Бензиний үнэ төвийн бүсэд хамгийн их буурчээ

Энэ нь ам. долларын ханшийн өсөлт, импортын хязгаарлалттай холбоотой гэж байсан. Үүнийг зохицуулахын тулд Засгийн газраас арга хэмжээ авснаас хойш импортлогчид шатахууныхаа үнийг шат дараатайгаар бууруулсаар байна. Тухайлбал, Петровис, М-Ойл зэрэг компаниуд энэ сарын 16-наас Улаанбаатар хот дахь зарим шатахуун түгээх станцаараа дизель түлшийг литр тутмыг нь 1700 төгрөгөөр худалдаалж эхэлсэн байна.

Газрын тосны газраас нефтийн бүтээгдэхүүний үнийн бүсчилсэн мэдээг гаргажээ. Тухайлбал А- 80 бензиний үнэ оны эхэн үеийнхээс баруун бүсэд 166 төг, хангайн бүсэд 170 төг, төвийн бүсэд 129 төг, зүүн бүсэд 190 төгрөгөөр буурсан. Харин АИ-92 орон нутагт 150-280 төгрөгөөр буурсан байна.

Баян-Өлгий аймагт А-92 шатахуун литр тутамдаа 150 төгрөгөөр буурсан бол Завхан, Орхон аймагт 280 төгрөгөөр буурчээ. Энэ жил уул уурхай, газар тариалангийн салбарт ашиглах дизель түлшний хэмжээ өнгөрсөн жилийнхээс 1.8 дахин нэмэгдэх захиалгатай байгаа аж.

Г.Амартүвшин

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button