Эзэн нь олдоогүй Дэлхийг донсолгосон гэмт хэргүүд

дэлхийг донсолгосон хавтаст хэргүүдийг тодруулжээ. Хамгийн гол нь өнөөдрийг хүртэл гэмт этгээд нь хэн байсныг тогтоогоогүй хэргүүдийг нэр дэвшүүлсэн аж.

ХҮЧИН ХОЧИТ ЖЭК

Ганц жилийн хугацаанд багаар бодоход таван бүсгүйн амийг хөнөөсөн хүчин хочит Жэкийг чухам хэн байсныг өнөөдрийг хүртэл цагдаа нар тогтоогоогүй гэнэ. Тэрээр 1888 онд Лондоны зүүн дүүргийн гудамжны биеэ үнэлэгч нарын дунд айдас авчирсан нэгэн байжээ. Түүнийг олж илрүүлэхээр олон зуун цагдаа, мөрдөгч нар ажилласан боловч нэг нь ч амжилт олоогүй юм. Түүний талаар бичсэн номын тоо АНУ-ын Ерөнхийлөгч нарын тухай номоос ч олон байдаг аж. Тухайн үеийн Лондоны цагдаагийн газрын нээсэн хавтаст хэргээс үзвэл тэрээр хохирогсдыг боомилж ухаан алдуулсныхаа дараа хоолойг нь хэрчдэг байсан гэнэ. Тэрээр ихэнхдээ хохирогчийн биеийн эд эрхтнийг авч сэгийг нь гудамжинд хаядаг байснаараа хамгийн хэрцгий алуурчин хэмээх цолыг хүртсэн байна. Хочоос нь үзэхэд түүнийг бүсгүйчүүдийг хүчирхийлдэг байсан мэтээр ойлгогддог ч үнэндээ тэрээр хэзээ ч бэлгийн хүчирхийлэл үйлдэж байгаагүй гэнэ. 100 гаруй жилийн түүхтэй уг хэргийн эзнийг өнөөдөр хүртэл хүн төрөлхтөн олоогүй байна.

БОСТОНЫ БООМИЛОГЧ

AНУ-ын Массачусеттс мужийн Бостон хотод 1962 оны зунаас 1964 оны нэгдүгээр сарын хооронд 13 бүсгүй бусдын гарт амиа алджээ. Хэдийгээр 1964 онд уг хэргийн гэм бурууг Алберт ДиСальво хүлээн зөвшөөрсөн ч тэрээр хөл дээрээ ч тогтож чаддаггүй сэтгэцийн хүнд өвчтэй нэгэн байв. Тиймээс шүүх түүнийг хожмоо цагаатгасан аж. 2001 онд Алберт ДиСальвогийн гэр бүлийнхэн хавтаст хэргийг нээж эрэн сурвалжлах ажиллагааг эхлүүлэхийг шаардсанаар өнөөдрийг хүртэл гэмт хэрэгтэн нь тодорхойгүй хэвээр байгаа юм. ДиСальвог шүүх хурлын үеэр яллагчийн тавьсан асуулт бүрт тэрээр тийм гэсэн хариулт өгсөн төдийгүй түүний эсрэг ямар ч нотлох баримт байгаагүй гэдэг аж. 1967 онд ДиСальвод бүх насаар нь хорих ял оноосон боловч хэдхэн сарын дараа түүнийг нэгэн хоригдол хөнөөсөн байна.

ХАР МАНДАРВАА ЦЭЦЭГ

Үргэлж хар өнгийн хувцсаар гангарах дуртай жүжигчин бүсгүй Элизабет Шорт буюу Хар мандарваа цэцэг-ийг хөнөөсөн этгээд хэн байв. Юуны түрүүнд түүний амийг хөнөөх болсон шалтгаан нь олны дунд олон янзын хувилбараар амнаас ам дамжин тарсан байдаг. Тухайлбал, хэдийгээр бүсгүй хүн боловч түүнийг Мерилин Монротой янаг амрагийн харилцаатай байсан тул түүний нөхөр Жорж Нөүлтон хөнөөсөн байж болзошгүй гэдэг. Ямартай ч түүний хавтаст хэргийн эхний хуудсуудыг сөхвөл 1947 оны нэгдүгээр сарын 15-нд Элизабет Шортын цогцсыг траншейний нүхнээс олсон байна. Түүний биеийг хоёр хэсэг болгон тасдсанаас гадна бүх бие нь хөх няц болсон байжээ.

Д.Б.КҮҮПЕР

Үйлдсэн гэмт хэрэг, хоч нэр, ам зураг нь тодорхой боловч уг этгээд хэзээ ч олдоогүй нэгэн. 1971 оны арваннэгдүгээр сарын 24-нд Д.Б.Күүпер буюу Дэн Күүпер гэгч этгээд нисэх онгоц барьцаалан барьцааны 200 мянган ам.доллар шаардаж аван зугтаажээ. Түүний царайг онгоцонд байсан 30 гаруй хүн харж, тогтоосон төдийгүй ам зураг нь түүний бодит төрхтэй тун адил болсон ч энэ этгээд усанд хаясан чулуу мэт алга болжээ. Тэрээр Боинг 727 маркийн онгоц барьцаалан 200 мянган ам.долларыг зөвхөн 20-тын дэвсгэртээр бүрдүүлэн авсан байна. Чикагогоос Нью-Йорк хүрэх нислэгийн үеэр тэрээр мөнгөө аван агаарын шүхэр ашиглан онгоцноос үсэрсэн аж. Гэмт хэргийн түүхэнд ганцаараа хамгийн их мөнгө дээрэмдсэн төдийгүй өнөөдрийг хүртэл баригдаагүй этгээдээр түүнийг тодруулсан байна.

А.Болд

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button