Лифт, дээврийн төслөөр алдаршсан С.Эрдэнэ

Хоосон амлалт, хульхи бараагаар сонгогчдын тархийг боомилдог эрхмүүдэд оны босгон дээр баталсан Сонгуулийн хууль цэг тавьчихсанд түшээд унтууцаж явна. Тэр тусмаа халамж тодотголтой нөхөд тун ч дургүй байгаа. Учир нь удахгүй болох сонгуулийн сурталчилгааны кампанит ажлын үеэр сонгогчдоо юугаар хуурч, яаж молигодохоо мэдэхээ болиод буй улсын нэг нь Баянгол дүүрэг буюу УИХ-ын 25 дугаар тойрогт Ардчилсан намаас нэр дэвшин будилаантай ялалт байгуулсан С.Эрдэнэ. Парламентад ангийнхнаасаа бараг хагас жилийн хойно орж ирсэн тэрбээр улс төрд идэвхтэй зүтгэлтэйгээ харуулах гэж элдэв асуудал бүрт хушуу нэмж, хуруу дүрж явсаар бүрэн эрхийн хугацаагаа өндөрлөж буй юм. Нийслэлийн намын даргынхаа суудлыг журмын нөхөртөө алдсан хонзонгоороо Ардчилсан хүчний холбоог байгуулалцаж, удалгүй Шонхор нэртэй шинэ фракц ч өндөглүүлсэн.

С.Эрдэнэ гишүүнд хийж бүтээсэн ажил гэхээсээ хэрэлдэж, шүүхэдсэн баримт олон байх. Бага залуудаа, бас сүүлд нь энд тэндхийн дарга цэрэг байхдаа гээд шүүхийн хаалга татсан түүх арвинтай тэрбээр мөн л шүүхээр дамжиж байж парламентад орж ирсэн. Энэ түүний нэг насны хүсэл байсандаа ч тэр үү үүний төлөө чамгүй хүч, хөрөнгө зарж тэмцсэн. Гэхдээ түүнд дүүргийнхэн нь тийм ч ам сайтай биш. Тэрбээр Нийслэлийн Ардчилсан намын дарга, Нийгмийн даатгалын газрын дарга байхдаа ч хийж бүтээснээр тааруу, болж бүтэхгүй бүхэнд орооцолдож явсан гэж үздэгтээ ч тэр үү баянголчууд түүнийг гурвантаа бүдрүүлж байсан билээ.

Ангийнхаа нөхдөд эрүүгийн хэмээн цоллуулж явсан С.Эрдэнэ өөрийгөө тойрогтоо бүтээсэн зүйл арвинтай гэдэг. Харин сонгогчид нь тэс өөрийг өгүүлэх юм билээ. Энэ удаа түүний 2008 оны сонгуулийн амлалт хэр биелснийг сонирхож сонгогчидтой нь уулзлаа. Гэтэл УИХ дээр л том том ярихаас биш тойрогтоо хийсэн зүйлээр маруухан гэдгийг баянголчууд дамжуулж байна. Ядарсан зовсон хүмүүс хандахад өөрөөсөө займчуулж зөвлөөд гаргадаг гэнэ. Уг нь бол 25 дугаар тойргийнхон өрөвдсөндөө сонгосноос биш өөдтэй зүйл бүтээнэ гэдэгт итгээгүй юм байна. Тиймээс ч С.Эрдэнээс амлалт хүлээх биш өнгөрсөн дөрвөн жилийг хурдан дуусаасай л гэж тэсч ядан буй бололтой. Даахгүй нохой булуу хураахын үлгэрээр тэрбээр тун ч олон амлалт өгчээ. Нийгмийн өмнө тулгамдсан байгаль экологийн асуудлаас эхлээд бүх зовлон бэрхшээлийг шийдэхээр ханцуй шамлан УИХ-ын гишүүн болсон гэдэг. Гэтэл хэлсэн ярьснаасаа халтирч сонгогчдынхоо байрны гаднах хүүхдийн тоглоомын талбайг дээрэмдэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэрээр барилгын бизнес цэцэглүүлэх гэхчилэн таатай гэхээсээ таагүй мэдээллийн эзэн болсоор. Ердөө галцхан жишээ дурдахад л дүүргийнхээ X хороонд хүүгийнхээ нэрээр зургаан давхар байр бариулсан нь түүний нэр хүндийг навс унагаж орхижээ.

С.Эрдэнийг өмөөрөх хүн ч олон байна. Хууль тогтоох дээд байгууллагад хөл тавьсныхаа хэргийг гаргаж ахмад настныг халамжлах, нийгмийн халамж, цалин, тэтгэвэр нэмэгдүүлэхтэй холбоотой олон хуулийн төсөл дээр ажиллаж, батлуулж амжсан. Хөгшдийн магнайг хамгийн их тэнийлгэсэн нь цэргийнхний тэтгэврийн зөрүүг арилгах хууль. Иймээс огт хийсэн юмгүй гараа эвхэн, хувийн бизнесээ цэцэглүүлж явсан хэмээн хэтэрхий өрөөсгөл дүгнэж болохгүй гэсэн. Харин бүтээж босгосноор маруухан гээд зөөлхөн түншиж болно гэцгээж байна. Арга ядсан сонгогчид нь С.Эрдэнэ гишүүнд лифт гэсэн хоч өгчихсөн гэнэ. Лифт-ээр өөрийгөө тодотгосныг бодвол түүний дөрвөн жилийн дөрвөн тэрбум төгрөг орон сууцны лифт болж хувирсан бололтой. Гэхдээ урд хөршөөс угсарч босгодог ажилчидтай хамт авчирсан гэх юм билээ. Өөрөөр хэлбэл, С.Эрдэнэ гишүүний төсвөөс авсан мөнгө нас богино байж мэдэх хэдэн лифт л болж хувирсан. Үүнийг нь ашиглаж буй нь монголчууд болохоос ажил хийгээд ашиг олсон нь хятад иргэд гэсэн нь үнэний ортой ч байж мэдэх юм. Тэрбээр дүүргийнхээ II, III, IҮ,X, ҮI бичил хорооллын орон сууцны нийт 162 байрны 437 лифтийг эмчлэх гэж Засгийн газарт хүртэл асуулт тавьсан байдаг. Сэргэлэн гишүүний санаачилсан Дээвэр хөтөлбөрийг олон оршин суугч талархан хүлээж авсан. Дүүргийнхээ нийт орон сууцны дээврийг засч шинэчлэх ажлыг 2011 онд эхлүүлсэн гэдэг ч харамсалтай нь одоо сураггүй болсон гэж байна. Иргэдэд лифт, дээврээр найр тавьсан С.Эрдэнэ гишүүний талаар сонгогчид нь юу ярихыг сонслоо.

ТӨРИЙН ТҮШЭЭД БҮТЭХГҮЙ ЗҮЙЛ АМЛАДАГ

Амьдрал улам дордоод байна

XIҮ хорооны иргэн Ж.Жавзан

-Манайхаас Ц.Мөнх-Оргил, С.Эрдэнэ зэрэг гишүүн гарсан. Эрдэнэ гишүүн ядуу хүмүүсийг тусалж дэмждэг. Зовлонгоо яриад очиход тус болдог. ИЗНН-ын дарга Б.Энхбат болон УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин бидэнтэй огт уулзаагүй. Манай дүүргээс сонгогдсон гишүүд юм хийж байгаа ч бидний амьдрал дээшлээгүй улам дордоод байна.

Хэрэгжиж байгаа нь олон биш

XII хорооны иргэн Г.Мөнхцэцэг

-Дүүргийнхээ иргэдэд санаа тавьж, уулзаж ярилцдаг ч хийсэн ажил нь үр бүтээлтэй байж чаддаггүй. Сонгуульд гарахын тулд баахан хоосон амласан. Иргэдийнхээамьжиргааг сайжруулж, ажлын байраар хангана гээд л сайхан зүйл их ярьдаг. Гэтэл бодит амьдрал дээр хэрэгжихгүй юм. Орон сууцанд лифт тавьсан. Зарим нь эхнээсээ эвдэрч эхэлсэн. Юм хийж байгаа дүр эсгэж, ажилд хайнга хандаж болохгүй биз дээ.

Тойрогтоо ирэхээ больжээ

X хорооны иргэн Х.Рендо

-Ямар нэг зүйл амлаж гарах нь тодорхой. Гэхдээ амлалтаа биелүүлдэг байх хэрэгтэй. Манай төрийн түшээдийн дийлэнх нь бүтэхгүй зүйл амладаг. Тэр нь амьдрал дээр бодит ажил болж хэрэгждэггүй. Ядаж л үнэ зохицуулаад байж болно шүү дээ. Өргөн хэрэглээний барааны үнэ ард түмэнд дарамт болж, ядууруулж байна. С.Эрдэнэ гишүүн ойрд тойргоо эргээгүй.

Бодит зүйл амладаг байх хэрэгтэй

ХI хорооны иргэн Б.Лхамаа

-Амлалтаа биелүүлдэггүй гишүүн олон. С.Эрдэнэ гишүүн дүүрэгтээ багагүй бүтээлч юм хийж байгаа. Хамгийн гол нь манай хорооны орон сууцнуудад лифт тавьж өгсөн. Гол нь бодит зүйлийг амладаг байх хэрэгтэй. Иргэдийг худал сэнхрүүлж, хоосон амладаг хүмүүс нэр хүндгүй болдог. Дахин түүнд итгэл хүлээлгэх хэцүү.

Б.Аз, Н.Гариг

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button