Өнгөрөгч долоо хоногийн үйл явдлын тойм

хурал дөрөвдүгээр сарын 16-нд болж, Нийслэлийн өмгөөлөгчдийн холбооноос гаргаж өгсөн нэрсийн дагуу шүүхээс шүүгдэгчдэд өмгөөлөгч томилж өгсөн. Гэвч шүүгдэгчид Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт заасны дагуу Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хохирогч өмгөөлөгчөө өөрөө сонгоно гэсэн заалтыг зөрчиж байна гэж үзэн өмгөөлөгчдөөс татгалзсан бол өмгөөлөгчид мөн шүүгдэгчдийн эрхийг хүндэтгээд, өмгөөлөхөөс татгалзаж байгаагаа мэдэгдсэн билээ. Ингэснээр дөрөвдүгээр сарын 19-нд дахин товлосон шүүх хурал болохгүй нь тодорхой болсон юм. Үнэхээр ч дөрөвдүгээр сарын 19-нд шүүх хурал болоогүй бөгөөд товлосон шүүх хуралдаа шүүх бүрэлдэхүүн, өмгөөлөгчдийн аль аль нь ирээгүй билээ. Одоо хэзээ шүүх хурал нь болох нь тодорхойгүй байна. Шүүгдэгчид өмгөөлөгчтэй болсны дараагаар шүүх хурлыг хийх боломжтой болох юм.

Ц.Нямдоржийг огцруулах санал тавилаа

Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг огцруулах саналыг УИХ-ын нэр бүхий гишүүд гаргаж тавилаа. УИХ-ын гишүүн Д.Загджав, Д.Тэрбишдагва, Р.Раш, Ч.Улаан, Ц.Даваасүрэн, Д.Балдан-Очир, О.Чулуунбат нарын есөн гишүүн МАХН-ын дарга Н.Энхбаярыг баривчлах ажиллагаа явуулахдаа хууль тогтоомжуудыг ноцтой зөрчсөн. Тийм учраас Хууль зүй дотоод хэргийн сайдад хариуцлага тооцож, огцруулах ёстой хэмээн үзэж дөрөвдүгээр сарын 17-нд УИХ-д хандлаа. Тэд дөрөвдүгээр сарын 20-нд дахин энэ асуудлаа сөхөж, Ц.Нямдоржийг хувийн асуудлаар биш, хууль зөрчиж, хариуцлагагүй хандсан учраас огцруулах ёстой гэдэг дээр байр сууриа нэгтгэсэн гэдгээ дахин илэрхийллээ. Энэ үеэрээ гишүүд Сүүлийн үед бидний талаар ташаа мэдээлэл гарч байна. Ц.Нямдоржийг огцруулах асуудлаасаа буцлаа, айлаа хэмээн биднийг хэвлэлээр ташаа мэдээлж байна. Бидэнд тийм зүйл байхгүй гэж мэдэгдэв. Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж МАХН-ын дарга Н.Энхбаярыг баривчлах ажиллагаа зохион байгуулж байгааг тэр үед нь мэдээгүй, баривчилгаа болсныг өглөө нь телевизээр мэдсэн гэж байгаа ч энэ үг нь түүнийг аврахгүй бололтой. Түүнийг огцруулахаар УИХ-ын дээрх нэр бүхий гишүүд тун ч идэвхтэй байна.

МАХН-ын дарга Н.Энхбаяр мөрдөнгөөс захидал бичлээ

Авлигатай тэмцэх газарт Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр шалгуулж, сэжигтнээр тооцогдон, Төв аймаг дахь урьдчилан хорих төвд саатуулагдаад байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаяр өнгөрөгч долоо хоногт мөрдөнгөөс хоёр захидал илгээжээ. Ард түмэндээ хандаж бичсэн эхний захидалдаа өөрийг нь эрх баригчид хилсээр хорьж, хэлмэгдүүлж байгааг дурьдаад үүнээс айхгүй гэдгээ илэрхийлсэн бол хоёр дахь захидлыг намынхаа гишүүд, дэмжигчдэд илгээсэн байлаа. Гэвч хоёр захидлыг замаас нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрынхан хураан авч, Авлигатай тэмцэх газарт хүргүүлсэн юм. Эхний захидал хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжин, олон нийтэд нээлттэй хүрсэн бол хоёр дахь захидал авлигатай тэмцэгчдийн гарт орсныг МАХН-ын гишүүд, дэмжигчид авахаар хөөцөлдөж байна.

МАХН-ын гишүүд, дэмжигчид даргыгаа суллуулахаар идэвхтэй тэмцэж, хөдөлгөөний зохион байгуулагчийг саатууллаа

Өнгөрөгч долоо хоногийн турш МАХН-ын гишүүд дэмжигчид даргыгаа ард түмний батлан даалтад авч, суллуулах үйл ажиллагааг идэвхтэй зохион байгуулж, хөдөлгөөн өрнүүлсэн ч амжилтад хүрсэнгүй. МАХН-ын гишүүд, дэмжигчид Сүхбаатарын талбайд жагсаал, цуглаан зохион байгуулсныг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсээс хууль бусь гэж үзэн, хөдөлгөөнийг зохион байгуулагч эмэгтэй З.Баянсэлэнгийг хууль зөрчсөн гэх үндэслэлээр дөрөвдүгээр сарын 20-ны өдөр баривчилж, Дэнжийн мянга дах түр саатуулах байранд аваачлаа. Түүнийг 14 хоног саатуулахаар болсон юм.

С.Зориг агсан амьд сэрүүн байсан бол 50 насны төрсөн өдрөө тэмдэглэх байв

Ардчиллыг тайван замаар авчирсан, улс эх орныхоо төлөө үнэн сэтгэлээсээ сэтгэл зовнидог байснаараа Монголын ард түмний сэтгэлд мөнхөрсөн С.Зориг 36-хан насандаа харамсалтайгаар амиа алдсанаас хойш 14 жил өнгөрчээ. Тэр амьд сэрүүн байсан бол энэ сарын 20-ны өдөр 50 нас хүрэх байлаа. Түүний төрсөн өдрөөр хөшөөнийх нь өмнө намынхан нь, хамтран зүтгэгчид нь, ар гэрийнхэн нь, найз нөхөд нь, түүнийг одоо ч мартдаггүй жирийн иргэд цуглаж, дурсдаг. Энэ сарын 20-ны өдөр мөн л энэ үйл явдал болж, түүний хөшөөнд цэцэг өргөлөө. Энэ үеэр С.Зориг агсны төрсөн дүү, УИХ-ын гишүүн С.Оюун ахыгаа дурсаж, сэтгэгдлээ хуваалцсан юм. Тэрбээр Өнөөдрийг би хувьдаа баярт өдөр гэж бодож байна. Би ийм мундаг, чадалтай ахтай байснаараа үнэхээр их бахархдаг. Зөвхөн би ч биш, манай гэр бүл биш, Монголын бүх ард түмэн ахаар минь бахархдаг гэж боддог. 1990 онд нөхдөө удирдан, 27-хон насандаа ардчилсан хувьсгал, өөрчлөлтийг тайван замаар авчирч чадсан нь бахархал төрүүлдэг. Миний ах улс төрд наймхан жил байхдаа асар их өөрчлөлт, шинэчлэл хийж чадсан гэж хэлсэн юм. Мөн ахыг нь хэрцгийгээр хөнөөсөн хэрэг илрэхгүй байгаа нь улс төрийн хүсэл, зориг байхгүйгээс шалтгаалж байгаа. Илрүүлье гэсэн хүсэл зориг улстөрийнхөнд анхнаасаа ч байгаагүй, одоо ч энэ хэргийг илрүүлэх хүсэл байхгүй. Гэвч ажлын хэсэг одоо болтол байж л байгаа. Ажлын хэсгийн мөрдөн байцаагчдыг ажлаа сайн хийж байгаа гэдэгт итгэдэг. Тэд нэлээд олон зүйлийг нотлохын төлөө явсан. Гэвч төр засаг, эрх баригчид маань арчаагүй байна даа гэж боддог хэмээн хэлсэн юм.

Сонгуулийн хуулиар МАН, АН зөвшилцөв

УИХ-ын болон орон нутгийн сонгуулийг зэрэг явуулахгүй, явуулна гэж УИХ дахь МАН-ын болон АН-ын бүлэг удтал маргалдсан. Эсрэг тэсрэг энэ байр сууринд өнгөрөгч долоо хоногт өөрчлөлт гарлаа. МАН-ын бүлэг энэ сарын 20-ны өдөр хуралдаж, аймаг, нийслэлийн сонгуулийг УИХ-ынхтай хамт явуулах тухай АН-ын бүлгийн саналын 50 хувийг хүлээж авахаар болж, буулт үзүүллээ. Ингэснээр зөвхөн нийслэлийн ИТХ-ын сонгуулийг УИХ-ын сонгуультай хамт явуулж болох юм гэдгээр хоёр талын ажлын хэсэг тохиролцлоо.

Нийслэл даяар их цэвэрлэгээ хийлээ

Бямба гаригт нийслэл даяар их цэвэрлэгээ хийлээ. Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу нийслэлд үйл ажиллагаа явуулдаг бүх байгууллагууд орчин тойрныхоо хогийг цэвэрлэж, цэмцийлгэлээ. Нийслэлийн аж ахуйн нэгж, албан байгууллага, сургууль, цэцэрлэг гээд бүх газруудын албан хаагчид бямба гаригийн өглөө 10.00 цагаас эхлэн их цэвэрлэгээнд гарч, орчин тойрноо цэвэрлэхэд идэвхтэй оролцлоо. Энэ өдөр үйлчилгээний төв, захууд ч мөн ажиллаагүй бөгөөд их цэвэрлэгээ өрнүүлсөн юм. Бүх нийтийн энэ ажил нийслэлийн өнгө төрхөнд багагүй үзэмж нэмсэн биз ээ.

Дизель түлшний үнэ буурсан гэв

Энэ оны нэгдүгээр сард газрын тосны бүтээгдэхүүн худалдаалагч компаниуд шатахууныхаа үнийг өсгөж, үүнийгээ ам долларын ханшны өсөлттэй холбон тайлбарлаж байсан. Тэд валютын ханш буурсан тохиолдолд шатахууны үнэ буурах боломжтойг мэдэгдэж байсан билээ. Шатахуун импортлогч компаниуд шатахууныхаа үнийг шат дараатай бууруулсаар байгаа тухай мэдээлэл өнгөрөгч долоо хоногт хэвлэлүүдээр гарчээ. Тухайлбал, НИК, Петровис, М ойл зэрэг компаниуд энэ сарын 16-наас Улаанбаатар хот дахь зарим шатахуун түгээх станцаараа дизель түлшийг литр тутмыг нь 1700 төгрөгөөр худалдаалж эхэлсэн мэдээлэл байна. Газрын тосны газраас гаргасан шатахууны үнийн бүсчилсэн мэдээнээс харахад А-80 автобензиний үнэ оны эхэн үеийнхээс баруун бүсэд 166 төгрөг, хангайн бүсэд 170 төгрөг, төвийн бүсэд 129 төгрөг, зүүн бүсэд 190 төгрөгөөр буурсан байна. Харин А-92 шатахуун орон нутагт 150-280 төгрөгөөр буурчээ. Тухайлбал Баян-Өлгий аймагт А-92 шатахуун литр тутамдаа 150 төгрөгөөр буурсан бол Завхан, Орхон аймагт 280 төгрөгөөр буурсан мэдээлэл байна.

ЦЕГ-ын тэргүүн дэд даргыг өөрчлөв

Энэ сарын 20-ны өдөр ЦЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал А.Дулаанжаргалын оронд Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Р.Чингисийг томиллоо. Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж А.Дулаанжаргалыг эмнэлэгт хэвтэж байхад нь чөлөөлж, энэ томилгоог хийсэн гэж зарим хэвлэлүүдээр мэдээлжээ.

Ц.Эрдэнэцэцэг

Olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button