбай хийсэн улстөрч маань ачир дээрээ амин хувиа болгоох их үйлсэд шуудран орчихоод байгаа нь ийнхүү дэлгэгдэж байх шиг байна.

Эхнээсээ сэтгүүлч Г.Уянга, А.Баатархуяг нартай авлигын асуудлаар хэдэн жил дараалан заргалдаж байгаа. Овоо босгоогүй бол шаазгай хаанаас суухав гэж нэг үг байдаг. Хоосонгүй болоод л тэд хөөцөлдөж гүйсэн байж таараа. Мән шонхор Гансүх хочийг ч санамсаргүй аваагүй нь мэдээж. Иймээс Монгол Улсын газар нутгийг нүдний цөцгий мэт хайрлан хамгаалах албанд томилогдсон тэрбээр албан тушаалаа урвуулан ашиглаж байсан нь Авлигатай тэмцэх газраар шалгагдахад хүрлээ. Иргэдийн хяналт мэдээллийн сүлжээ байгууллагынхан эл хэргийг улс төржихгүй үнэн мөнөөр шийдэгдэнэ гэдэгт итгэлтэй байгаа гэсэн.

Дашрамд дурдахад тус байгууллага нь хүнлэг иргэний нийгэм төлөвшсөн, нийгэм улс төрийн шударга ёс ноёлсон Монгол Улсад амьдрахыг хүссэн иргэдийн үүсгэл санаачилагаар байгуулагдан 2005 оноос үйл ажиллагаа явуулж байгаа гэнэ. Тэд өнгөрсөн хугацаанд 227 суманд иргэдийн хөгжлийн судалгаа, намуудын улс төрийн төлөвшил, идеалогийн чиг хандлагууд зэрэг томоохон судалгаа шинжилгээг хийж байжээ. Мөн төрийн өндөр албан тушаалаа урвуулан ашиглаж байсан Байгаль орчны сайд И.Эрдэнбаатарыг огцруулах хэмжээний ч тэмцдийг явуулж байсан байна. Монгол хүн бүр нийгмийн баялгийн хуваарилалтад сэтгэл дундуур байгаад онцгой анхааран энэ чиглэлд үйл ажиллагаагаа явуулдаг ажээ.

М.МӨНХЧИМЭГ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button