МАН-ын эсэргүү гишүүд, АН-ын эрх ашиг хоёр нэг цэгт давхацлаа

болж, өнгөрсөн долоо хоногт УИХ-ын нэгдсэн чуулган ганцхан удаа хуралдав. АН-ын бүлэг Орон нутгийн сонгуулийг цуг явуулна гэсэн шаардлагаасаа бага зэрэг ухарч, аймаг нийслэлийг хамт үлдээх санал гаргасан ч МАН татгалзсан хариу өгсөн. Чуулган завсарлаж, аль аль тал нь аргагүй байдалд хүрэхийг л хүлээгээд байгаа ч юм шиг. Тийм л юм бол яах гэж энэ асуудлыг дараалал дайруулан хэлэлцэх асуудлын жагсаалтын эхэнд оруулж ирсэн юм бэ гэж бухимдах хүмүүс олон байна. Байгаль орчны багц хууль, Инновацийн хууль гээд батлах зайлшгүй шаардлагатай хуулиуд энэ чуулганаар батлагдахгүй нь. Мэдээж улс төрийн намуудад өөрийн сонирхол бий. Гишүүд ч гэсэн өөрийн сонирхолтой.

Гэхдээ Монгол Улсын эрх ашиг бүхнээс дээгүүрт тавигдах ёстой юм. АН, МАН-аас Парламентад суудалтай, суудалгүй бусад намууд бүгд ийм байр суурийг илэрхийлж байгаа юм. Өнгөрсөн долоо хоногт таамаг шахуу байсан мэдээллүүд эхнээсээ ил болж эхлэв. Юуны түрүүнд МАН дотроо хагаралтай байгаа гэсэн мэдээлэл үнэн боллоо. Намаасаа гарч МАХН-д орно гэгдэж байсан Ч.Улаан, Д.Тэрбишдагва, Р.Раш, Д.Загджав нарын гишүүд ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийг огцруулах шаардлагыг албан ёсоор тавьсны дараа энэ бүхэн ил болсон юм. Дээрх гишүүд 2012 оны дөрөвдүгээр сарын 12-13-нд шилжих шөнө Монгол Улсын

Ерөнхийлөгч асан Намбарын Энхбаярыг баривчлах явцдаа цагдаагийн байгууллагын бие бүрэлдэхүүн Гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, нийгмийн хэв журам хамгаалах, иргэдийн амгалан тайван амьдрах нөхцөлийг хангах үндсэн чиг үүргээ умартан, Монгол Улсын Үндсэн хуулийг ноцтойгоор зөрчиж, Монгол Улсын Их Хурлын бүрэн эрх, Монгол Улсын Их хурлын гишүүний хуулиар тусгайлан хамгаалагдсан эрхэнд халдсан гэмт үйлдэл өдөөсөн. Энэ буруутай үйлдлийн улс төр, ёс зүйн хариуцлагыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж хүлээх ёстой гэсэн утгатай бичгийг УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд хүргүүлсэн юм.

Үүний дараа Ардчилсан нам цахим үнэмлэх хэвлэхтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийж, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийг огцруулж, оронд нь өөр хүнийг томилох хэрэгтэй гэсэн байр суурь илэрхийлсэн. Өөрөөр хэлбэл, дээрх гишүүдийг дэмжинэ гэдгээ далдуур илэрхийлээд авсан. Энэ хоёр субъект өөр өөр учир шалтгаанаар хоёр асуудалд санал нэгдэж болох юм гэсэн хардлага төрж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, бие биенийхээ эрх ашигт үйлчилнэ гэсэн үг. Энэ үйл явдлын дараа байдал эвгүйтэж мэдэхийг ойлгосон МАН-ын генсек У.Хүрэлсүх, эсэргүү гишүүдийн төлөөлөгч Ч.Улаантай тусгайлан уулзсан гэх мэдээлэл байна.

Хэрвээ АН энэ долоо хоногт Орон нутгийн сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхээс бултахгүй бол асуудал ойлгомжтой болно. Гэхдээ үүнээс өмнө Ц.Нямдоржийг огцруулах асуудлыг ч хэлэлцэж магадгүй юм. Ямар ч гэсэн Чуулган эхэлснээс хойш бий болоод байсан мухардмал байдлыг шийдэх гол угтвар нөхцөл өнгөрсөн долоо хоногт бий болох шиг боллоо. Парламентад суудалгүй бусад намуудын тухайд асуудал яаж эргэхийг ажиглацгааж байна. МАХН-ын зарлаад байсан Тэмцлийн хурц хэлбэр өнгөрсөн долоо хоногт эхлэх учиртай байсан ч яагаад ч юм бэ эхэлсэнгүй. Л.Цог, Н.Удвал нарыг баривчилна гэсэн бор шувуу ниссэнээс болсон ч байж болох.

Нэгэнт МАХН дуугүй байсан учир тэдний далбаан дор нэгдсэн бусад намууд бас нам жим өнгөрлөө. Гэхдээ аймгуудад Н.Энхбаяраараа улс төр хийсээр байгаа бөгөөд энэ ажил нь сонгуулийн кампани эхлээгүй байхад сурталчилгаа хийсэн гэж буруутгаж ч болохоор хэмжээнд явагдаж байна билээ.

Х.БАТСАЙХАН

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button