Шүүх Н.Энхбаярын нэхэмжлэлийг буцаав

худал мэдээлэл тарааж, өөрийнх нь нэр төрд халдсан гэх үндэслэлээр МАХН-ын дарга Н.Энхбаяр нэр төрөө сэргээлгэж, 100 сая төгрөг гаргуулж авахаар Чингэлтэй дүүргиин шүүхэд нэхэмжлэл гаргаад байсан билээ. Чингэлтэй дүүргийн шүүх 2012 оны дөрөвдүгээр сарын 18-нд уг асуудлыг хэлэлцээд, Н.Энхбаярын нэхэмжлэлийг буцааж түүний төлсөн 650 мянган төгрөгийн тэмдэгтийн хураамжийг улсын орлого болгожээ.

Шүүх ийм шийдвэр гаргахдаа Авилгатай тэмцэх газар, Улсын мөрдөн байцаах газар, Нийслэлийн өмчийн газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар зэрэг байгууллагаас авсан холбогдох баримтыг үндэслэсэн байна. Ц.Нямдорж сайдын олон нийтэд хийсэн мэдээлэл дээрх газруудын өгсөн баримтууд болон Н.Энхбаярын баривчилгаа, АТГ-ын хийсэн мэдээллээр нэгэнт батлагдсан тул өмгөөлөгч нь шүүх хуралдаанд ирээгүй бололтой.

Ийнхүү Ц.Нямдоржийг унагахаар зохион байгуулсан дайралтуудын нэг нь шүүхийн өмнө бүтэлгүйтэв.

Н.НАСАН

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button