Хоёр шатны сонгуулийг салгаж явуулна

Өөрөөр хэлбэл сонгуулийн тогтолцоон дээр эрх баригчид тохиролцоонд хүрэхгүй гэдэг дүр зураг харагдах болсон. Тэгвэл саарал ордноор хоёр сонгуулийг салгаж явуулах эцсийн аман тохиролцоонд хүрчээ. Товчхондоо АН-ын зүтгүүлсэн аймаг, нийслэлийн хурлын сонгуулийг УИХ-ынхтай хамт, сум, дүүргийн хурлын сонгуулийг намар хийнэ гэдэг санал нь олонхын дэмжлэг авч чадахгүйд хүрэв. Энэ нь нэг талаараа УИХ-ын даргын зүгээс намын бүлгүүд саналаа нэгтгэж чадахгүй бол товчлуураар шийднэ гэсэн нь асуудлыг МАН-ын талд шийдэхэд хүргэв бололтой. Өнгөрсөн долоо хоногийн байдлаар хоёр намын бүлгээс гарсан ажлын хэсгүүд тодорхой зөвшилцөлд хүрээгүй нь УИХ-ын даргын зүгээс гаргасан шийдвэрийг дагахад хүргэж, хоёр шатны сонгуулийг салгаж явуулахаар болжээ.

Хэрвээ ийм байдал үүсвэл олонх гэдэг утгаараа МАН-ын талд асуудал шийдэгдэх нь дамжиггүй. Тиймээс хоёр сонгуулийг салгаж явуулахаар болжээ. Харин МАН-ынхны хувьд парламентад олонх гэдгээрээ хүч түрэх нь хэн хүнд ойлгомжтой. Мөн нийслэл, аймагт нэр дэвшигчдийн ихэнх нь УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн багт ажиллана. Тиймээс сонгуулийн багт ажиллах нөхдүүдийн хүч тарамдана гэх зэрэг олон шалтгаанууд бий учраас ийнхүү анхны байр сууриар хүчээр асуудлыг шийдэхээр болжээ.

Харин АН-ын хувьд аймаг, нийслэлийн хурлын сонгуулийг хамт явуулна гэдгийн цаана орон нутгийн сонгуулийн хуулийн цоорхойг ашиглах гэсэн санаархал нь илт цухалзаж буй нь оргүй зүйл биш. Тиймээс АН-аас гарсан ажлын хэсгийнхэн дээрх цоорхойг сиймхийчлэхийг юу юунаас илүү хүснэ. Босоо тогтолцоотой намын удирдлагатай. Тиймээс УИХ-д нэр дэвшигчийнхээ далбаан дор сонгогдчих гэсэн санаархал нь хоёр сонгуулийг хамт явуулна хэмээн улайран зүтгэхэд хүргэсэн.

Хэдийгээр МАН-ын гишүүдийн зүгээс АН-ынхны саналыг нүүрэн дээрээ татгалзаж буй байдал гаргаж байгаа ч битүүхэн зөвшөөрөгсөд цөөнгүй. Харамсалтай нь намынхаа бодлогод зангидагдсан гишүүд алхам ч холдож чадахгүй хий дэмий л бүлтэлзэж, парламентад олонх гэдэг сүр хүчийг үзүүлэхэд хүргэжээ. Гэтэл сонгуулийг товлон зарлах хугацаа юу юугүй хаяанд ирчихсэн. Бэлтгэл ажил нь тодорхойгүй гэх мэтээр ар араасаа уягдах ажлууд цөөнгүй ундарч гарч ирээд байна.

ҮХЦ-ийн шийдвэрийг хүлээж авахгүйгээ мэдэгдэж, гулсах заалт нь байхгүй болчихсон. Цахим үнэмлэхний асуудал гацсан. Сонгуулийг шинэлэг маягаар өгөх гэсэн мөрөөдөл нь эхнээсээ хөөс болон замхарсан. Хамгийн наад зах нь цахим иргэний үнэмлэхний асуудлыг хоёр нам дундаа бөмбөг шиг өшиглөсөөр сүүлдээ хэн нь хариуцлага хүлээх нь мэдэгдэхгүй ажил ч урагшилсангүй. Гэх мэтээр 2008 онд улстөрийн намуудын ам, өчгөө өгөн байж хамтарсан Засгийн газар байгуулж гурван жил гаруй айл гэр болж тоглосны зэс цухуйж эхэллээ. Товчхондоо хариуцах эзэнгүй хий улстөржилтийн балгаар хуучин иргэнийхээ үнэмлэхтэй, жилд хоёр удаа сонгууль өгч нэг удаа төр барих эрхээ монголчууд урьдынхаараа эдлэхээс өөр замгүйд хүрэх нь. Ийнхүү цонхны цаанаас чихэр долоолгодог улстөрчдийн амны зоргоор бурсан Сонгуулийн шинэчлэл гэдэг ээлжит нэгэн жүжигт хууртсан монголчууд хөөрхий гэдгийн үлгэр л болон хоцрох дүр зураг илт тодорхой боллоо.

Б.Туяацэцэг

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button