Монголоо хайж байна

Намайг хүмүүс дуу цөөтэй гэдэг. Харин би ярьж эхэлвэл тэдэнтэй адил хагас солиотой хэлээр ярих учраас чимээгүй байхыг илүүд үздэг.

Хэн нэгэн хилийн цаана гурав алхаад эргэж хараад миний танихгүй хэлээр бувтнаж гардаг. Харин тэр энд миний хэлээр, миний ертөнцөд инээлддэг байсан. Одоо түүнтэй юу ч ярьж чадахгүй, ганц ч үгийг нь ойлгохгүй байна. Чих бөглөөтэй боловч нүд нээлттэй. Тиймээс сонсохыг, ярихыг маш их хүсч байна.

Тэгээд маш их уурлахдаа П гэж чангаар хашгирдаг. Дараа нь би ч бас түүнтэй адил гэдгээ ойлгодог. Тиймээс өөрийгөө Монгол гэдгийг батлахын тулд загас шиг анир чимээгүй байхыг хичээж байна.

Ус урсана, сөрж үзнэ. Дийлэхгүй учраас дагаж урсана. Ингэж амьдарсаар бид Монголоо хаа нэгтээ гээж орхижээ. Түүх, соёл, ёс заншил, удам судар хэл, яриа бүгдийг хаячихсан байна. Зүгээр л дуртайгаа, сонсож хүссэнээрээ чалчих болж. Хэдэн өөр төрлийн үг нэг амнаас зогсоо зайгүй цувархад, тэсвэр алдаж тэсрэхдээ одоо боль гээд хэлэх гэтэл би ямар ч Монгол үг мэдэхгүй болчжээ. Тэдний хэлээр ярьсан болиоч гуйж байна гэлээ. Намайг шоолж, тэнэг…. мэт л харьцлаа. Одоо би яах вэ? Хэн намайг сонсож хэдэн үгээ зөв холбох вэ. Хамгийн зөв шийдвэр өнгөрсөнд гээсэн Монголоо хайя.

Л.Тамир

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button