ОХУ-аас манай улсын гурван оюутныг албадан гаргахаар болжээ

Тэднийг энэ сарын 10-11-нд шилжих шөнө зочид буудлын ойролцоо пиво ууж байхад нь хуулийн дагуу баривчилсан юм. Харин цагдаагийн байгууллагаас шинжилгээнд хамруулж, мансууруулах бодис хэрэглээгүй болохыг тогтоосон ч тус хотын аюулгүй байдлын зөвлөлөөс Засаг захиргааны хэв журам зөрчсөн гэж үзээд ОХУ-аас албадан гаргах шийдвэр гаргажээ. Мөн их сургуулийн удирдлага, оюутнууд Монголын оюутнууд хар тамхи татаагүйг батлан даая. ОХУ-аас албадан гаргахгүй байхыг хүсье гэсэн ч хүсэлтийг хүлээж аваагүй байна. Түүнчлэн тус хотоос сонгогдсон Думын гишүүн хүртэл Монгол Улсын гурван оюутныг ОХУ-аас албадан гаргахгүй байхыг хүссэн ч нааштай хариу өгөөгүй ажээ. Ийнхүү монгол оюутнууд мансууруулах бодис хэрэглээгүй гэдгээ бүрэн дүүрэн нотолж чадаагүй учраас тун удахгүй эх орондоо ирэхээр болжээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button