Бүлэг байгуулах гишүүдийн тоог нэмнэ

Нэг өдрийн дотор асуудлаа шийд гэсэн УИХ-ын даргын өгсөн үүргийн дагуу хоёр намын бүлгийн ажлын хэсэг уржигдар/Пүрэв гариг/ орой хуралдаж, тодорхой зөвшилцөлд хүрсэн аж. Тухайлбал зургадугаар сард УИХ-ын сонгуультай нийслэлийн Хурлын сонгуулийг хамт хийж болно гэжээ. Харин сум, дүүрэг, аймгийн ИТХ-ын сонгуулийг намар салгаж хийх гэнэ. Мөн УИХ, нийслэлийн ИТХ-ын сонгуультай хамтатган Үндсэн хуулийн зарим заалтаар ард нийтийн санал асуулга явуулахаар болсон аж. Түүнчлэн цөөнхийн бүлгийн завсарлага авах хугацааг хязгаарлахаар болсон байна. Эцэст нь УИХ-д бүлэг байгуулах гишүүдийн тоог нэмэх эсэх асуудлаар санал солилцсон ч тодорхой шийдэлд хараахан хүрээгүй гэнэ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button