МАН чихэлдсэн, АН эзгүйрсэн Дундговьд хэн нь гоцлон дуулах бол

Цойлоод гараад ирэх бусдаас тасархай хүн байхгүй. Том хоёр намаас энэ тойрогт хэн хэн уралдах бол гэсэн таамаг олны дунд тодорхой нэр усгүй яваад л байна. Тэнд хамгийн халгаатай хүн Мон уран-ы Б.Наранхүү. Нэртэй, нутгийн, мөнгөтэй энэ эрхэм аль ч намаас мандат гуйхгүй. Бие даасан бусаддаа гол өрсөлдөгч болно.

МАН 2008 ОНД ЯЛСАН

Миний тойрогт санаархах хэрэггүй гэж УИХ-ын гишүүн Р.Раш хэлсэн удаатай. Тэр энэ үгийг айсандаа хэлсэн үү эсвэл тийм ам бардам байгаа юм болов уу. Залуучуудын амыг нь барих ч Х.Наранхүүг хааш нь няслах гэж байгаа юм бол. Магадгүй тэр хоёрын хувьд аль эрт тохиролцсон байж болох юм. Төмөр зам-аар овоглогдож улс төрд буурь суусан тэрбээр хоёр ч удаа Дундговиос УИХ-д зовлон багатай сонгогдсон. Тийм болохоор Р.Раш дахин шаанс гарч магадгүй гэж бодсон бололтой. Хэдэрлээд байдаггүй ч хэлэх үг нь жинтэй буудаг түүнийг Баянгол дүүрэгт нэр дэвших тухай яриа олны салхинд хийсч л явсан. Магадгүй л юм. Энэ дүүрэгт төмөр замд ажилладаг өчнөөн мянган оршин суугч бий. Нутгаасаа жийгдэх юм бол төмөр замаа бараадах нь түүнд ашигтай л даа. Р.Раш Дундговь аймагт нэртэй ч тэгтлээ алдаршаагүй нэгэн. Голыг нь бариад уначихгүй яваа хүн. Эндээс харахад Р.Рашийг дундговьчууд дахин хүлээж авч ч магадгүй. Хэрвээ Р.Рашийг дэвшихгүй бол Х.Наранхүү Дундговийг зорьж магадгүй.

Эрдэнэт үйлдвэрийн захирал, Үйлдвэр худалдааны сайд гэх зэргээр төрийн томоохон суудалд тухлаж үзсэн. Р.Рашийгаа бодвол сийрэг толгой, залуу хоёр хүн. Х.Наранхүү бол …Эхийнхээ хээлэнд зарагдсан унага Ижлээ орхин нутгаа даа гүйж яваа.. хүн. Ганц Х.Наранхүү ч гэлтгүй дээ. Сонгууль болонгуут гэнэт нутаг тогтоолгон аав, ээж, эмээ, өвөө, тэр бүү хэл би танай нутгийн хүргэн гэж яваа олон хүн бий. Хаанаас ч юм бэ гэнэт гараад ирсэн Х.Наранхүүг 2008 онд Дундговийнхон дугуйлаад л явуулсан. Магадгүй сайд даргын суудалд олон жил суусан болохоор сайн хүн байх гэсэн монгол сэтгэлээр түүнийг УИХ-д илгээсэн байх. Гэхдээ Х.Наранхүү Р.Раш гишүүн шиг нэр дэвшинэ гэдгээ албан ёсоор хэлээгүй байгаа. Юуны учир тэрбээр өнөөдрийг хүртэл ам жимийгээд явна. Арай автоматаар сонгогдох магадлалтай 28-д орчих санаа агуулж яваа юм биш биз. УИХ-д суух хугацаанд ямар ч л байсан Х.Наранхүү гэж энэ үү гэхээр ил гарч ирсэнгүй. Далд улстөрчийн далд санаа одоо хүртэл ил гараагүй явна. Уг нь Х.Наранхүү нийслэлээс нэр дэвшвэл илүү боломжтой байж болох юм. Түүнд мөнгө бол байгаа харин олны дунд нэр хүнд өндөр үү гэдэг нь эргэлзээтэй юм.

Тус аймагт дэвших сонирхолтой яваа дараагийн хүн бол НАБ ХХК-ийн захирал Б.Амарсанаа. Түүнийг дундговьчууд гар­гаад ирж магадгүй дүр зураг сүүлийн үед ажиглагдах болсон. Энэ тэр хүний халаасных гэж яригддаггүй нэр цэвэр улс төрд шинэ залуу хүн. МАН-ын НАМОХ-ны ерөнхийлөгч, Дундговь аймгийн Оюутан залуучуудын холбооны ерөнхийлөгч, Чагдаржав сан-гийн тэргүүн, НАБ компанийн захирал гээд олон төрлийн албан тушаалтай. Тийм ч учраас хэн хүний нүдэнд ажил хэрэгч харагддаг байх. Харин түүнийг дундговьчууд Богдхаант Монгол Улсын Сангийн хэргийг эрхлэх анхны сайд Г.Чагдаржав агсны удмын хүн гэдгээр нь сайн таньдаг юм билээ. Б.Амарсанаа ч нутагтаа Г.Чагдаржав сайдын хөшөө дурсгалыг босгож мөнхжүүлсэн. Тийм болохоор Б.Амарсанаа нэр дэвшвэл Ардын намд нэг суудал чирээд ирж мэдэх л юм.

Харин сүүлийн үед Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Цогтбаатарыг Дундговьд нэр дэвшиж магадгүй гэх цуурхал тараад байгаа. Хагас жилийн баталгаат хугацаатай сайдын суудалд заларсныг бодоход тэрбээр нэр дэвшиж магадгүй юм. Харин Дундговьд гэдэг нь юу бол. Түүнд зай ч олдоход бэрх.

АН 2008 ОНД ЯЛАГДСАН

Ж.Наранцацралтаас хойш Дундговьд нэр төртэй хүн АН-аас гарч ирээгүй. Түүнийг 2008 оны сонгууль батална. Б.Дэлгэрмаа бол АН-д нэр хүндтэй өмнө ч гишүүн сууж байсан хүн. Харамсалтай нь өмнөх сонгуульд Дундговьд унасан. Унасандаа их шаралхсан. Түүнийг уур хорслыг нь дарах гэж АН-ын зарим гишүүд хэсэгтээ бөхийсөн. Тэрбээр Норовбанзад гэж бишрэн шүтдэг мөртлөө охин нь нэр дэвшиж байхад яагаад тоодоггүй юм гэж хашгирч байсан удаатай. Харин тэрбээр энэ сонгуульд нэр дэвшихгүй. Сингапур руу Элчин сайдаар суухаар ниссэн. Хэрвээ байсан бол Р.Раш гишүүн шиг Миний тойрогт санаархах хэрэггүй гээд хатуухан үг хэлж харц чулуудаад сууж байх байсан биз.

Ингээд л Дундговьд АН-аас нэр дэвших хүнгүй болсон юм даа. Өнгөрсөн сонгуулиар нэр дэвшээд унасан нэг хүн бий. Тэр нь Газрын харилцаа, геодез, зураг зүйн газрын дарга Ц.Ганхүү. Б.Дэлгэрмаа тэр хоёр хамтарч хүчин зүтгээд Р.Раш, Х.Наранхүү хоёрт мад тавиулсан юм. Энэ удаа дэвшихгүй бололтой. Хэрвээ дэвших байсан бол Сонгуулийн тухай хуулиар төрийн албанд энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хойш ажиллахгүй байх заалттай. Ний нуугүй хэлэхэд тэр нь ч дээр биз. Боломж хоёр байхад унасан хүн нэг дээр яах нь тодорхой биз. Гэхдээ бусдыгаа бодвол өмнө нь нэг үзээд алдсан хүн дахихад болохгүй юу байх вэ дээ.

Дундговьд нэр дэвшиж магадгүй хүмүүсийн тэргүүн эгнээнд Ж.Наранцацралт агсны хүү Соёмбо давхиж яваа. Аав нь ҮШН-ыг байгуулсан ч тэрбээр АН-д гишүүнээр элссэн. Харин АН-ынхан түүнийг ҮЗХ-доо оруулаагүй. Нэр хүндтэй улстөрчийн хүү ч гэлээ АН-д жаахан нүд үзүүрлэгдэж яваа гэх үгийг эцэгтэй нь ойр дотно явсан улстөрчид хэлдэг юм билээ. Тэрбээр аавынхаа нутгаа гэсэн үйл хэргийг үргэлжлүүлнэ хэмээн Наранцацралт сан-г үүсгэн байгуулсан. Сангийн шугамаараа ч Дундговьд тодорхой ажил хийсэн залуу. Сайхан эцгийн нүүр түүнд бий. Харин зоригтойхон явбал Дундговийн ганц суудалд Н.Соёмбо сууж ч мэдэх л юм. Энэ удаа биш юм аа гэхэд ирэх сонгуулиуд түүнийг хүлээж байгаа.

Н.Соёмбо нэр дэвшихгүй бололтой. Оронд нь хэн гэж. Ардчилсан намын Хүний нөөцийн хэлтсийн дарга Б.Ургамалцэцэг гэдэг жинтэй улстөрчийн баг өмсчихсөн ойр хавийнхаа айлаар орж гарч явааг саахалтынх нь хүн хэллээ. Багш ламыг эзгүйд банди галзуурна гэдэг шиг Дундговьд олигтой улстөрч АН-аас байхгүй болохоор намд нягтлан байсан хүүхэн нэр дэвшинэ гээд гүйж яваа нь энэ. Түүнийг Алтангадас угшилтай гэх юм билээ. Овоодоо нэгэнд ч болтугай харьяалагдаж байвал. Тэр ч бүү хэл Н.Алтанхуягийн баруун гар гэх яриа байдаг. Зарим нь түүнийг Н.Алтанхуягийн өөр гар нь хэмээн шивэр авир ярьдаг. Хэн мэдэхэв. Дэвшчих хүнгүй газарт Б.Ургамалцэцэг жаахан ургаа л биз. Соёоолж амжихгүй л болов уу. Түүнийг улс төрийн туршлага байхгүй намын даргаар татуулсан гэж намын нь хүүхнүүд дургүй байдаг юм билээ. Бурхангүй газарт бумба галзуурдаг хойно. Өөр хүн байхгүй юм чинь муу хэлээд яалтай билээ.

Дундговьд үнэхээр АН нэр дэвшүүлэх хүнгүй болжээ. Боломжтой нь Б.Мөнхболор гэх залуу. Тэрбээр ҮЗХ-д орчихсон. Намдаа хандивын мөнгө төгрөг шидчихсэн. Тэр бүү хэл Мөнхболор-Дундговь сан байгуулчихсан яваа. Дөнгөж 30 хүрч яваа энэ залуу ЗТБХБ-ын гурван сайдад зөвлөхийн ажил хийж явсан нөхөр. Эдгээр нөхөд явахгүй бол шаварт унасан шарын эзэн хүчтэй гэдэг шиг Аймгийн Ардчилсан намын дарга С.Од-Эрдэнэ магадгүй юм.

Л.Цэрэнжаргал

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button