З.Буяннэмэх бүх насаараа үнэгүй нисэхгүй

авиа компани бүх насаар нь үнэгүй нисэх эрхээр шагнасан гэсэн мэдээлэл тарсан. Гэвч энэ мэдээлэл худал болохыг Катай Пэйсифик компаниас мэдэгджээ. Мэдэгдэлд Катай Пэйсифик компани, хэвлэл мэдээллээр цацагдсан тус компанийн CX712 дугаарын нислэгт гарсан хэрэг явдлыг терроризмтэй холбоотой гэх ямар нэг баталгаа байхгүй. Бид онгоцонд гарсан халдлагын үед дэмжлэг үзүүлсэн зорчигчдод гүнээ талархаж байна. Харин авиа компани нь хэнд ч амьдралынх нь туршид үнэгүй нисэх эрхийг олгоогүй гэсэн байна.

Үйл явдлын талаар Бангкок Хонгконгийн чиглэлийн нислэг Хонгконгийн Олон Улсын нисэх буудалд ойртох үед нэгэн зорчигч нисгэгчдийн кабинд халдах оролдлого гаргасныг багийн бусад гишүүд болон хоёр зорчигчдын хамтаар зогсоосон байна. Энэ талаар тэр даруй Хонгконгийн Олон Улсын нисэх буудалд мэдэгдсэн. Газардсаны дараа зөрчил гаргасан зорчигчийг цагдаа нарт хүлээлгэн өгсөн. Нислэгийн багийн нэг гишүүн бага зэрэг бэртсэнийг эмнэлэгт хүргэж зохих арга хэмжээг авсан. Дэмжлэг үзүүлсэн хоёр зорчигч мөн бага зэрэг гэмтсэн ч эмнэлэгт очих шаардлагагүй байсан. гэсэн мэдээллийг Катай Пэйсифик компаниас өгчээ.

Эх сурвалж www.cathaypacific.com

Л.Тамир

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button