Монголын TOP-5 сайтад Оlloo.mn сайт шалгарлаа.

олон нийтийн интернэт санал асуулга, мэргэжлийн экспертүүдийн дүгнэлтээр тодруулан, тэдний ололт амжилтыг нийтэд таниулахад чиглэгдэн зохион байгуулагддаг Гранд Экспо 2012 үндэсний фестивалийн төгсгөлийн шат буюу шилдгээр шалгарсан компани, маркетеруудад шагнал гардуулах ёслолын арга хэмжээ өчигдөр /2012 оны 04-р сарын 21 өдрийн/ 1500-1800 цагт Зайсан дахь Богд хан Ресорт цогцолборын Чингисийн өргөө ресторанд амжилттай болж өнгөрлөө.

Уг арга хэмжээг Монголын маркетинг, менежментийн хүрээлэнгээс санаачлан зохион байгуулж, үндэсний өдөр тутмын Үндэсний мэдээ сонин, BTҮ, Zindaa.mn сайт хамтран ажиллажээ. Дээрх шагнал гардуулах ёслолын арга хэмжээг BTҮ орон даяар шууд дамжуулан хүргэсэн байна.

Энэ жилийн Гранд экспо-2012 наадамд Монгол улсын бизнесийн 13 салбарын 64 номинацид улсдаа тэргүүлэгч 2000 гаруй компани, аж ахуйн нэгжүүд нэр дэвшин өрсөлдсөнөөс шагнал гардуулах ёслолд номинаци бүрт хамгийн олон санал авсан шилдэг 5 компанийг шалгаруулжээ.

Мөн энэ удаагийн Гранд Экспо-гийн онцлог нь шалгаруулалтын эцсийн үр дүнг бүхэлдээ онлайн хэлбэрээр авсан санал асуулгад тулгуурлан дүгнэсэн бөгөөд бизнесийн 13 салбараас гадна Маркетингийн салбар шинээр нэмэгдэж Топ-5 маркетингийн алба, маркетер, реклам, шинэ бүтээгдэхүүнийг хэрэглэгчдийн саналаар шалгаруулсан гэдгийг зохион байгуулагчид онцолж байлаа.

Хэвлэл мэдээллийн байгууллагийн шилдгүүдийн тоонд манай сайт багтсан төдийгүй ТОР -5 мэдээллийн сайтын 3-р байрт шалгаран шагнал хүртлээ.

Энэхүү онлайн шалгаруулалтанд оролцон манай сайтад саналаа өгсөн нийт уншигчид, интернет хэрэглэгчиддээ Оlloo.mn сайтын хамт олны зүгээс талархлаа илэрхийлэхийн ялдамд та бүхэндээ өдөр бүр шинэ шинэ мэдээ мэдээллийг цаг алдалгүй хүргэж байх болно гэдгээ илэрхийлье.

Ц.Мөнхбаатар

Olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button