Шинэ төмөр замын ажлыг тавдугаар сарын 15-нд эхлүүлэхээр ажиллаж байна

-Эрдэнэс Таван толгой компанийн хувьцаанаас иргэн бүрт 1072 ширхэгийг эзэмшүүлэхээр болсон. Үүнийг намуудын амлалтын мөнгөтэй хольж хутгах нь зөв алхам мөн үү?

-УИХ, Засгийн газраас Эрдэнэс Таван толгой -н хувьцааг яаж эзэмшүүлэх, хэрхэн хуваарилах талаар тогтоол шийдвэрүүд гарсан. Гэтэл хувьцааны үр дүн гарахаас өмнө зарим хүмүүс мөнгөө авах зайлшгүй шаардлагатай байна. Ахмад настнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүмүүнлэг талаасаа бодож, эхний ээлжинд бэлэн мөнгө өгөх нь зүйтэй. Амьд сэрүүн дээрээ өвөг дээдсийнхээ үлдээсэн эрдэс баялгаасаа хувь хишиг хүртэх нь зүйтэй.

-1072 ширхэг хувьцааг шууд нэг сая төгрөгтэй дүйцүүлэх нь хувьцааны бодит ханшид хүрэхгүй гэж үзэх хүмүүс бий?

-Нэрлэсэн үнийг дунджаар тооцоход 1072 ширхэг нь нэг сая төгрөг болж магадгүй гэж үзсэн. Ер нь хувьцааны нэрлэсэн үнэ тийм ч чухал биш. Үүнийг үр ашигтай зарцуулах л чухал. Таван толгойн ордыг үр ашигтай байлгая гэвэл юуны өмнө одоогийн хийхээр төлөвлөж буй дэд бүтцийн ажлуудаа яаравчлах хэрэгтэй. Машинаар нүүрс зөөх нь байгаль орчны төдийгүй, эдийн засгийн үр өгөөжгүй асуудал. Тиймээс хамгийн түрүүнд төмөр замаа барих шаардлагатай. Урагш болон зүүн тийшээ гарах замаа тавиад нүүрсийг эцсийн хэрэглэгчид хүрэх боломжийг бүрдүүлэх хэрэгтэй. Энэ тохиолдолд Таван толгойн хувьцаа тооцоолсноос илүү өсөх болно. Тэгэхгүй бол олж байгаа жаахан ашгийнхаа 50 хувийг нь тээвэрт зарцуулсаар байгаад таарна. Тухайлбал, нэг тонн нүүрсийг 120 ам.доллараар зарлаа гэж бодъё. Эндээс 40- 50 долларыг нь тээврийнхээ зардалд өгнө. Гэтэл тээврийг голдуу хятадууд хийж байна. Дээрээс нь бензин шатахуунаа ОХУ-аас авна. Ингээд бодохоор эцсийн дүндээ бидний гар дээр хэдэн төгрөг ирэх нь тодорхой.

-Цахилгаан станцтай болчихвол хувьцааны үнэд мөн нөлөөлөх үү?

-Тэгэлгүй яах вэ. Таван толгойгоос коксжих нүүрсийг нь ялгаж экспортод гаргахад эрчим хүчний нүүрс үлдэж таарна. Үүнд тулгуурлан Таван толгой ордод цахилгаан станцаа яаралтай барих хэрэгтэй. Дээрээс нь БНХАУ-аас цахилгаан авч байгаа Оюу толгойд нийлүүлэх хэрэгтэй. Энэ хоёр том төслийг хэрэгжүүлчихээд Таван толгойн хувьцаа аяндаа өсөөд ирнэ. Хувьцааг олон улсын хөрөнгийн биржид гаргавал болдог юм шиг ойлгож болохгүй. Гадаадын хөрөнгө оруулагчид хамгийн түрүүнд энэ уурхай ашигтай ажиллах нь уу гэдгийг харна. Ашигтай ажиллаж байгааг дэд бүтэц, бүтээн байгуулалтаас харж дүгнэнэ. Эдгээр шалгуур асуудалгүй байвал хувьцаа ч эрэлттэй байна.

-Эрдэнэс Таван толгой компанийн хувьцааг Монгол, Лондон, Хонконгийн хөрөнгийн биржид гаргана гэж байгаа. Эхлээд хаана гаргавал манайд ашигтай байх вэ?

-Заавал гадаадын хөрөнгийн биржид гаргах гэж улайрах хэрэггүй. Эцсийн үр шимийг гадаадынхан хүртэх гээд байна. Монголд бас хөрөнгө мөнгөтэй хүн олон байгаа учраас эхний ээлжинд дотоодын биржид гаргах нь зүйтэй. Иргэн хувьцаагаа нэг сая төгрөгөөс доошгүй үнэд хүргээд Монголынхоо биржид борлуулах боломжтой. Гадаадын хөрөнгийн биржид IPO хийхийн тулд бэлтгэлээ сайн хийх хэрэгтэй, тэгж байж л хувьцаагаа үнэд хүргэнэ. Өөрөөр хэлбэл дэд бүтцийнхээ суурь асуудлаа шийдэхгүйгээр Таван толгойн хувьцаа үнэд хүрэхгүй.

-Хамтарсан Засгийн үед Таван толгойн ордыг эргэлтэд оруулах гэж чамгүй зүтгэж байсан. Харин улстөрийн одоогийн нөхцөл байдлаас болж гацаанд орох нь гэцгээж байна. Энэ талаарх таны бодлыг сонсъё?

-Улстөрийн шалтгаанаар гацаанд орсон зүйл байхгүй. Тодорхой хүмүүсийн үзэл бодол өөр байсан учраас нэг хэсэг гацаанд орсон. Хоёр жилийн турш ард түмний дунд төмөр замаа хаашаа тавих вэ гэдэг дээр хэлэлцүүлэг хийсэн. Үр дүнд нь хоёр замаа зэрэг тавих нь зүйтэй гэсэн зөвшилцөлд хүрсэн. Энэ ажлыг эхлүүлэхийн тулд нэгдүгээрт, зураг төслийг хийнэ, хоёрдугаарт, мөнгө хэрэгтэй болно. Одоо Засгийн газар 800 сая ам.долларын бонд дэлхийн зах зээл дээр гаргаж жаахан мөнгөтэй болж байна. Төмөр замынхаа мөнгийг эндээс гаргах уу, гаднаас албан ёсны зээл, тусламж авах уу, төр хувийн хэвшилтэй хамтрах уу гэдгийг сонгоод энэ ажлаа эхлүүлэх байлгүй дээ. Төмөр замын ажлыг тавдугаар сарын 15 гэхэд эхлүүлэхээр ажиллаж байна.

-Улстөрөөс болж гацаагүй юм бол юунаас болж ажлаа эхлэлгүй өнөөдрийг хүрсэн юм бэ?

-Хөрөнгө мөнгө дутагдсан учраас удаашраад байгаа гэж ойлгодог. Ингэж хийх ёстой байсан юм, тэгэж хийх ёстой байсан юм гээд сайд нар ярьдаг. Тэд мөнгөгүй юм чинь юугаа хийх юм бэ. Өөр нэг асуудал нь хүнээр хийлгээд мөнгө өгөх гэхээр хайран санагдаад байдаг. Тээвэр хийх, цахилгаан үйлдвэрлэх чинь ашигтай бизнес. Тиймээс төр засаг энэ ажилд заавал оролцох хэрэгтэй. Оюу толгой-той гэрээ хийхдээ хамгийн ойр газраас эрчим хүч нийлүүлэх үүргийг Монгол Улсын Засгийн газар хүлээнэ гэсэн байдаг. Энэ их зөв зүйл. Оюу толгой руу эрчим хүч нийлүүлэхэд төлбөр нь улсын төсөвт орно гэсэн үг.

-Оюу толгой руу цахилгаан нийлүүлэхээс өмнө урд хөршөөс цахилгаан авахаар өндөр хүчдэлийн шугам татаад эхэлсэн. Тэгэхээр таны дээр ярьсан зүйл хэрэгжихгүй гэсэн үг үү?

-Тэрэнд буруу өгөх хэрэггүй. Бид одоохондоо цахилгаанаа өгч чадахгүй байна. Гэхдээ манайд эрчим хүчний асар их нөөц байгаа учраас цаашид тэр шугамаар нь эрчим хүчээ экспортлох боломж бүрдэх юм.

-Ярилцсанд баярлалаа.

Д.Баяржаргал

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button