Монголын бөөгийн нэгдсэн эвлэл байгуулагдав

хурлын тэргүүлэгч нарыг сонгосон юм. Хуралд оролцогчид Монголын бөөгийн нэгдсэн эвлэлийн хурлын тэргүүлэгчдээр Бөө судлалын тэргүүн Д.Базарч, Төрийн зайран Д.Бямбадорж, бөөгийн Голомт төвийн тэргүүн Сүхбат, Бөөгийн нэгдсэн эвлэлийг үүсгэн байгуулагч, цагдаагийн хурандаа Жаргалсайхан нарыг тэргүүлэгчдээр санал нэгтэй сонгосон. Бөөгийн анхдугаар дээд хуралд 13 аймгийн төлөөлөл оролцсон бөгөөд халх, буриад, өөлд, урианхай зэрэг олон ястан үндэстэн зайран, удган нийлсэн 119 төлөөлөгчийн 50 орчим нь цугласан байв.

Энэ үеэр Бөө судлалын тэргүүн Д.Базарч Сүүлийн үед манай улсад олон янзын шашин зэрэгцэн оршиж байна. Эдгээрээс бөөгийн мөргөлд гадуурхсан байдлаар ханддаг. Үүнд бөөгийн ёс суртахуунд халдаж бөөгийн нэр хүндийг унагах үзэгдэл байдаг. Өнөөдөр бөөгийн толгой багш нар нийлж хуран чуулж байна. Цаашдаа бөө нарын нэгдсэн дүрмийг бий болгох зорилготой гэв. Одоогоор манай улсад хэчнээн бөө байгааг тогтоогоогүй бөгөөд Бөөгийн нэгдсэн эвлэл байгуулагдсанаар бөө нарын тоог гаргах юм байна.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button