С.Зориг агсанд Ардын баатар цол нэхэн олгоё

С.Зоригийг монголчууд ардчиллын эцэг гэдгийг нь амьд ахуй цагаас нь хүлээн зөвшөөрсөөр ирсэн билээ. Монгол Улсын Ерөнхийлөгч өө, УИХ-ын эрхэм гишүүд ээ, социалист үзэл суртлаар 70 жил амьсгалсан БНМАУ-д хувьсгал эхлүүлж, ардчилсан нийгмийг амь насаараа цогцлоон бүтээсэн Санжаасүрэнгийн Зориг агсанд Ардын баатар цол нэхэн олгоё. С.Зориг агсантай мөр зэрэгцэн тэмцэж, ардчиллыг бий болгосон УИХ-ын гишүүн Э.Бат- Үүлд Ардын баатар цол олгосон. Монголчууд Э.Бат-Үүлээс Ардын баатар цолыг тийм ч их харамлаагүй.

Тэгвэл С.Зориг агсанд энэ цолыг нэхэн олгоход алуурчдаас өөр дургүйцэх монгол хүн гарахгүй биз ээ. С.Зориг агсныг Э.Бат-Үүлээс дутуу гавьяа байгуулсан гэж хэн ч хэлэхгүй. Тоолбол нас чацуу, төөлбөл бие чацуу Монголоо гэх сэтгэлтэй нэгэн үеийн эрч хүчтэй залуус Шинэ Монгол- ыг бий болгож чадсан. Энэ бүхний үнэ цэнийг С.Зориг амь насаараа төлсөн билээ. Тэгэхээр Ардчилал гэдэг үнэт зүйлийг амь насаараа сольсон С.Зориг агсанд Ардын баатар цол нэхэн олгож яагаад болохгүй гэж.

Угтаа бол Э.Бат- Үүл Ардын баатар цолыг С.Зоригийн дараа авах ёстой байв. Харин С.Зориг энэ цолыг төрөөс ингэж гуйлгаж, нэхүүлж, бичүүлэлгүйгээр хүртэх эрхтэй нэгэн билээ.

С.Зориг агсны 50 насны ой өнгөрсөн баасан гарагт буюу дөрөвдүгээр сарын 20-нд тохиосон. Түүний хөшөөнд хүндэтгэл үзүүлэхээр гэр бүл, хамаатнууд, хамт тэмцэж явсан партизанууд болон намын нөхөд, хайрлан хүндэлдэг монголчууд ирсэн байв. Тухайлбал, талийгаачийн дүү УИХ-ын гишүүн С.Оюун, УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл, Г.Батхүү, Ч.Сайханбилэг, С.Баярцогт, МоАХ-ны гишүүн Дарь.Сүхбаатар зэрэг хүмүүс иржээ. 50 насны ой гэдэг утгаараа ч тэр үү өмнөх жилүүдээс арай олон хүн ирсэн харагдана лээ. Гэхдээ урьдын л адил хөшөөнд нь цэцэг өргөж, хайрлаж хүндэлдэг байсан, ардчиллыг бүтээсэн хүн гэхчлэн тус бүртээ ярилцлага өгч байсан. Өөрөөр хэлбэл өмнөх 14 жилийн турш ярьсан зүйлээ л давтсан. Хэн ч шинэ зүйл хэлсэнгүй.

Тиймээс энэ хүмүүст хандаж хэлэхэд үнэхээр л С.Зориг агсныг хүндэлж, бүтээсэн байгуулсан гавьяаг нь үнэлж, дурсаж явдаг юм бол Ардын баатар цол нэхэн олгохыг уриалаач гэж хэлье. Ардын баатар Э.Бат-Үүл ардчиллын үнэ цэнийг амиараа сольсон журмын анддаа Ардын баатар цол нэхэн олгох асуудлыг идэвхийлэн дэмжинэ гэдэгт Монголын ард түмэн итгэж байна.

Хэдийгээр С.Зориг агсны хэрэг илрэлгүй 14 жил болсон ч, түүний амь насаараа бүтээсэн Ардчилсан Монгол Улс үеийн үед оршин тогтнох болно.

Би Монгол хүний саруул ухаанд итгэдэг

С.Зориг.

Б.Даваахүү

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button